x

Австрали: Хорио цээрийн дэглэм зөрчвөл хорих ял шийтгэнэ

COVID-19 халдварын талаар Эрүүл мэндийн яамнаас хийдэг ээлжит мэдээллийн үеэр дэлхийн бусад оронд халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээллээ.

Европ тивд, ялангуяа Франц, Испани улсад COVID-19 халдвар өргөн хүрээнд тархаж, халдварын голомтын цөм болоод буй Итали улсын дараа орж байна. Үүнтэй холбоотойгоор Франц улс хилээ бүхэлд нь хаажээ.

Иргэдийг орон гэрээсээ гарахгүй байхыг Засгийн газар нь хатуу анхааруулж, хязгаарлалтын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулахаар мэдээлсэн байна. Өнөөдрийн байдлаар тус улсад 6,600 гаруй хүн халдвар авч, 148 хүн нас баржээ.

Хойд Америкт Канад улс хилийн хяналтаа чангатгаж, зөвхөн Канадын иргэд, байнгын оршин суугчид болон АНУ-ын иргэдийг хилээрээ нэвтрэхийг зөвшөөрсөн байна. Бусад улсын иргэдийн хувьд Канадын хил хаагджээ.

Харин АНУ-д коронавирусийн халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор Холбооны улсын хэмжээнд мөрдөх хязгаарлалтуудын арга хэмжээг шинээр баталж гаргажээ.

Үүнд:

  • Иргэд аль болох гэрээсээ гарахгүй байх,
  • Боломжтой бол гэрээсээ ажиллах,
  • Зайлшгүй шаардлагатай биш бол хүмүүстэй уулзахгүй байх,
  • Ресторан, баар зэрэг нийтийн үйлчилгээний газруудад хооллохоос татгалзах,
  • 10-аас дээш хүн нэг дор цугларахгүй байх,
  • Иргэдийн дунд халдвар өргөн хүрээнд тархаж буй шинж тэмдэг, нотолгоо бий болсон нөхцөлд бүх мужийн захирагч нарт сургуулиудын үйл ажиллагааг хаах эрхийг олгосон байна.

Мөн Австрали улс гадаад улсад зорчсон бүх иргэнийг 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлах дэглэмийг мөрдүүлж буй бөгөөд дэглэмийг зөрчсөн тохиолдолд өөрийн харьяалах муж улсын гамшгийн болон нийтийн эрүүл мэндтэй холбоотой хууль тогтоомжид заасны дагуу мөнгөн торгууль, хорих ялаар шийтгэх хуулийн зохицуулалтад шилжсэн байна.

Харин ОХУ гуравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд гадаадын иргэн болон харьяалалгүй этгээдийг хилээр нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ. Одоогийн байдлаар тус улсад халдварын тохиолдол 93 бүртгэгдсэн байна.

БНХАУ-ын хувьд сүүлийн 24 цагийн хугацаанд шинэ тохиолдол 21, нас баралт 13 бүртгэгджээ.

ДЭМБ-ын өгч буй мэдээллээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус байгууллагын Африкийн бүсэд хоёр, Европын бүсэд нэг, Америкийн бүсэд нэг улс халдварын тохиолдлыг шинээр бүртгэсэн байна.

24 цагийн хугацаанд гарсан онцлог өөрчлөлт нь, БНХАУ-аас бусад улс оронд бүртгэгдсэн COVID-19 халдварын тоо БНХАУ-д бүртгэгдсэн тооноос анх удаа давжээ.

Үүнтэй холбоотойгоор ДЭМБ-аас цаашид БНХАУ-ын халдварын тохиолдлын тоог тусад нь үзүүлж, мэдээлэхээ зогсоосон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 6 цаг 18 мин Монтенегро улсын түүхийн товч 6 цаг 27 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 6 цаг 33 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 6 цаг 38 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 6 цаг 42 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 6 цаг 46 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 7 цаг 40 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 21 цаг 31 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 21 цаг 35 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 21 цаг 58 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 22 цаг 5 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 22 цаг 27 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 22 цаг 35 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 22 цаг 58 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top