x

Хятадын үүрэн телефоны “Зэт Ти И” компани авлигын хэргээр шалгагдаж байна

Хятадын үүрэн телефоны “Зэт Ти И” компани нь дэлхийн зах зээлд давуу байдал олохын тулд гадаадын албан хаагчид авлига өгсөн хэрэгт сэжиглэгдэн АНУ-ын Хууль зүйн яаманд шалгагдаж байгаа талаар ЭнБиСи агентлаг мэдээллээ.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Хууль зүйн яамны хэвлэлийн төлөөлөгч болон тус компаниас хараахан тайлбар хийгээгүй байна. “Зэт Ти И” компани нь АНУ-ын хориг арга хэмжээнээс зайлсхийх зорилгоор америк тоног төхөөрөмжийн бүрдлийг худалдан авч, угсарч хууль бусаар Иран руу тээвэрлэсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсоны дараагаар гэм буруутайгаа 2017 онд хүлээн зөвшөөрч 900 орчим сая долларыг төлж байсан.

Түүний дараа жил нь хориг зөрчсөн 35 ажилтандаа арга хэмжээ авсан талаар “Зэт Ти И” компани хуурамч мэдээлэл өгсөн гэж үзэн Америкийн компаниудыг тус компанид бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийг Цагаан ордоноос хориглосон юм. Дээрх хоригийг АНУ-ын төсөвт тус компани 1 тэрбум ам.долларын торгуулийг төлсний дараа цуцалсан байна.

“Зэт Ти И” компани нь дэлхийн хамгийн том харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Хятадын ХуаВэй компаний өрсөлдөгчдийн нэг юм. ХуаВэй компани нь өнгөрөгч 5 дугаар сараас хойш АНУ-ын Худалдааны яамны аж ахуйн нэгжийн жагсаалтад байгаа бөгөөд уг жагсаалтад орсноор АНУ-ын компаниуд тус компанид бараа болон технологи худалдахыг хориглосон гэсэн үг юм. 

Эх сурвалж: iaac.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 6 цаг 21 мин Монтенегро улсын түүхийн товч 6 цаг 29 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 6 цаг 36 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 6 цаг 40 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 6 цаг 45 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 6 цаг 48 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 7 цаг 43 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 21 цаг 34 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 21 цаг 38 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 22 цаг 1 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 22 цаг 8 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 22 цаг 30 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 22 цаг 38 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 23 цаг 1 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top