x

Эх орондоо ирэх хүсэлт гаргасан 34 иргэнийг татан авчээ

Шинэ коронавирусийн халдварын тохиолдол зөөвөрлөгдөн ирж бүртгэгдсэнтэй холбоотой Замын-Үүдийн хилийг хаасан хэдий ч улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 34 иргэнийг энэ оны энэ сарын 25-нд Замын-Үүд суманд нэгдсэн зохион байгуулалтын дагуу татан авлаа.

Монгол Улсын иргэдийг эх орондоо татан авах ажлыг Шадар сайдын болон МХЕГ-ын даргын холбогдох тушаалын дагуу Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг нэг бүрчлэн хэмжиж "Замын-Үүд" буудалд тусгаарлав.

Мөн эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгслүүдэд халдваргүйтгэл хийжээ. Хяналтаар өндөр халуурсан, ханиасан зэрэг халдварт өвчний сэжигтэй шинж тэмдэгтэй зорчигч илрээгүй гэж Замын-Үүдийн Онцгой комиссоос мэдээллээ.

Тусгаарлагдсан иргэд 14 хоногийн хугацаанд тус буудалд байрлах бөгөөд тэдний биеийн байдлыг тусгай томилогдсон эмч 14 хоногийн хугацаанд хянана. Харин иргэд өөрсдөө зардлаа гаргаж байгаа юм.

"Замын-Үүд" буудал нь нийгмийн хариуцлагын хүрээнд нэг хүнийг хоногийн 10000 төгрөг, өдрийн гурван хоол 15000, нийт 25000 төгрөгөөр хоногийн үйлчилгээг тооцож байгаа аж.

Халдварт өвчний эрсдэлтэй үед Онцгой комиссын ажилд дэм болж үнийн хөнгөлөлт үзүүлэн хамтран ажиллаж байгаад албаныхан талархснаа илэрхийлэв.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 13 цаг 48 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 14 цаг 13 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 14 цаг 27 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 14 цаг 30 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 14 цаг 33 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 14 цаг 51 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 16 цаг 36 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 16 цаг 37 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 16 цаг 48 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 18 цаг 44 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 20 цаг 17 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top