x

Их Британид коронавирусийн эсрэг вакцины клиникийн туршилт эхэллээ

Оксфордын их сургуулийн эрдэмтэд коронавирусийн эсрэг вакциныг бүтээн, пүрэв гаригаас туршилтаа эхлүүллээ. Вакциныг ChAdOx1 nCoV-19 гэж нэрлэсэн бөгөөд түүнийг шимпанзе бичний вирус дээр коронавирусийн генетикийн кодын хэсгээс нэмэн бүтээжээ.

Ийм технологи өмнө нь бусад өвчний эсрэг үр дүнтэйгээ харуулж байсан байна.

"Өнөөдөр Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хэсэг вакцины аюулгүй байдал, сайн дархлал өгөх мэдээллийг цуглуулахын тулд COVID-19 халдварын эсрэг вакциныг сайн дурын хоёр хүн дээр туршиж эхэллээ” их сургуулийн Twitter дэх хуудаснаа мэдээлжээ.

Туршилт хэрхэн явагдах вэ?

Туршилтыг Оксфорд, Саутгемптон, Лондон, Бристоль хотуудын 1.1 мянган сайн дурынхан дээр хийх гэнэ. Тэд нэг хэсэг нь шинэ вакциныг, хяналтын хэсгийн бусдад нь менингитийн эсрэг вакцинаар тариулах юм. Эхний өдөр микробиологч Элиза Гранато ба онкологич Эдвард О'Нил хоёр вакцинаар тариулжээ. Тэд хэн нь ямар вакцинаар тариулсанаа мэдэхгүй байгаа. Гурав дахь хоногт вакцинаар өөр зургаан хүнийг тарина. Тав хоногийн дараа, вакцинаар тариулагчдад онцгой шинж тэмдэг илрэхгүй байвал вакциныг бусад олон хүнд хийх ажээ.

Туршилтын өмнө, вакциныг бүтээж байгаа Оксфордын Женнерийн хүрээлэнгийн захирал Адриан Хилл "Есдүгээр сар гэхэд клиникийн туршилт гүйцээгүй байсан ч нэг сая  вакцин үйлдвэрлэх төлөвлөгөөтэй" гэдгийг хэлсэн байна. Шинэ вакцины үр дүнг ойролцоогоор 80 хувь гэж үзэж байгаа ажээ. Хэрэв вакцин нь өөрийн үр дүнгээ харуулбал, засгийн газарт нь хүмүүсийг тарих боломж гарна. Үр дүнгүй бол энэ бүх ажил хоосон болж таарна.

Вакцин бүтээх ажлын грантад засгийн газар 2.2 сая фунт стерлинг өгсөн байгаа.

Засгийн газрын хөтөлбөр

Британийн засгийн газар корнавирусийн халдварын эсрэг вакцин бүтээхэд 250 сая фунт ($310 сая доллар) зарцуулахаар төлөвлөн нийтдээ 27 судалгааг санхүүжүүлж байна. Засгийн газар хэрэв вакцин амжилттай болсон нөхцөлд түүнийг шуурхай үйлдвэрлэхийн тул эмийн компаниудтай хэлэлцээр хийж байна.

Британийн засгийн газрын шинжлэх ухааны зөвлөх Патрик Валланс Оксфордын вакцины талаар их болгоомжтой ярьж байна. “Бүтээгдэж байгаа ямар ч шинэ вакцинууд амжилт олох магадлал бага байдаг. Зөвхөн тэдний цөөн нь үр дүнг үзүүлдэг. Коронавирусийн хувьд ч ялгаагүй. Тэр вакцин бүтээгчдийн өмнө шинэ асуудал тавьж байгаа. Үүнд цаг хугацаа хэрэгтэй” хэмээн хэлсэн байна.

 Боломжийн 70 вакцин

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлснээр, дэлхийд одоо боломжийн байж болох 70 вакцин дээр ажиллаж байгаа гэнэ. Шинжээчдийн дүгнэлтээр вакцин үр дүнгээ харуулж үйлдвэрлэгдэн худалдаанд гартал жил орчим хугацаа үлдээд байгаа ажээ.

Вант улс дахь вирус

Британийн Эрүүл мэндийн яамны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн мэдээгээр тус оронд 138 мянган хүн шинэ коронавирусийн халдвар авсан байв. Халдварын улмаас 18.7  мянган хүн нас баржээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 6 цаг 19 мин Монтенегро улсын түүхийн товч 6 цаг 28 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 6 цаг 35 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 6 цаг 39 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 6 цаг 44 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 6 цаг 47 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 7 цаг 42 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 21 цаг 33 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 21 цаг 37 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 22 цаг 0 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 22 цаг 7 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 22 цаг 29 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 22 цаг 37 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 23 цаг 0 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top