x

Н.Цагаанхүү: Орон нутагт ажиллаж буй мэргэжлийн байгууллагуудад улам их хариуцлага ирж байна

Өчигдөр буюу баасан гаригийн орой /гуравдугаар сарын 20-ны/ Дархан-Уул аймгийн Онцгой комиссын Шуурхай штабт УОК-ын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллалаа.

Энэ үеэр Улсын Онцгой комиссын Шуурхай штабтай цахимаар холбогдож нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Үргэлжлүүлэн аймгийн Шуурхай штабын дарга, гишүүдэд чиглэл өгсөн юм. Энэ өдрийн 21:00 цагийн байдлаар Дархан-Уул аймагт 132 иргэн эмчлэн тусгаарлах болон ажиглан тусгаарлах байранд байна. Цаашид хүний тоо нэмэгдсэн үед стандарт, шаардлага хангасан ажиглан тусгаарлах байрны хүрэлцээ хангамж муу байгааг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга С.Насанбат танилцуулав.

Аймгийн Цагдаагийн газар 2020 оны 03 дугаар сарын 18, 19-ны өдрүүдэд ОХУ-аас Улаанбаатар чиглэлд явж буй нийт 31 ачааны автомашины цувааны хамгаалалтыг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын хамгаалалтаас хүлээн авч хамгаалалтыг үргэлжлүүлэн Хонгор сумын нутаг Хустайн даваанаас Сэлэнгэ аймгийн Баянгол сумын цагдаагийн хамгаалалтад хүлээлгэн өгчээ. Дархан-Уул аймаг зохион байгуулалт сайтай ажиллаж байгаа хэдий ч хойшид тусгай арга хэмжээ авч ажиллах шаардлага гарч байгааг УОК-ын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү анхаарууллаа. Тэрээр:

-ОХУ-ын их дээд сургуулиуд оюутнуудаа байрнаас нь гаргаж байгаатай холбоотой тус улстай хиллэдэг хилийн боомтууд тэр дундаа Цагааннуур, Алтанбулаг боомтоор автомашинаар оюутнууд болон гуравдагч орноос иргэд дамжин орж ирсээр байна. Энэ нь хилийн боомтуудад тусгаарлах үйл ажиллагааг хүндрүүлэх, хүн хүч дутах байдалд хүргэж, халдвар тээгч орж ирэх өндөр эрсдэл үүсгэж байна. Үүнтэй холбогдуулан орон нутагт ажиллаж буй мэргэжлийн байгууллагуудад улам их хариуцлага ирж байна гэв.

Тус хуралд Дархан-Уул аймгийн шуурхай штабын гишүүдээс гадна ХӨСҮТ-ийн албаны дарга Э.Одмаа, ЭМЯ-ны хэлтсийн дарга С.Жаргалсайхан, ХӨСҮТ-ийн зөвлөх М.Цолмон, ОБЕГ-ын ГТТГ-ын дарга хурандаа Ц.Нямбаяр, ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа О.Чингисболд нар оролцов.

Цаашид Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж буй иргэдийн тоо нэмэгдэх бөгөөд ажиглан тусгаарлах байрны хүчин чадлыг нэмэгдүүлэх, аюулгүй ажиллагааг сайтар хангаж халдвар тарах эрсдэлээс цаг ямагт сэргийлж ажиллахыг дахин сануулав.

Монцамэ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top