x

Халдварын талаар худал мэдээлэл түгээсэн 12 иргэнд хариуцлага тооцно

Цагдаагийн байгууллагаас гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул гамшгийн эрсдэлийн талаар худал мэдээлэл тараасан найман иргэнд Зөрчлийн хуулиар, бусдын нэр хүндэд халдсан илт худал мэдээлэл түгээсэн дөрвөн иргэнд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцохоор ажиллаж байна.

Энэ талаар ЦЕГ-аас гаргасан мэдэгдэлд, "Улсын онцгой комисс болон холбогдох төрийн байгууллагууд "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэхээр ажиллаж байна. Үүнтэй зэрэгцэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээнд иргэд, олон нийтийг төөрөгдүүлсэн, сэтгэл санааг үймүүлсэн мэдээ, мэдээллүүд гарч байгаа талаар иргэд цагдаагийн байгууллагад мэдээлсээр байгаа юм. Энэ сарын 22-ны байдлаар найман иргэнд Зөрчлийн тухай хуулиар, дөрвөн иргэнд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага тооцохоор шалгаж байна.

Дээрх иргэд цахим орчинд “11 цагаас бүх шатахуун түгээх хааж дэлгүүрүүдийг хааж магадгүй амжуулах зүйлс их шүү 30 минутад”, “Төв номын сангийн өөдөөс харсан KFC орсон хүмүүс яаралтай шинжилгээ өгч өөрсдийгөө тусгаарлана уу... KFC ажилтан өндөр халуурч эхэлжээ”, “Е-март руу битгий ороорой тэдний нягтлан ажил дээрээ халуураад, цагдаа эмнэлгийнхэн авч явж байна”, “Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрладаг Оюутолгойн кэмпид онц байдал зарлалаа” зэрэг худал, ташаа мэдээлэл түгээсэн юм. Иймд иргэд та бүхэн цахим орчинд өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх, мөн гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул гамшгийн эрсдэлийн талаарх худал мэдээ, мэдээллийг бусдад түгээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас албан ёсоор анхааруулж байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл:Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих;

Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл:Худал мэдээлэл тараах;

Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top