x

Увсын “Дэглий цагаан”-аас Тувагийн нийслэл рүү шууд нислэг хийнэ

Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудал болон ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын “Кызыл” нисэх буудлыг холбосон шинэ агаарын замыг гуравдугаар сарын 26-ны өдөр нээсэн байна.

Шинэ агаарын хаалгыг “RIPEK” хэмээн нэрлэж, “Дэглий цагаан”, “Кызыл” нисэх буудал хооронд шууд нислэг үйлдэх томилгоог агаарын тээвэрлэгч “Хүннү Эйр” ХХК авчээ.

“Дэглий цагаан”, Кызыл” нисэх буудлын хооронд шинэ агаарын хаалгаар шууд нислэг үйлдсэнээр нислэгийн хугацаа багасx, шатахуун хэмнэн зорчигчдод хямд үнээр үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэхийн зэрэгцээ хоёр орны хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, худалдаа, соёлын солилцоо, аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой юм.

Өнгөрсөн оны аравдугаар сард ОХУ-ын Тээврийн яамны Агаарын тээврийн холбооны агентлагаас Тува Улсын нийслэл Кызыл хотын “Кызыл” нисэх буудлыг олон улсын статустай болгосон ба Монгол Улсын Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудалтай холбосон шулуун агаарын зам нээх, улсын хил дээр шинэ агаарын хаалга тогтоох хүсэлтийг ИНЕГ-т хүргүүлсэн байна.

ИНЕГ-аас Олон улсын иргэний нисэхийн байгууллагын тавьж буй стандарт шаардлага, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, хөрш зэргэлдээ орнуудтай хамтран агаарын зайн зохион байгуулалтыг шинэчлэх, агаарын тээвэрлэгч нарын хүсэлтийг судлан, Монгол Улсын агаарын зайд иргэний нисэхийн зориулалтаар ашиглах агаарын зай, агаарын хаалга болон агаарын замуудад өөрчлөлт оруулах, шинээр тогтоох ажлуудыг шуурхай шийдвэрлэж байна.

Монгол Улсын агаарын зайд нэгдсэн хяналт, дүн шинжилгээ хийсэн судалгаа, тайлан болон аюулгүй ажиллагааны эрсдэлийн үнэлгээнд үндэслэн энэхүү агаарын хаалга болон агаарын замыг шинээр тогтоож, Монгол Улсын Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль, Иргэний нисэхийн тухай хуульд заасны дагуу Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн тушаалаар баталжээ.

Эх сурвалж: ИНЕГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top