АНУ коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхийн ихэнх улс орнуудад үзүүлдэг визийн үйлчилгээгээ түр хугацаагаар зогсоож байна. Энэ тухай АНУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч мэдэгджээ.
"Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор Төрийн департамент дийлэнх улс орнуудад тогтмол үзүүлдэг визийн үйлчилгээгээ түр хугацаанд зогсоож байна. Эдгээр улс орны Элчин сайдын яам, консулын газрууд 3 дугаар сарын 18-наас эхлэн цагаачлалын болон цагаачлалын бус визний тогтмол явуулдаг ярилцлагуудаа цуцална" гэжээ.
Мөн Элчин сайдын яамдууд визний үйлчилгээг хэзээнээс үзүүлж эхлэх боломжтойг хэлж мэдэхгүй байгаа хэдий ч боломж гармагц визийн үйлчилгээгээ сэргээх болно гэжээ.