x

Д.Мөнхжаргал: Иргэд дулааны улирал эхэлж байгаа үед анхаарлаа сулруулж огт болохгүй

Хаврын улирал эхэлж гэр, байшингийн гадаад, дотоод агаарын температур ойртож, яндангийн таталт муудан угаартах магадлал ихэсдэг энэ үед Нийслэлийн Засаг дарга “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай” А/346 тоот захирамж гаргасан. 

Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар болон бусад холбогдох албаны байгууллагууд энэ талаарх мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэж ажиллаж байна.

Өнөөдөр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал Баянгол дүүрэгт ажиллаж, захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд ямар ажил хийж хэрэгжүүлж байгаатай танилцав.

Эхлээд дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж, холбогдох албаны хүмүүсээс хийж хэрэгжүүлж байгаа ажлын явцын мэдээ, мэдээллийг сонсжээ.

Энэ үеэр Д.Мөнхжаргал “Гадаад, дотоод орчны температурын зөрүү багасаж, яндангийн таталт муудан угаартах эрсдэл ихэсдэг хавар, намрын улиралд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдлээс хамгаалах арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад Нийслэлийн Засаг даргаас үүрэг болгосон.

Энэ дагуу бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Иргэд маань дулааны улирал эхэлж байна гээд анхаарал болгоомжоо сулруулж огт болохгүй. Яндан, пийшингээ хөөлөөгүйн улмаас угаартах эрсдэл нэмэгдэх хандлагатай байгаа учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сайтар хангаж ажиллаарай” хэмээн ярилаа.

Баянгол дүүргийн Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Х.Мөнхзул “Түүхий нүүрстэй холбоотойгоор Шуурхай штабыг байгуулж ажиллаж эхэлсэн. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэ шуурхай штабын ажлыг хоёр дахин нэмж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Мэдээ, мэдээллээ цаг тухай үед нь нийслэлийн шуурхай штабт мэдээлж ажилладаг. Мөн дүүргийн албан хаагчид дүүргийн нутаг дэвсгэрт эргүүлд гарч байна” гэлээ.

Дараа нь нийслэлийн Агаар, орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал болон холбогдох албаны хүмүүс Баянгол дүүргийн 16 дугаар хороонд ажиллаж, айл өрхүүдэд пийшин, зуух, яндангаа хөөлөх болон бусад шаардлагатай зөвлөмж, зөвлөгөөг өгч ажилласан юм. Энэ үеэр тус хорооны иргэн Х.Сосор “Тавантолгой” ХХК-д дуудлага өгч ханын пийшингээ хөөлүүлж байв. нийслэлийн Агаар, орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал иргэний санал сэтгэгдлийг сонсож, зөв галлагааны зөвлөмж, сэрэмжлүүлгийг өгсөн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top