Коронавирусийн халдварын тархалтаас сэргийлэхийн тулд хүнтэй багадаа нэг метрийн зайнаас харьцахыг зөвлөж байсан бол одоо хоёр метр болон түүнээс хол зайнаас харилцахыг ДЭМБ-аас зөвлөмж байна. Мөн хоёроос дээж хүн байвал хүний бөөгнөрөл гэж тооцох тул зайнаас харилцах зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас өгсөөр байгаа.
Манай орны нөхцөлд бэлэн мөнгөний машин, супермаркетийн кассанд зай барих зөвлөмж зөрчигдөх магадлал хамгийн өндөр. Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас санаачилга гарган зарим АТМ-д дугаарлах талбайд 1 метрийн зайтай “Зай барь!” тэмдэглэгээг шалан дээр наасан байна.
“Зай барь!” тэмдэглэгээг томоохон супермаркетууд ч тавьж эхэлжээ.