x

Ж.Бат-Амгалан: Онцгой нөхцөл байдалд үйлчлэх хуулийг яаралтай батлах шаардлагатай

Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхий нийтээр тархаж, улс орнуудын хүн амын эрүүл мэнд төдийгүй эдийн засагт хямрал нүүрлээд байна. Дэлхийн улс орнууд үүсээд буй нөхцөл байдлын эсрэг хариу арга хэмжээ авч эхэлсний дотор МУ-ын Засгийн газраас иргэдийн санхүүгийн тогтвортой байдлын хангах үүднээс зарим зарим арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлсэн. Үүний нэг нь хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг 90 хоногийн хугацаагаар хойшлуулахаар Засгийн газраас шийдвэр гаргаж, Монгол банкнаас журамлахаар болов.

Гэвч банк, санхүүгийн байгууллагуудын зүгээс “Зээлийн эргэн төлөлтөө хойшлуулахыг хүсч байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд санхүүгийн хүндрэлд орсноо батлах ёстой" гэсэн шаардлагыг тавьж байна.

Энэ талаар хуульч Ж.Бат-Амгалангаас үүсээд буй нөхцөл байдал болон хуулийн гарц, гаргалгааны талаар асууж тодрууллаа.

-Засгийн газраас банк, ББСБ-ууд дээрх хэрэглээний зээлийг хойшлуулах үүрэг даалгавар өгсөн. Гэвч өнөөдөр тэдгээр байгууллагаас “Мэдэгдэл ирээгүй, орлого нь тасалдсан гэдгээ тодорхойл” гэх мэт шаардлагуудыг тавьж байна. Хэнийх нь зөв бэ?

-Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайд, СЗХ-ны дарга гээд Монгол Улсын мөнгө, санхүүгийн бодлогыг хэрэгжүүлж байгаа гурван субьект хамтарч иргэдэд мэдэгдэл хийсэн. Гэтэл банк, санхүүгийн байгууллагууд “Бидэнд тэр шийдвэр албан ёсоор ирээгүй”, хүсэлтээ өг, санхүүгийн хүндрэлд орсноо батал, зөвхөн эрсдэлтэй зээлийн мэдээллийн санд бүртгэгдэх хугацаа л сунгагдсан зэрэг нэгдсэн нэг мэдээлэлгүй байна.

Яг энэ тодорхойгүй нөхцлийг “Онцгой нөхцөлд үйлчлэх эдийн засгийн хууль” санаачлан батлах хэрэгтэй. Энэ нь давагдашгүй хүчин зүйл буюу форс мажорын үед тодорхой хугацаанд үйлчлээд,  үүргээ гүйцэтгэдэг онцгой нөхцөл байдлын хууль. Иргэд, аж ахуй нэгжийг ажлын байраа хадгалах, дампууруулахгүйн тулд амь тариа болгож хууль батлах замаар зохицуулах боломжтой гэж харж байна.

Хууль гаргаж, салбар хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулснаар шийдвэр бүрэн хэрэгжинэ гэсэн үг. Хууль байхгүй бол Засгийн газар мянга сайхан шийдвэр гаргаад үйлчлэх боломж хомс. Онцгой нөхцөл байдалд үйлчлэх хуулийг яаралтай батлах шаардлагатай байна.

Мөн Иргэний хуулийн 219, 220, 221, 222 дугаар зүйл буюу үүргийн гүйцэтгэлд саад болох гэсэн энэхүү заалтуудыг анхаараад авах хэрэгтэй. Иргэд байгууллага хоорондын хэлцэл, гэрээтэй холбоотой үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтэрсэн нөхцөлд хэрэглэж болох хуулийн заалт байгааг анхаараад аваарай гэж зөвлөмөөр байна.

-УИХ дахь АН-ын зөвлөлөөс Ерөнхий сайд, Засгийн газарт хандаж тодорхой шаардлагуудыг тавьж байсан. Эцэст нь УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, төсвийн тодотгол хийх саналыг хүргүүлсэн шүү дээ. Энэ талаар таны байр суурь?

-Төсөвт тодотгол хийдэг байгууллага нь УИХ. Засгийн газар бол хуулийн дагуу ажил үүргээ гүйтэцгэх ёстой байгууллага. УИХ төсөвт тодотгол хийх шаардлага байна. Бүр нэн шаардлагатай байна. Учир нь гэвэл 2020 оны төсвийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард УИХ баталсан. Батлахдаа маш их алдагдалтай баталсан. Төсвийг батлахдаа УИХ-ын сонгуулийн урьтал болгож, сонгогчдод таалагдахын тулд тэвчиж болох нэн шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг тойргуудад хэт ихээр тусгасан. Төсөв батлах үед “Энэ их алдагдалтай төсвийг яаж нөхөх вэ, бүрдүүлэх вэ” гэдэг шүүмжлэл ч гарч байсан.

Өнөөдөр COVID-19 цар тахал дэлхий нийтийг хамраад байна. Монгол Улсад эдийн засгийн онцгой нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын төсвийн дийлэнх нь нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын экспорт, түүнээс орж ирэх албан татвараас бүрддэг. Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, өмнөд хөрш рүү гаргаж буй нүүрсний экспортоос бүрддэг гэсэн үг.

Гэтэл сүүлийн хоёр сарын хугацаанд манай улсын төсвийн орлого 200 гаруй тэрбум төгрөгөөр тасраад байна. Төсвийн байгууллага болон бусад ААН, аялал жуулчлал, үйлчилгээний байгууллага, жижиг дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдоод, төсвийн бүрдүүлэлт хоцроод эхэллээ. Ийм байдлаар үргэлжилвэл төсвийн байгууллагууд, ААН-үүд ч цалингаа тавьж чадахгүйд хүрнэ.

-Тэгвэл төсвийг яаж тодотгох шаардлагатай вэ?

-Нэн шаардлагагүй урсгал зардал, тавилга эд хогшил, дарга нарын машин,  түр тэвчиж болох хөрөнгө оруулалтуудыг хойшлуулах шаардлагатай байна. Хуулийн байгууллагуудын барилга байгууламж, үзвэр үйлчилгээний байгууллага, соёлын ордон, музей гэх мэт орон нутагт жалгаар нэг тарсан хөрөнгө оруулалт, он дамнасан тендерүүдийг хойшлуулах шаардлагатай. УИХ-д суудалтай улс төрийн намууд хамтарч улс төржилгүйгээр нэгдсэн байр суурьтай байж энэ хүндрэлтэй үеийн асуудлыг яаралтай даван туулах шаардлагатай байна.

Хаврын чуулган эхлэх арай болоогүй байна. Хаврын чуулганыг хүлээх хоног, өдөр, цаг, минут ч бидэнд алга. АНУ, Англи, Европын холбоо, Франц, Итали, Япон, Солонгос, Австрали гэх зэрэг эдийн засгийн хувьд хүчирхэг улс орнууд эдийн засгийн хөтөлбөрийг маш яаралтайгаар зарлаж, хурдацтай хэрэгжүүлж ажиллаж байна.

Гэтэл манай улс, Сангийн сайдаасаа авахуулаад хариуцлагагүй мэдэгдэл хийж төсвөө тодотгох шаардлагагүй, ажил явдгаараа явна гээд л байж байна. Өнгөрсөн долоо хоногт Үйлдвэрчний эвлэлүүд, улс төрийн хүчнүүдээс төсвөө тодотгож, эдийн засгийн бодлогоо гаргаж ир гэсэн шаардалагыг тавьсан байна. Энэ бол зөв.

Хоёрдугаарт, мэргэжлийн эдийн засагч нар шүүмжилж байна. Засгийн газар яг энэ үед ямар эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх юм бэ, тэр бодлого нь тодорхойгүй байна аа гэж байна. Эдийн засгийн бодлогоо тодорхойлохийн тулд ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах хэрэгтэй. УИХ-ын ээлжит бус чуулган яаралтай горимоор хуралдах боломжтой. Мэргэжлийн байнгын хороод нь хэлэлцээд, мэргэжлийн байгууллагуудаасаа санал, санаачлагыг нь аваад хийчих боломжтой зүйл шүү дээ.

Банкны тухай хууль, төв банкны тухай хууль, санхүүтэй холбоотой хуулиудад нэмэлт өөрчлөлтүүдийг оруулаад өгөхөөр одоогийн тодорхойгүй нөхцөл байдал арилж, харьяалах байгууллагууд нь ажил үүргээ гүйцэтгээд явах боломжтой.

-Төсвийн тодотгол хийсний дараа, эсвэл хийхгүй бол ямар үр дүнд хүрэх вэ?

-Улс орнууд иргэдээ дамдуурлын байдалд оруулахгүйн тулд, онцгой нөхцөл байдлын хуулиар арга хэмжээ авдаг. Хүмүүс хоолгүй, ажилгүй, гар дээрээ мөнгөгүй болоод ирэхээр эмх замбараагүй байдал үүсдэг.

Онц байдал тогтоосон ч гэртээ ажлаа хийгээд, цалингаа авч чадаж байвал эрсдийг давж байгаа хэрэг. Гэтэл хөл хорио тогтоосон нэрээр ажилгүй, орлогогүй болчихвол эмх замбраагүй байдал үүсэх аюултай. Дээр нь нийгмийн ялгарал гэж байна. Баян гэснээ ядуу нэгэн үзэн ядаж, дээрэм тонуул хийх бол энүүхэнд.

-Харамсалтай нь эрх баригчид энэ бодит байдлыг, үүсэн гарч болох үр дагаврыг үнэлж чадахгүй байна аа даа?

-Ядаж байхад сонгуулийн жил. Соошлаар нийгэмд таалагдах гэсэн, хэт эх оронч  болж харагдах гэсэн ийм л нөхцөл байдал үүсчихлээ. Уг нь ийм үед эрх баригч, сөрөг хүчин биш, нийтээрээ нэгдэж ажиллах ёстой. Цаг үе ч, дэлхий ч биднээс үүнийг шаардаж байна.

Мэдээж шуурхай штаб, Онцгой байдлынхан, төрийн тусгай болон үйлчилгээний алба хаагчид нойр хоолгүй сайн ажиллаж байгаад иргэд бид талархалтай байгаа. Ганцхан улстөрчид, шийдвэр гаргах эрх мэдэлтнүүд үүргээ гүйцэтгэж, хурдтай ажиллаж чадахгүй байна.

Б.Туяа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 22 цаг 17 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 22 цаг 54 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 23 цаг 3 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 23 цаг 25 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 23 цаг 35 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top