Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид онцгой үед хэрэгцээтэй ариутгагч пунктыг хийжээ.
Ийм тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ 150-180 сая байдаг байна. Харин тэд зөвхөн материалын үнээр буюу маш хямд өртгөөр хийсэн нь онцлог юм.
Тухайн төхөөрөмж нь манан үүсгэнэ, шүршиж ариутгана. Мөн хаана ч авч очин суурьлуулж болох бөгөөд зөөж тээвэрлэх боломжтой.
Дэлхий даяар "Ковид-19" халдвар тархаж байгаа энэ үед ийнхүү хямд өртгөөр ариутгалын төхөөрөмжийг монголчууд өөрсдөө хийж байгаад нутгийн иргэд талархан хүлээн авч байна.