x

АНУ-ын Конгресс коронавиусийн үр дагаварыг арилгахад 500 тэрбум долларын төсөв баталлаа

АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхим пүрэв гаригт шинэ коронавирусийн үр дагавартай тэмцэхэд зориулсан бараг 500 тэрбум долларын ээлжит багц арга  хэмжээг баталлаа. Хуулийн төслийг 388 хууль тогтоогч дэмжиж, тав нь  эсрэг санал өгч, нэг нь түтгэлзсэн байна.

Уг хуулийн төслийг энэ долоо хоногт Сенат баталсан юм. Ойрын үед Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсгээ зурж, түүнийг баталгаажуулна.

Хуулийн төслөөр 300 тэрбум гаруй долларыг жижиг дунд бизнест хөнгөлөлттэй зээл (Paycheck Protection Program) олгоход зориулна. Тэр хөнгөлөлттэй зээлийг санхүүгийн хүндрэлтэй учирсан компаниуд авч  ажилчдынхаа цалин хөлс,  ипотекийн зээлийн хүү, түрээсийн төлбөрт ашиглах юм. Хэрэв зээлийн шаардлагыг биелүүлээгүй бол зээлийг эргүүлэн төлөх бөгөөд шаардлагыг биелүүлсэн тохиолдолд эргүүлэн төлөхгүй юм байна. Өмнө нь Конгресс  энэ хөтөлбөрт $350 тэрбумыг баталсан ч  дөрөвдүгээр сарын дундуур мөнгө нь дууссан байлаа.

Үүний зэрэгцээ хуулийн төслөөр өөр 60 тэрбумыг  жижиг бизнесийн бусад хэрэгцээнд, 75 тэрбумыг эмнэлгүүдэд, 25 тэрбумыг  коронавирусийг илрүүлэх тестэд зориулахаар болжээ.

Ерөнхийлөгчийн талархал

"Америкийн ажилчид, жижиг бизнесийг тусламж болгон нэмэлт $320  доллар гаргах миний уриалгыг дэмжин ийм хариу өгсөн Конгресст талархаж байна. Олон тооны америкчууд эдийн засгийн мэдэгдэхүйц хүндрэлтэй тулгарсан цагт энэ хуулийн төсөл нь жижиг дунд үйлдвэрт сая сая ажлын байрыг хадгалан тэдний цалин хөлсийг тавихад тусална” хэмээн Трамп Төлөөгчдийн танхимын санал хураалтын дараа Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ өгүүлжээ.

Олон мужууд үйл ажиллагаагаа сэргээж байгааг тэр нэмэн хэлэв. “Энэ бол гайхамшигтай, биднийг  ихээхэн урамшуулж байна. Бид хүнд байдлаас сайнаар гарч эхэллээ. Би  аз жаргалтай байна” хэмээн тэр хэлээд мужийн захирагчдын хийсэн ажилд баяр хүргэжээ. Түүний хэлснээр олон төрийн тэргүүнүүд АНУ-ын “тэргүүлэх ролийг” хүлээн зөвшөөрч байгаа гэнэ.

Эдийн засгийг дэмжих өмнөх багц арга хэмжээг гуравдугаар сарын сүүлчээр, $2 их наядын хэмжээгээр баталсан байв. Мөн 8,3 тэрбум долларыг коронавирусийн дэгдэлтийг барихад нь зориулан Америкийн засаг захиргааны мэдэлд өгсөн байлаа.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 12 цаг 45 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав 13 цаг 17 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ 13 цаг 22 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ 13 цаг 29 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа 14 цаг 53 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв 14 цаг 59 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна 15 цаг 8 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Уржигдар 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Уржигдар 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Уржигдар 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа
Top