x

Шаардлага гарвал АШУҮИС-ийн 6-р дамжааны оюутнуудыг дайчилна

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдал, Монгол улсын тусламж үйлчилгээ болон хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. 

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: "УОК-ын шийдвэрээр иргэдийг нэмж тусгаарлах байруудыг бэлэн болгож байна. Хэрвээ Баянхангай, Баянбайгаль, Батсүмбэрийн амралтуудад иргэдийг тусгаарлахаар болбол тэнд ажиллах эмч, эмнэлгийн ажилтнуудыг бэлдсэн байгаа.

Түүнчлэн өчигдөр УОК-ын хурлаар тусгаарлах хугацааг 21 болгож сунгасан бөгөөд ганц, ганцаар нь тусгаарлах нөхцөлийг бүрдүүлэхээр шийдвэрлэсэн. 

Мөн тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдэд хатуу шаардлага тавихаар болсон.

Үүнд:

  • Иргэдийг тухайн улс орондоо коронавирусийн шинжилгээнд хамруулж, сөрөг тохиолдолд онгоцонд суулгах;

  • Ямар нэгэн халдварын шинж тэмдэг илэрсэн иргэнийг онгоцонд суулгахгүй;

  • Бүх хүн амны хаалт, бээлийтэй байх;

  • Онгоцонд сууснаас хойш зорчигчид аль болох хоорондоо ярихгүй байх;

  • Онгоцоор ирэх иргэдийн халууныг хоёр цаг тутамд шалгах;

  • Сэжигтэй тохиолдол гарвал онгоцны арын суудал руу тусгаарлах;

  • Онгоц газардахаас өмнө холбогдох байгууллагад бүх мэдээллийг өгөхөөр болсон. 

Бид тусгай үүргийн онгоцонд явах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон түргэвчилсэн оношлуурын бэлэн байдлыг ханган ажиллаж байна" гэлээ. 

ДЭМБ-аас гаргасан сэжигтэй тохиолдлын тодорхойлолтод өөрчлөлт орсон бөгөөд шинж тэмдэг илрэхээс хоёр хоногийн өмнө, шинж тэмдэг илэрснээс хойш 14 хоног буюу нийт 16 хоногийн хугацаанд өвчтэй хүнтэй нэг метрийн зайд харьцсан хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэж байгаа аж.

Мөн энэ халдварын нууц үеийн хугацааг 14 хоног гэж үзэж байсан бол судалгаагаар нууц үеийн хугацаа 21-28 хоног байх магадлалтай болжээ. Иймд иргэдийн тусгаарлан ажиглах хугацааг сунгасан байна.

Мөн зайлшгүй шаардлагтай 5000 орыг 7 үе шаттайгаар УБ хотыг тойроод эмнэлэг, сувилалал, амралтын газруудад бэлдсэн байгаа бөгөөд шаардлага гарвал АШУҮИС-ийн 6-р дамжааны оюутнуудыг дайчилхаар болжээ.

Одоогоор 1842 дадлагажигч эмчийг бэлдэж, бэлэн байдалд байлгаж байгаа аж.

Дэлхийн улс орнуудад цар тахлын хэмжээ идэвхжиж байгаа тул Эрүүл мэндийн яамнаас уриалга гаргаад байна. 

Уриалгад: 

  • Худалдаа үйлчилгээний газрууд, үйлчлүүлэгч нарыг 2 метрээс багагүй зайнд зогсоох;

  • Зайны тэмдэглгээг байрлуулах;

  • Гар халдваргүйжүүлэгчийг байрлуулах;

  • Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх;

  • Гараас гарт буюу бэлэн мөнгөний үйлчилгээнээс татгалзах;

  • Үйлчилгээнүүдийг цахимжуулах зөвлөмж, уриалга гаргажээ. 

Мөн 2 цаг тутамд хүн ихээр хүрдэг газруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байхыг зөвлөлөө. 

Нэгдсэн Үндэсний байгууллагаас коронавирусийн халдварын тархалтаас ядуу буурай орнуудад учрах эрсдэлийг бууруулах зорилгоор 2 тэрбум ам.долларын төсөвтэй хүмүүнлэгийн арга хэмжээг эхлүүлж байгаа юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top