x

Тусгаарлалтаас гарсан нэг иргэн 3 хоног гэртээ архидан согтуурчээ

Улсын онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 2-нд Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, дөрөвдүгээр сарын 3-нд Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэж, монгол иргэдээ авчрахаар болсон. 

Мөн эх орондоо ирэх иргэдийг тус тусад нь буюу нэг өрөөнд нэг хүн байлгах зарчмаар тусгаарлахаар болсон юм. Ингэснээр байрны хүрэлцээнд хүндрэл үүсэхээр байгаа юм. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 2516 хүн тусгаарлах байранд байгаа аж.

Энэ талаар УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр: "Нэг өрөөнд нэг хүн байлгах зарчмын дагуу одоогоор 360 орчим хүнийг хүлээн авах боломж бидэнд байна. Өнөөдөр 10:00 цагт томоохон зочид буудлуудын захирлуудтай уулзан саналаа хэлж, дэмжихийг хүссэн байгаа. Өнөөдөр хариугаа өгөх ёстой. Үүний дараагаар хууль тогтоомжийн хүрээнд нийслэлийн Засаг дарга захирамж гарган зарим томоохон зочид буудлуудыг дайчлахаар болсон" гэв. 

Мөн тэрээр үргэлжлүүлэн "Сүүлийн таван өдрийн байдлаар тусгаарлалтын 14 хоног нь дууссан 150 орчим иргэн тусгаарлах байрнаас гарсан. Эдгээр иргэн гэрээр дэглэм сахиж, өөрийгөө тусгаарлах үүрэгтэй. Гэтэл Сэлэнгээс ирж, Улаанбаатарт тусгаарлагдсан нэг иргэн тусгаарлалтаас гарахдаа гэртээ 2-3 хоног архидан согтуурсан байсан. 

Энэ хүнд холбогдох арга хэмжээг хатуу авна. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулна. Тусгаарлах байрнаас гараад гэртээ байх хугацаа маш чухал, дэглэмээ сайтар сахих ёстой. Одоо бол хамгийн чухал үе.

Өөрийгөө гэртээ тусгаарлах ёстой иргэдийн үүдэнд наалт наахаар бэлдсэн ч хүний эрхийг хүндэтгэн үзэж байгаа" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 1 цаг 4 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 1 цаг 8 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 1 цаг 11 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 1 цаг 16 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 1 цаг 38 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 1 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 2 цаг 14 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 2 цаг 21 мин Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2 цаг 49 мин Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 8 цаг 51 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд 10 цаг 17 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа 10 цаг 29 мин Кристофер Ноланы трауматай Одиссей 10 цаг 47 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 11 цаг 14 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа Өчигдөр 17 цаг 56 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо Өчигдөр 17 цаг 24 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана Өчигдөр 17 цаг 08 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ Өчигдөр 16 цаг 32 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа Өчигдөр 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Өчигдөр 16 цаг 22 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох...
Top