x

3, 8 тоогоор төгссөн дугаартай жолооч нар энэ сард татвараа төлнө

Таны автомашины улсын дугаар 3 болон 8 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаа дуусах дөхөж  байгаа тул та үүргээ биелүүлж амжиж татвараа төлнө үү !!!

Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломжтой. 

Иргэн та цаг заваа хэмнэж www.itax.mta.mn, www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан төлбөрөө төлөөрэй. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай.

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар

1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард

2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард

3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард

4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард

5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө. 

Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:

Таны тээврийн хэрэгслийн төлөх татварын дүн нэхэмжлэх үүссэн тохиолдолд Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар Хотын Банк, ХААН банк, Голомт банк, Хас банк, Төрийн банкинд хандан төлж болохоос гадна дараах татварын цэгүүдээр үйлчлүүлж болно.

Д/д

Байршил

Цагийн хуваарь

1

Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

Даваа ~ Баасан: 09:00 - 18:00
Бямба, Ням : Амарна

2

Авто Тээврийн Үндэсний Төв /цирк салбар, таван ган салбар/

Даваа ~ Баасан: 09:00 - 18:00
Бямба, Ням : Амарна

3

Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

Даваа ~ Баасан: 09:00 - 18:00
Бямба, Ням : Амарна

4

Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 - 20:30
Бямба, Ням: 09:00 - 19:00

5

Да хүрээ худалдааны төв                   

Мягмар ~ Ням: 08:30 - 17:30
Даваа : Амарна

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 1 цаг 52 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 1 цаг 56 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 2 цаг 0 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 2 цаг 5 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 2 цаг 26 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 2 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 3 цаг 3 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 3 цаг 10 мин Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 3 цаг 37 мин Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 9 цаг 39 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд 11 цаг 5 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа 11 цаг 17 мин Кристофер Ноланы трауматай Одиссей 11 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 12 цаг 2 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа Өчигдөр 17 цаг 56 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо Өчигдөр 17 цаг 24 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана Өчигдөр 17 цаг 08 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ Өчигдөр 16 цаг 32 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа Өчигдөр 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Өчигдөр 16 цаг 22 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин
Top