x

ВИРУС: Тэд хэрхэн ажиллаж, зорилгоо биелүүлдэг вэ?

Өнөөдөр дэлхийд 7,5 тэрбум хүн амьдарч байгаа нь олон талдаа, гэхдээ хүний үржлийг шоргоолжтой харьцуулбал тоо нь зэрэгцүүлээд тавих юм биш. Гаргасан тоонд нь итгэх юм бол тэр шавьжийн тоог 10 мянган  их наяд гэх. Тэр асар их тоо нь хүнд жаргал зовлонг авчирдаг амьдралын нэгэн хэлбэртэй харьцуулбал бүдэгрэнэ. Тэр хэлбэрүүд нь вирусууд юм.

Вирус нь бичил организм тэр байтугай эс ч биш юм. Эс нь ДНК эсвэл уурган гадарагатай РНК-ийн онцгой молекул бөгөөд амьд организмын эсээс гадна хуваагдан үржих чадваргүй “нөхөр” аж. Мөн вирусийг эзэн эсийнхээ дотор байгаа программ хангамж мэтээр үзэж болох юм. Вирусууд маш өчүүхэн, нэг дусал усанд гэхэд л сая орчим байгаа. Хэрэв тэдний байгаль дахь тоог гаргалаа гэхэд жинхэнээрээ одон орны —10^39 гэсэн үзүүлбэр гарна.

Төсөөлөөд үздээ, бидний нүдэнд харагдах сансар хорвоогийн бүх оддоос 100 сая дахин их тоо юм.

Вирус хаанаас гарч хэрхэн ажилладаг вэ?

Вирусууд нь дэлхийн амьдралын хэлбэрийн бараг л анхдагч гэхээр. Тэд дөрвөн тэрбум жилийн өмнө гарч иржээ. Тэр цагт хамгийн их ээдрээ бүхий органик молекулууд анхдагч шингэн орчинд өөрсдийн хуулбарыг давтан бүтээх чадварыг олж авсан юм. Тэдний зарим нь явцын дунд хатуу гадаргатай болон эсийн хэлбэрийг хөгжих бичил организм болох эхлэлийг тавьсан байна. Бусад нь бүдүүлэг хэлбэрээрээ үлджээ. Тэр үлдсэн хэсэг нь вирусууд болсон гэдэг.

 

Вирусууд ер бусын, тэд амьд ба амьд бус биеийн шинжийг агуулсан байдаг. Дээрхи зурагт улаан өнгөөр амьд организмын шинж: Өөрийгөө хуулварлан бүтээх, удамшил, хувирал, бусдад зохицох зэргийг, саарал өнгөөр нь амьд бус биетийн шинжүүд: Гадаад орчинд талст хэлбэрээр, эсийн бүтэцгүй, өсдөггүй ба хооллодогүй, бодисийн солилцоогүйг, вирусуудын маш жижиг хэмжээтэй, зөвхөн нэг төрлийн нуклеины хүчилтэй, эсэн дотор л амьдын шинжийг гаргадаг, үржин хөгжих өндөр хурд зэргийг тооцон үзүүлжээ. 

Тэдний гарал үүслийн талаар бас өөр таамагууд бий. Тэдний нэгээр, хөгжлийн явцад уурган гадаргатай болсон, бусад эсүүдийг халдварлуулах чадвартай бөгөөд бүрэлдэн үүссэн эсийн кодын хэсгүүд гэнэ.

Өөрсдийн дундаас сөрөг чанараар онцгойрсон бичил организмаас вирус үүссэн гэх таамаглал ч байгаа. Вирус нь гадаад орчинд үржих чадваргүй учраас шимэгч маягаар оршино. Тэр эсэд нэвтрэн ороод өөрийгөө хуулбарлан үйлдвэрлэж үржинэ.

Вирус өөрийгөө хуулбарлах ганцхан үүрэг зорилготой. Эсэд нэвтэрсэн вирус нэн түрүүнд түүний гнетикийн кодыг шинээр бичихийг эрхэмлэх бөгөөд үүнийг хийхийн тулд хуулбаруудаа бүтээх уургаа ялгаруулж эхэлдэг. Хэрэв тэр нь бүтвэл халдвар авсан эсийг дархлалын систем харийн гэж хүлээн авдаг. Дархлалын системийн довтолгоонд эс үхэх ба харин вирусийн хуулбар эсээс гарч өөр эсийг хайж эхэлдэг.

Вирусийн ангилал:

Ерөнхийдөө гадаргагүй ба гадрагатай гэж хоёр хуваагдана. Гадаргагүйд нь хоёр утсан ДНК бүхий иридовирусууд, аденовирусууд, хоёр утсан РНК бүхий реовирусууд, ареновирууд болон нэг утсан ДНК ба РНК вирусийн тус бүрийн ангиллалууд яаж хийгдсэнийг эхний хэсгээс харж болно. Дараагийн хэсэгт нь гадаргатай вирусийн ангилалууд хийгджээ.

Вирусийн нүсэр их төрөл байдаг. Тэд байгальд өөрсдийн байр орон зайг эзэлдэг. Жишээлбэл салхин цэцгийн вирус зөвхөн хүнд л аюултай бол бусад нь амьтадад аюул учруулдаг. Гэхдээ вирус нь орчиндоо зохицож хувирч хүн ба амьтанд аюул үүсгэнэ. Харин амьтад нь өвчлөхгүй гол төлөв вирус тээгч болдог.

Тэдний энэ хувиран өөрчлөгдөх чадвар нь тэдэнтэй хийх тэмцлийг хүндрүүлдэг. Гэсэн ч хамгийн том асуудал нь вирус үржихдээ эсийн механизмыг ашигладаг нь болж байна. Вирусийг устгахын тулд эсийг бас устгах хэрэг гарна. Тиймээс л тэдэнтэй тэмцэхдээ организмын дархлалыг тодорхой нэгэн вируст чиглүүлсэн вакцинжуулалт юм. Энд нийгмийн халдварт гэгдэх ДОХ, герпес болон зарим гепатитууд л орохгүй.

Өөрийн ийм таагүй шинжийг агуулсан ч биосфера оршин тогтноход вирусууд өөрсдийн чухал үүргийг гүйцэтгэн янз бүрийн экосистемийн тэнцвэрийг зохицуулана.

Энд хамгийн гол нь хүн ба байгаль орчины энх тайвнаар зэрэгцэн орших нь хамгийн шилбэр загвар байх болов уу. Гэтэл тэр нь бараг зөгнөл болоод байгаад л учир явдал байгаа байх даа.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил 1 цаг 22 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... 3 цаг 15 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна 3 цаг 33 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 5 цаг 26 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 19 цаг 19 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 21 цаг 0 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 21 цаг 30 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 21 цаг 49 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ Өчигдөр 13 цаг 34 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ Өчигдөр 13 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Өчигдөр 13 цаг 22 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ Өчигдөр 11 цаг 43 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... Өчигдөр 11 цаг 34 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана Өчигдөр 11 цаг 25 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа Өчигдөр 11 цаг 19 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна Өчигдөр 11 цаг 01 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ Өчигдөр 10 цаг 40 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ Өчигдөр 10 цаг 35 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна Өчигдөр 10 цаг 30 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ Өчигдөр 10 цаг 25 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top