x

Телевизээр байнга яриад байдаг "Brent" маркийн нефть гэж юу вэ?

/Нефтийн зарим сортууд.../

Дэлхийд нефтийн олон арван төрөл байдгийг тэр болгон мэддэггүй. Тэдний хоорондын ялгаа нь зөгцгий, тараг хоёрынх шиг гэж зүйрлэхээр. Гэхдээ тэд тэдний аль аль нь “сүүн бүтээгдэхүүн” билээ.

Үнэн хэрэгтээ дэлхийн нефтийн орд бүр бусадтайгаа адилгүй өөрийн сортын нэрийг гаргадаг.

Үүний зэрэгцээ нефтийн нэг сорт нь $30 доллар байхад нөгөөгийнх нь баррель бүрдээ $50 байх жишээтэй.

Ийм ялгаа нь нефтийн нягтрал ба хүхрийн агуулгаар нь тогтоогддог. Нефть хөнгөн, хүхэр багатай байх тусам үнэ нь өндөр байна.

Зурагт сайн ба муу нефтийг дүрслэн үзүүлжээ: Сайнд нь хөнгөн, бага хүхэртэй нь орно, мууд нь хүхэр их, нягтрал ихтэй хүнд нефть орно.

Энэ бүгдийн зэрэгцээ, нефтийн боломжийн бүх агуулгаас жишгийн гурван маркийг онцолдог:

  • WTI (өнөөдрийн үнэ $33)

  • Brent ($35)

  • Dubai Crude ($37)

Жишгийн сортын үнэ

Эдгээр жишгүүдийн үндэс болгон нефтийн бусад маркуудын үнийг тогтоодог.

Жишээлбэл, Мексикт WTI сорттой ойролцоо агууллагатай нефть олборлож эхэлбэл түүний үнийг WTI маркийн үнийг үндэслэн тогтоож байх жишээтэй.

Жишгийн сортуудын ялгаа нь юу вэ?

Орд бүрийн нефтийн агуулга нь өөрийн байдгийг дээр өгүүлсэн. Жишгийн сортуудыг дараах ордуудаас олборлоно.

  • WTI – АНУ-ын Техас мужийн нефть

  • Brent –Их Британийн нефть 

  • Dubai Crude –Дубайн нефть 

Brent нефть нь дэлхийн хамгийн алдартай жишиг бөгөөд түүний нэрийг телевизээр байнга ярьж байдаг. Тэр нь нэг ёсондоо бүгд “ханддаг” “дундаж нефть юм. Дубайн нефть хамгийн сайн гэгдэнэ. Харин энэ дундаа Америкийн нефть мууд ордог.

Нефтийн гурван жишиг

Эндээс харахад нефтийн гүрэн Оросын ганц ч сорт жишигт алга. Оросын бүх нефть нь үнийн хувьд Brent ба Dubai сортод уягдсан байгаа.

Орост ямар сортууд байдаг, тэдний үнэ ямар вэ?

Оросын бараг бүх нефтийн 85 хувь нь Urals марк юм. Та энэ үгийг сонссон байх. Энэ нефтийг Урал, Ижлийн орчмоос олборлодог учир "Уральская" буюу “Уралын” гэсэн нэр өгчээ. Чанараар Urals нь Брентээс муу учир түүний үнээс 11 хувиар хөнгөлөлттэй зарагддаг.

Хэрэв Brent 35 доллар байгаа бол Urals нь 31 доллараар зарагдана гэсэн үг.

Мэдээ сонсож байхад энэ бүгд хэрэгтэй. Нефть нь Dubai сортод ойр Арабчууд  өөрсдийн нефтийг Brent-ээс илүү үнээр, оросууд Brent-ээс бага үнээр зардаг. Оросуудын нефтийн үлдсэн хориод хувь нь бас ч тийм муу биш. Оросдоо хоёр дахь сорт нь ESPO нефть бөгөөд түүнийг Зүүн Сибириэс олборлодог.

Энэ нефть ESPO нь Дубайн нефтиэс чанараар илүү зарим онуудад Dubai Crude нефтиэс 4-5 доллараар үнэтэй зарагддаг.

Тийм нефть Орост 12 хувийн төвшинд байдаг.

Үлдсэн гурван хувийг нь басад Витязь, Сокол сортууд эзэлдэг ба тэдний чанар нь маш өндөр бөгөөд ийм нефть дэлхийд маш бага. Тэднийг Сaхалинаас олборлодог.

Мөн "Сибирийн хөнгөн" гэх сайн нефть бий. Тэр нь  Орост хамгийн их бөгөөд Brent-ээс дутахааргүй чанартай, магадгүй Дубайд ч ойртож очно. Гэхдээ...

Тийм нефтийг цэврээр нь бараг худалддагүй. Түүнийг Сибириэс олборлон хоолойгоор баруун тийш шахдаг ба нефть хоолойд уралын нефтьтэй холилдон нөгөө Urals сортыг бүрдүүлдэг.

Нэг үгээр Уралын нефтийг хөнгөнтэй холихгүй бол тэр нь илүү муу чанартай, бага үнэтэй байх байжээ. Түүхий эдийн чанарыг сайжруулахын тулд нефтийг хольж байгаа учраас тэр нь Америкийн нефтээс доогуур үнэлэгдэж байна.

ARCO

Оросын бас нэг сортын нефтийг ARCO  гэдэг ба түүнийг Хойд мөсөн далайн эргээс 60 км-ын цаанаас олборлож байна. Олборлолт эхлээд дөнгөж зургаан жил болж байна.

Чанараар тэр маш их хүхэртэй хүн; ангиллынх юм. Urals-аас чанараар муу. Гэтэл тийм нефть Европт эрэлттэй, тэнд түүнээс бензин зэргийн олон ашигтай бодис гаргах үйлдвэрүүд байдаг.

Орост ийм нефтийн хэмжээ маш их бөгөөд одоогоор 43 орд нээгдээд байгаа юм.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 12 цаг 47 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав 13 цаг 19 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ 13 цаг 24 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ 13 цаг 30 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа 14 цаг 55 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв 15 цаг 1 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна 15 цаг 10 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Уржигдар 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Уржигдар 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Уржигдар 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа
Top