x

COVID-19 вирусийн тухай муугүй 10 мэдээ

Таны авч байгаа COVID-19 пандемийн тухай мэдээлэл аймшгийн голдуу гэхээр байгаа бол бүү ай. Бас ч үгүй гайгүй таатай мэдээлэл байгаа. Good News Network сайт дэлхий даяар ямар тааламжтай мэдээлэл байгааг цуглуулан "Топ 10"-ыг нь нэрлэжээ.

Тэдэнтэй танилцъя.

Нэг. АНУ-ын эрдэмтэд COVID-19 вирусийн эсрэг анхны вакциныг туршилтын туршилт болгон сайн дурынхан дээр үзэж эхэлжээ.

Сиэтл хотын Kaiser Permanente Washington гэх шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэд корнавирусийн эсрэг боломжийн байж болох вакциныг хэдэн арван сайн дурынхан дээр туршиж байна. Тэдний анхдагч хоёр том хөвгүүний эх 43 настай Женнифер Халлер хүрээлэнгээс гараад “биеийн байдал сайн, ердийн томууны вакцин хийлгэж байгаа юм шиг байлаа” гэж мэдэгджээ. Одоо сайн дурынханд дахин шинжилгээ  хийгээд тэднийг жинхэнэ коронавирусаар тарих юм.

Хоёр. АНУ-ын ликер-архины үйлдвэрт гар ариутгах бодис үйлдвэрлэн үнэгүй тарааж байна. Спиртийн үйлдвэрүүд ариутгах бодисний хомсдолтой тэмцэхэд тусалж байгаа юм.

Атланта, Портленд, ба Жоржио, Хойд Каролина мужийн хөдөөгийн заводуудад ариутгалын бодис үйлдвэрлэж эхэлжээ. ДЭМБ спиртын агуулгатай бодис гар ариутгахад  тустай гэсэн юм.

Гурав. Хотуудын хөдөлгөөнд хөл хорио тогтоосны дараа агаарын бохирдол багасч байна. Хятад ба Италийн зургийг хиймэл дагуулаас авахад COVID-19 пандемид хүчтэй нэрвэгдсэн районуудад агаарын бохирдол эрс багассаныг харуулжээ. Зарим нэг мэдээгээр Хятадын агаар мандал дахь  хүлэмжийн хийн хаягдал 100 сая тонноор буурсан байна. Тэр нь Чилийн жилийн хэмжээний хаягдалтай тэнцэж байна. Венецийн сувгуудад дизелийн завь явахыг зогсоосноос сувгийн ус цэвэршиж, далайн амьтад үзэгдэж эхэлжээ.

Дөрөв. Жон Хопкинсийн их сургууль өвчнөөс эдгэгчдийн дархлалын хариулт нь халдвартай тэмцэхэд туслана гэжээ.

Вирусийн халдвараас эмчлэгдсэн хүмүүсийн цус дархлалыг бэхжүүлэхэд тус болж байгааг Хятад улс зэрэг өвчний дэгдэлтийн голомтуудад өргөнөөр ашигласан нь өвчтөнүүдэд тус болсныг баталжээ.

Тав. Өмнөд Солонгост өвчний гамшиг буурлаа. Эдгэрсэн хүмүүсийн тоо шинэ өвчтөнүүдийн тооноос анх удаагаа давлаа. Гуравдугаар сард тус орон өвчний оргилд хүрээд буцаж байна.

Зургаа. Хятад түр хугацаагаар босгосон эмнэлгүүдийг цэцэрлэг болгох ажлыг эхлүүлжээ. Ухань хотод түр хугацааны 14 эмнэлгийн өмнө эмч ба эмчүүлэгчид дурсалын зураг татуулжээ.

Долоо. Австрали. Квинслендын их сургуулийн анагаахын хүрээлэнгийн эрдэмтэд тус оронд бүртгэгдсэн шинэ хоёр эм хуруу шилэн дэх  өвчний голомтыг бүрэн устгасан байв. Эдгээр эмийг зарим өвчтөнүүд дээр хэрэглэсэн нь өвчнийг бүрэн устгажээ. Одоо эдгээр эмийн цаашдын судалгааг үндэсний хэмжээнд бүрэн судлах ажиллагаа үргэлжилж байна.

Найм. Uber Eats гэх Хойд Америкийн рестораны аж үйлдвэрийн 100 мянган ресторанууд хоол хүргэсний төлбөрийг гамшгийн үеэр авахаас бүрэн татгалзаад байна.

Ес. Голланд ба Канадын эрдэмтэд вирусний  эмчилгээнд цөмрөлт хийснээ мэдээлэв. Тэд SARS-CoV-2 вирусийг ялган авч чадсан нь өвчнийг оношлох, эмчлэхэд ихээхэн тус болох юм. Голландчууд  вирусний эсрэг дархлалын хариултыг тогтоох онолыг гаргажээ.

Арав. АНУ-д өвчний гамшгийн үеэр хүмүүс ба бизнес хоёр бие биедээ тусалж байна. Америкийн Dollar General дэлгүүрийн сүлжээ дэлгүүр онгойх цагаар ахмадуудад тусгай цаг гаргажээ. Тамирчид ба спортын  багууд спортын талбайн ажилтнуудын цалинг өгөхөөр болсон байв. Түрээслүүлэгчид, авто үйлдвэрлэгчид, интернет-провайдерүүд торгуулийн төлбөр цуглуулахаа түр зогсоогоод байна. Сургуулиуд нь хүүхдүүд, айлуудад хоол тарааж байна.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 12 цаг 55 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав 13 цаг 27 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ 13 цаг 32 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ 13 цаг 39 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа 15 цаг 3 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв 15 цаг 9 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна 15 цаг 18 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Уржигдар 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Уржигдар 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Уржигдар 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа
Top