x

Мөнгөө зөв зарцуулах нь бидэнд яагаад чухал вэ?

“Саяхан цалин буусан ч нэг л мэдэхэд дуусчихсан, гэхдээ яг юунд зарцуулснаа бодоод олдоггүй, нэн шаардлагатай зүйл лав аваагүй бололтой.

Сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргаж гэнэтийн худалдан авалт хийсэн учраас энэ сарын байрны мөнгөө төлж чадахааргүй болчихлоо, зээл авахаас.

Энэ сар хадгаламжиндаа орлого хийж дахиад л чадахгүй нь, дараагийн удаа л яг хийе.”

Танд хэзээ нэг цагт эдгээр асуудлууд тохиолдож байсан уу? “Тийм” гэж хариулсан бол та санхүүгээ төлөвлөх шаардлагатай болжээ. Санхүүгээ хянахын тулд өдөр тутмын орлого зарлагаа гараар тэмдэглэх, аппликэйшн хэрэглэх зэрэг аргуудыг ашиглаж болох ч аль аль нь тухай бүрт нь бичиж оруулах ёстой, ажиллагаа ихтэй учраас аппликэйшн нээгээд л орхисон тохиолдлууд элбэг.

Тиймээс та өөрөө ч биш, таны өмнөөс санхүүгийн төлөвлөлтийг автоматаар хийж, хувийн санхүүгийн туслахын үүргийг гүйцэтгэх “Миний санхүү” цэс санхүүгээ төлөвлөх хүсэлтэй хүн бүрийн заавал хэрэглэх ёстой үйлчилгээ юм. Голомт банкны Интернэт банк, Смарт банк аппликэйшны энэхүү хялбар, үнэ төлбөргүй үйлчилгээг хэрхэн ашиглахыг харцгаая.

1. “Миний санхүү” цэс рүү ороход таны сар бүрийн орлого, зарлага, юунд хичнээн төгрөгий зарцуулсан зэрэг бүхий л санхүүгийн мэдээллийг ангилж харуулаад зогсохгүй өнгөрсөн сарынхаас зарцуулалт хэдэн хувиар өссөн, буурснаа мэдэж, хэрэггүй зарцуулалтаа танаж, мөнгөө хэрэгтэй зүйлдээ хадгалж, ирээдүйд хүссэн зүйлдээ зарцуулах боломжтой болно.

Жишээ нь би өнгөрсөн сард гадуур хооллоход 149,000₮, таксинд 35,000₮, нийт 184,000₮ зарцуулжээ. Тиймээс энэ сард гэртээ хоолоо хийн ажилдаа авч явж, дулаарч байгаа учраас ажил гэрийн хооронд алхаж байхаар шийдлээ. Ингэснээр би зөвхөн энэ 2 төрлийн зардлыг танаснаар сар бүр 184,000₮ хэмнэж, хуримтлалдаа хийх боломжтой болсон. Амархан байгаа биз?

2. Төлөвлөөгүй гэнэтийн худалдан авалт хийх нь биднийг багагүй санхүүгийн хүндрэлд оруулдаг. Тиймээс энэ сард зардлаа хуваарилан боломжит мөнгөн дүнгээрээ төсөв үүсгэн түүндээ тохируулж зарцуулалтаа хийхээр шийдлээ. Ингэснээр хувийн санхүүгийн туслах үүсгэсэн төсвөөсөө хэтрүүлэн зарцуулалт хийж байгаа эсэхийг бидний өмнөөс хянаж, юун дээр төлөвлөснөөсөө илүү зардал гаргаж байгааг анхааруулж байдаг.

3. Зөвхөн хувийнхаа төдийгүй, хамтарсан төсөв үүсгэн гэр бүлийнхээ өрхийн төсвийг ч мөн хамтдаа хянаарай. Хамтарсан төсөвт хэдэн ч хамтрагч нэмэх боломжтой ба нэр болон регистрийн дугаарыг нь оруулахад л автоматаар хүсэлт илгээгдэнэ. Санхүүгээ хамтдаа хянаж, хэрэггүй зардлаа танан зохистой хэрэглэх илүү амархан болжээ.

Олон улсад “Personal Finance Management” /PFM/ гэж нэрлэдэг энэхүү үйлчилгээ хэрэглэгчдэд санхүүгээ удирдах хялбар хэрэгслийг бий болгон, санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх, зөвлөх байдлаар ажилладаг хиймэл оюун ухаанд суурилснаараа онцлог болжээ. Өөрийнхөө санхүүгийн эзэн нь байж, санхүүгээ удирдаарай. Смарт банк аппликэйшнийг татахыг хүсвэл ЭНД дарна уу.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ 12 цаг 17 мин Дубайн нисэх буудалд дроны дайралт болж, нислэгүүдийг түр зогсоов 12 цаг 19 мин "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа 12 цаг 21 мин Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо 12 цаг 22 мин Япон улс Ормузын хоолой руу цэргийн хөлөг илгээх төлөвлөгөөгүй байна 12 цаг 23 мин 108 хүүхдийн тусламжийн утсанд 1,782 дуудлага иржээ 12 цаг 23 мин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дурангийн аргаар түрүү булчирхай авах мэс заслыг анх удаа хийлээ 12 цаг 24 мин Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 14 цаг 29 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 14 цаг 30 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 14 цаг 33 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 14 цаг 37 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 14 цаг 42 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 15 цаг 58 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 16 цаг 10 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 16 цаг 13 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 16 цаг 13 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 16 цаг 14 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 16 цаг 19 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 16 цаг 19 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 16 цаг 23 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top