x

Сайжруулсан түлшийг зун автозам дагуух борлуулалтын цэгүүдээр худалдаална

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй болон албаны хүмүүс сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар цахимаар мэдээлэл хийв.

"Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна"

Өнгөрөгч 3 хоногт 6 өрхийн 11 иргэн угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Эдгээр 11 дуудлагын шалтгаан нөхцөлийг тодруулахад 3 нь яндангийн сойлтыг хаасан, 1 нь түлшээ буруу түлсэн, 2 нь ханан пийшин болон зуухны битүүмжлэл алдагдсан, цууралттай, мөн угаарын хий мэдрэгчийг унтраасан байгаа юм.

Г.Нэргүй: “Нийслэлийн Онцгой байдлын газарт ирж буй дуудлагын 70 орчим хувийг объектын гал түймэр, шар усны дуудлага эзэлж байна. Сонгинохайрхан дүүргийн 9-р хороонд байшингийн дээвэр шатаж, 56 настай эрэгтэй гал түймрийн улмаас угаартаж нас барсан.

Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор иргэд зуслан руу гарах нь ихэссэн. Хашаа болон ойр орчмын газраа цэвэрлэх нэрийдлээр шар өвсийг шатаахдаа гал алдах тохиолдол ихсэх хандлагатай байна. Иймд иргэд олон нийтийг гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна” гэлээ.

Нийслэл хотоор 378.2 тонн түүхий нүүрс тээвэрлэсэн 13 тээврийн хэрэгсэл, тусгай зөвшөөрөлтэй 963.8 тонн түүхий нүүрс тээвэрлэсэн 44 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрчээ.

Улаанбаатар хот руу түүхий нүүрс тээвэрлэсэн болон түүхий нүүрс түлсэн зөрчил илрээгүй байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил: “Хавар, намрын улиралд угаартах эрсдэл их байдаг учир иргэд галлагаагаа зөв хийж, угаарын хий мэдрэгчээ унтрааж болохгүй. Мөн хөл хорионы энэ үед бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулж болохгүй” гэв.   

Агаарын бохирдолтой тэмцэх хэлтсийн дарга Г.Даваажаргал: “Агаарын чанарын үзүүлэлтийг хэмждэг 15 станцын дүнгээр PM 10 хэмжээтэй тоосонцор 55 хувиар, PM 2.5 хэмжээтэй тоосонцор 49 хувиар буурсан үзүүлэлтэй байна. Агаарын дундаж температур өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад -4.2 хэмээр хүйтэн байна” гэв.

"Томуу, томуу төст өвчнөөр 1571 хүн хэвтэн эмчлүүлж байна"

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын өгсөн мэдээллээр халуурсан, ханиалгасан өгүүлэмжтэй 311 хүнд вирус судлалын шинжилгээ хийсэн. Халдварын дэгдэлтийн 269 тохиолдол байгаа бөгөөд 268 хүнээс коронавирусын шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан. Нийт ажиглалтад 2083 хүн байгаа юм.

Харин томуу, томуу төст өвчнөөр 1571 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 333 хүүхэд байна.

Нийслэлийн 8 товчоодод 100 алба хаагч хяналт тандалтын ажил хийж байгаа бөгөөд өнөөдөр өглөөний байдлаар товчоодоор нийт 14012 тээврийн хэрэгсэл, нийт 42357 иргэн хяналт тандалтад хамрагдан орж, гарчээ.  

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар: “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өчигдрөөс эхлэн “Хотын соёл” аяныг эхлүүлээд байна. Мөн нийслэл даяар ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байгаа. Иргэдийн зүгээс гэр хорооллын 00-г хэзээнээс ариутгаж эхлэх талаар асууж байна. Үүнд хариулахад, гэр хорооллын 00 гэссэний дараагаар ариутгалын ажлыг зохион байгуулах юм. Цаг хугацааны хувьд хараахан гэсээгүй байгаа учир гэр хорооллын 00-г ариутгах ажил хараахан эхлээгүй байна. Хотын даргын зүгээс ч энэ асуудлаар холбогдох албаныханд үүрэг чиглэл өгсөн” гэв.

Хэлмэгдэгсдийн музейн газар дээр зөвшөөрөлгүй барилга барьж байна гэх мэдээллийн дагуу нийслэлийн Засаг дарга үүрэг чиглэл өгч, мэргэжлийн байгууллага газар дээр нь ажиллаж, зөвшөөрөлгүй барилга барьж байсан барилгын ажлыг зогсоожээ.

Хэвлэлийн хурлын үеэр иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллагаас ирсэн асуултад хариулт өглөө.

-Угаарын хий мэдрэгчийг хэзээнээс тарааж эхлэх вэ?

-Угаарын хий мэдрэгч 65 мянга ирсэн байгаа. Одоогоор ариутгал, халдваргүйтгэл хийгээд хэсэг хугацаанд битүүмжилсэн. Угаарын хий мэдрэгчийг тараахдаа коронавирусын эрсдэлтэй энэ үед олон нийтийг цуглуулахгүйгээр, хороо, хэсгийн алхагч нар айл өрх бүрт хүргэж өгөх юм. Үлдсэн угаарын хий мэдрэгч ирэх долоо хоногт ирнэ. Ирсэний дараа мөн ариутгал, халдваргүйтгэлийн ажил хийгдээд иргэдэд тараана.

-Шар усны үерийн эрсдэл бүхий энэ үед холбогдох байгууллагууд хэрхэн ажиллаж байна вэ?

-Шар усны үер үүсэх эрсдэл өндөр байгаа. Хэд хэдэн газар нийслэлийн Захирагчийн ажлын алба холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран халиа, дошоо үүссэн газарт ажиллаж, цас, мөсийг холдуулж, суваг, шуудууг нээх зэрэг ажлуудыг хийж байна.

-Угаар мэдрэгчийн дохиоллыг хэрхэн унтраах вэ?

-Угаар мэдрэгчийг иргэдэд тараахдаа гарын авлагын хамт өгсөн байгаа. Нэгдүгээрт, гарын авлагаа унших хэрэгтэй. Хоёрдугаарт, угаарын хий мэдрэгчийн дохиолол дуугарсан тохиолдолд гэрт агаар оруулах ёстой. Иргэд угаарын хийг агаар сэлгэлтээр бүрэн гаргасны дараа тухайн дохиолол өөрөө унтарна. Түүнээс биш дохиолол асангуут иргэд угаарын хий мэдрэгчийг унтраах гэж оролдож болохгүй. Учир нь гэрт угаар байгаа учраас, агаар сэлгэлтийг бүрэн хийгээгүй болохоор дуугараад байгаа гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй шүү.

-Сайжруулсан шахмал түлшийг зуны улиралд худалдаалах уу?

-Сайжруулсан шахмал түлшийг өнгөрсөн өвөл 400 орчим борлуулах цэгээр худалдаалсан. Түлшийг энэ зун томоохон авто зам дагуух борлуулалтын цэгүүдээр худалдаалахаар төлөвлөн ажиллаж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top