Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбатыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлжээ.
Энэ талаар АТГ-аас "Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбатыг шалгаж эхэлсэн нь үнэн. Авлигын гэх хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Шалгалтын хүрээнд энэ сарын 27-нд хэд, хэдэн газарт нэгжлэг хийсэн. Одоо шалгах ажиллагаа үргэлжилж байна. Баривчилсан зүйл байхгүй" гэсэн мэдээллийг өгчээ.
Монгол Улсын Хөгжлийн банк /МУХБ/ 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.
Тус банк нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарын томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг юм.