Европын Холбоо гуравдугаар сарын 17-ноос буюу өнөөдрөөс хилээ хаахаар болжээ. Энэ талаар Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ард түмэндээ хандан үг хэлэхдээ мэдэгджээ.
Тэрээр "ЕХ, Шенгений бүсийн хил 30 хоног хаагдана. ЕХ-ны гишүүн бус ба гишүүн орнуудын хооронд зорчих хөдөлгөөнийг энэ хугацаанд түр хааж байна. Европын удирдагчид энэхүү шийдвэрийг даваа гаригийн өглөө гаргалаа" гэжээ.
Ерөнхийлөгч Макрон "Коронавирусийн аюул занал бодитоор нүүрлэсэн. Бид дайны байдалд байна. Бидний дайсан нүдэнд харагдахгүй боловч давшиж байна. Бид тайван байж хэрэгтэй, аль болох гэрээсээ гарахгүй байхыг би та бүхнээс дахин хүсч байна” гэжээ.
Франц улс олон нийтийн цугларалт, нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон бөгөөд хоригийг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх юм.