x

Халдварын ЭХ СУРВАЛЖУУД буюу БИДНИЙГ хөнөөж буй АМЬТАД

Тахиа, шумуул хүнд ямар вирус “бэлэглэж” чадах вэ? Муур нь эзэндээ, эзэн нь муурандаа ямар аюул учруулж болох вэ?

Үл танигдсан өдөөгчтэй шинэ вирусийн эпидеми Хятадад дэгдээд эхлэх үеэр “Тэр хаанаас, хэнээс гараад ирэв?” гэсэн асуудал шууд л үүссэн. Таарч тохирох эзнээ олоогүй  вирус хурдан устдаг. Тэдний ДНК эсвэл РНК агуулагдсан уурган гадарга нь агаарын хэмийн болон чийгшилтийн хэлбэлзэлд тэсвэр муутай хэт ягаан туяа болон химийн идэвхит бодисонд амархан эвдэрдэг, эсвэл тэднийг нян иднэ. Вирусийн халдвар авахын тулд түүнийг тээгч хүн буюу амьтантай ойртоход л хангалттай.

Корона буюу Титэмт вирус нэг эзнээсээ нөгөөд дамжихад удаан цаг хугацаа шаардахгүй нь ойлгомжтой болсон. Тэгээд л  мэргэжилтнүүд хэн анх түүнийг хаанаас тараав гээд л хайж эхэлсэн юм. Анхны өвчтөнүүдийн дунд Уханийн хүнсний захын худалдагчид байснаас вирус тээгч хэн бэ гэдгийг тэндээс хайж сарсан багваахай эсвэл түүгээр хооллодог туузан могой гээд л “гэмт хэрэгтнүүдийг” нэрлэсэн. Түүнийг хиймлээр бүтээсэн хүн ч байж болох хувилбар яригдаж байлаа.

Амьтадын ямар вирустэй бид танил билээ?

Амьд тариур: Шумуул ба Хувалзууд

Цус сорогч амьтдыг вирус хүн шиг хардаг бол тэд тээврийн хэрэгсэл нь юм. Түүн дотор үржиж болохгүй, гэхдээ аюулгүйгээр дараагийн тээвэрлэгч хүртэл тээгдээд явж болно. Тийм вирусууд бидэнд ойр хөхтөн амьтадад шилжин амьдарч үржиж хувирч байдаг. Нэг ёсондоо тэр амьтдыг нөөцийн агуулах болгосон байгаа.

Цус сорогчид  бич, эсвэл хулгана зурмыг, эсвэл хүний цусыг вирустай нь хамт сороод  вирусийг байгальд амьдруулж хүнд үе үе шинэ цохилт өгөхөд нь тус болдог. Вирусууд л амьтдаас шумуулыг хамгийн ихээр үхэл тээгч болгосон юм. Халуун орны Aedes гэх шумуул гэхэд л зөвхөн нянгийн хижгээс гадна вирусийн бөөн халдварууд түүний тоонд Зико болон шар хижгийг тараагч юм. Зарчмын хувьд Монголын шумуул шунгинуур Culex аюултай байж болох авч манай нутгаар халуун орны халдварууд бараг байхгүй учраас тэд аюул тээсэн юмгүй л байна. Харин манай бүсийн ихсодын гэх хувалзууд шумуулнаас аюултай. Тэд хүнд мэдрэлийн системийг эзлэн энцефалит үүсгэдэг флавирусийн халдварыг тараадаг.

Агаарын түгшүүр: Тахиа ба Шувууд

Шинэ өвчин хөдөө орон нутгаас замаа эхлэх нь цөөнгүй. Тэнд хүн амьтан ойр учраас тэдний вируснууд хоёр талаасаа харилцан хамтарч байх нь их.

Тухайлбал, 1990-ээд онуудад H5N1 томууний өсвөр нь шувууны томуу ба түүний “хамаатнуудын” харилцан үйлчилгээнээс үүссэн байдаг. Тэр шувууны томуу XXI зууны эхээр хүмүүсийн хамгийн гол пандемийн аюулын нэг болжээ. Гэхдээ анхдагч нь биш юм.

Дэлхийн нэгдүгээр дайны сүүлчээр галзуурч байсан Испанийн гэх домогт ханиад мөн л шувууны томуу байжээ. Эдгээр вирусийн байгалийн агуулах нь  усны шувууд болсон ба нугас гол тээгч нь ажээ. Энэ өвчнөөр усны бусад амьтад халдварладаг. Найтаалгасан халим, ханиадтай далайн хавнаас ч уг халдварыг авч болох юм.

Үслэг аюул: Хулгана, Зурам, Тарвага, Харх...

Мэрэгчид, хүн хоёрын хооронд робовирусийн халдварын агентууд бусдаасаа илүүтэйгээр халдвар тараагч болж чаджээ. Тэдний нэр нь роботтой холбоогүй харин эдгээр хөхтөн амьтадтай холбоотой ба “мэрэгчдийн дамжуулсан” гэдгийг заасан Rodent-Borne  гэсэн англи үгнээс үүдэлтэй.

Робовирусийн өдөөсөн өвчнүүд нэлээдгүй аюултай. Жишээлбэл, Хойд Америкт тархсан хантавирусийн кардиопульмоналийн синдромын үхэл нь өвчлөгчдийн гуравны нэг болсон байдаг. Харин Өмнөд Африкийн Ласса хижгийн үхэл 50%-тай байв. Бидний амьдардаг бүсэд мэрэгчдийн халдварлуулдаг тархины гадаргыг өрөвсүүлдэг (хориоменингит) ба тархины булчин сулруулагч (энцефалит) их.

Эхлэл нь хүнд байдаг ч тэд эмчлэгддэг. Халдварын байгалийн агуулахууд нь зэрлэг мэрэгчид. Гэхдээ вирус гэрийн тэжээмэл амьтадаар тухайлбал гэм хоргүй шиншүүхэйгээр дамжин хүнд халдвар тараах магадлалтай. Тэд өөрсдөө энэ өвчнөөр өвчилдөг ажээ.

Ар талын хорлон сүйтгэл: Муур ба Нохой

Үе үе бүгд эсрэгээр явагдана. Хүний вирус заримдаа эргэх өргөсөн гэх халдвараар амтдад орж ирнэ. Тухайлбал, нохой хүнээс гахайн хавдар, мууранд хүний ханиад халдсан байдаг. Уран зохиолд ханиадаар өнгөрсөн нохойн тухай өгүүлсэн байгаа. Харин муур нь өөрөө халдварын вирусийг ховорхон тээнэ. Тэдний тээгч харьцангуй аюул багатай гэх энцефалит, үхрийн салхин цэцгээр муурны хэдэн зуун нь жилдээ өвчилдөг. Гэрийн тэжээмэл ямар амьтан хүнд дамжуулж болох галзуу өвчин хамгийн аюултай. Энэ өвчний вирус байгальд зэрлэг амьтад, хотын амьтад гэсэн хоёр тээгчтэй. Гэрийн тэжээмэл нохойг гудамжинд гаргахад энэ вирусийг аваад эзэндээ халдааж магадгүй.

Халдварын инкубатор: Сарсан багваахай

Нэрнээсээ хамааралгүйгээр эдгээр хөхтнүүд мэрэгч гэхээсээ илүүтэйгээр туурайтан амьтдад ойр. Гаран далавчит энэ амьтад нисдэг болсноор тэдний гадаад төрх өөрчлөгдсөнөөс хойш тэд вирусийн “жишиг” болсон “инкубатор” болжээ. Эдгээр амьтад олноор хангалттай урт хугацаагаар амьдардаг. Тэдний дархлал вирусийн халдварын эсрэг сайн зогсож чаддаг болсон байна.

Сарсан багваахайнууд дээр хэлэгдээд байсан бараг бүх өвчнүүд нийтдээ хүнд халдварлаж болох 60 гаруй вирусийг тээдэг. 2002–2003 онуудын SARS коронавирусийг тээгчид нь тэд байв. Тэр вирусийн ойрын хамаатан нь SARS-CoV-2 болж байна. Сүүлийн мэдээгээр, шинэ коронавирусийг тэд тараажээ. Эдгээр амьтад хүнд өшөө олон сюрприз барих магадлал ихтэй.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 6 цаг 18 мин Монтенегро улсын түүхийн товч 6 цаг 27 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 6 цаг 34 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 6 цаг 38 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 6 цаг 43 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 6 цаг 46 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 7 цаг 41 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 21 цаг 32 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 21 цаг 36 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 21 цаг 59 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 22 цаг 6 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 22 цаг 28 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 22 цаг 36 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 22 цаг 59 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top