x

Италид цогцос чандарлах байгууллагууд ачааллаа дийлэхгүй байна

COVID-19 халдвар гарсан улс орнууд болон дэлхийн улс орнууд халдвартай тэмцэхэд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

ДЭМБ-ын өгсөн мэдээллээр өнгөрсөн 24 цагийн дотор COVID-19 халдварын тоо Европын бүсэд 10,221-ээр нэмэгдэж, Номхон далайн баруун бүсэд 488 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Дэлхийн нийтээр халдварын тохиолдлын тоо 209,839 болжээ.

Испани, Герман, Франц, Швейцар зэрэг улсуудад халдварын шинэ тохиолдол нэг өдрийн дотор мянга мянгаар нэмэгдсэн хэвээр байна.

Итали улсад өнгөрсөн 24 цагийн дотор нас баралт 427 тохиолдлоор нэмэгдэж, нийт 3,405-д хүрсэн нь БНХАУ-д бүртгэгдсэн нас баралтын тооноос давжээ.

Харин шинээр бүртгэгдсэн халдварын тоо 41,035-д хүрсэн нь өмнөх өдрүүдээс 14.9 хувиар нэмэгдсэн гэж тус улсын Иргэнийг хамгаалах газраас мэдээллээ.

Италийн Ломбарди мужийн Бергамо хотод морг болон цогцос чандарлах үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд ачааллаа дийлэхээ больж, бусад хотуудаас туслалцаа хүсэж буй талаар эх сурвалжууд мэдээлж байна. Өчигдрөөс Африк тивийн олон орон хилээ хааж эхэлжээ.

ДЭМБ-ын Африкийн бүсийн захирлын мэдээлснээр, тус тивд 10 хоногийн өмнө таван улсад халдвар бүртгэгдсэн байсан бол өнөөдөр Африк тивийн 54 улсын 34-д нь халдвар гараад байна.

Дээрх улсуудад бүртгэгдсэн халдварын тоо 650-д хүрч, нөхцөл байдал түргэн өөрчлөгдөж байгаад тэр маш их санаа зовниж буйгаа хэлсэн байна.

Африк тив COVID-19 халдварын эсрэг түргэн шаардлагатай арга хэмжээ авахгүй бол энэ тивийн 1.3 тэрбум хүний дунд цар тахал газар авах эрсдэл маш өндөр байна. Аргентин болон Израйль улсад онц байдал зарлаж бүх хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ.

Тухайлбал, Израйль улс ард иргэдийг гэрээсээ гарахгүй байх хатуу хөл хорио тогтоосон бөгөөд иргэдийг зөвхөн эм, хүнс авах зорилгоор гадагш гарч болно гэжээ.

Энэ тухай тус улсын Ерөнхий сайд "Энэ бол хүсэлт биш, зөвлөмж биш бөгөөд заавал дагаж биелүүлэх ёстой үүрэг" хэмээн хатуу анхааруулжээ.

АНУ-д шинэ халдварын тохиолдол сүүлийн хоногт 5,000 гаруйгаар нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор Калифорни мужид иргэдийг гэрээсээ гарахыг хатуу хориглосон. Мөн НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын мэдээллээр өчигдрийн байдлаар дэлхийн нийт 109 улсад бүх сургуулийг үндэсний хэмжээнд хаасан гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 15 цаг 7 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав 15 цаг 38 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ 15 цаг 44 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ 15 цаг 50 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа 17 цаг 15 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв 17 цаг 21 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна 17 цаг 30 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Уржигдар 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Уржигдар 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Уржигдар 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа
Top