x

Итали, Испани, Иран улсад өвчлөл хамгийн өндөр байна

Өнөөдөр ЭМЯ-наас зохион байгуулсан ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр дэлхий нийтэд короновирусын халдвар ямар түвшинд очоод байгаа талаар  сүүлийн үеийн мэдээллийг өглөө. Өчигдөр мэдээлэл хийснээс хойш 24 цагийн дотор Covid-19 халдвар дэлхийн нийт 135 оронд бүртгэгдэж, арлын голдуу 13 оронд өвчлөл шинээр нэмэгдсэн байна. Иран, Испани, АНУ, Итали, Франц, Норвеги зэрэг оронд өвчлөл ихээр нэмэгдсэн, харин БНХАУ, БНСУ-д өвлөлийг хязгаарлаж байна гэсэн мэдээтэй байна.

ДЭМБ-ын ажилтан н.Ариунтуяа:

-Гуравдугаар сарын 14-ний мэдээгээр халдварын тохиолдол дэлхий нийтэд 9769-өөр нэмэгдэж, шинээр 13 улсад бүртгэгдсэн байна. 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 438 хүн нас барж, нийт нас баралтын тоо 5393 хүрээд байна. Европ тив халдварын гол цөм болж, Европын холбооны улсуудад тархалт хурдацтай явагдаж байна. Тархалтыг хязгаарлах зорилгоор хөл хориог чангатгаж, олон нийтийн арга хэмжээ, ресторан, дэлгүүрүүдийг хааж, аль болох гэрээсээ гарахгүй байх зөвлөмжийг өгч байна. Итали, Испани, Иран гэсэн гурван улсад өвчлөл хамгийн өндөр, хоногт 1000-2500 гаруй шинэ тохиолдолд бүртгэгдсэн байна. ДЭМБ-аас гуравдугаар сарын 13-нд амьсгалын замын авчлөлийн эмчилгээний удирдамжийг шинэчлэн гаргасан. Энэ нь Covid-19 халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдлыг эрт тодорхойлохын тулд олон улсын туршлага дээр түшиглэн гаргасан эмнэл зүйн удирдамж юм. 

ЭМЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга н.Янжмаа:

-Европ тивд халдварын тархалт эрчимтэй байна. Тухайлбал, Франц улсад өчигдөр буюу бямба гаригийн байдлаар шинээр 808 тохиолдол, 12 нас баралт бүртгэгдсэн байна. Өчигдрөөс эхлэн зайлшгүй шаардлагатай бус үйлчилгээний бүх байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. Зөвхөн хүнсний дэлгүүр, эмийн сан, шатахуун түгээгүүрийн үйл ажиллагааг тасалдуулахгүй үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ. Иргэдийг гэр орноосоо гарч явахгүй байхыг зөвлөж байна. Испани улсад мөн хорио цээрийн дэглэм тогтоосон. Иргэд зөвхөн хүнс болон эм авахаас бусад зорилгоор гэрээсээ гарахыг хориглосон байна. 

Румын улсад мөн онц байдал зарласан, ирэх 7 хоногийн даваа гаригаас үйлчилж эхэлнэ. Онц байдал зарласантай холбогдуулан бага насны хүүхэдтэй гэр бүлийг ажлаас нь чөлөө олгох, эсвэл гэрээсээ ажлаа хийх хуулийг шинээр батлах шийдвэр гарсан байна. 

Мөн Испани улсад 15 хоногийн хугацаатай хөл хорио тогтоосон, нөхцөл байдал яаж үргэлжлэхээс шалтгаалж хөл хориог цуцлах болон үргэлжлүүлнэ гэж байна. 

Халдварр голомтлон тархаж байгаа Итали улсын эрүүл мэндийн байгууллагууд маш хүнд сорилтод орж байна. Тухайлбал, Ломбарди мужид эрчимт эмчилгээний ор хүрэлцэхгүй болсон, өдөрт дунджаар 85 хүн шинээр эрчимт эмчилгээнд орж байгаа, удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай байгаа учир орны эргэлт удаан, өдөрт 2-3 ор л суларч байна. Шинээр ирэх өвчтнүүдийг хүлээж авах боломжгүй болж байна гэж тус мужийн эрүүл мэндийн асуудал хариуцсан ажилтан мэдэгдсэн байна. 

Өчигдрийн байдлаар Ломбарди мужид 732 өвчтөн эрчимт эмчилгээнд байна, 76 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Бусад мужуудад өндөр настнууд амьсгалын дутагдлын улмаас нас барж байна, эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаа нь нөлөөлж байна гэж мэдээлжээ. Итали улсын хэмжээнд өчигдөр шинээр 3797 халдварын тохиолдол, 175 нас баралт бүртгэгдсэн байна. Халдварын тархалтыг хязгаарлахын тулд хүмүүс хоорондоо бөөгнөрөл үүсгэхгүй байх, зайнаас харьцах талаар бүх улс оронд удирдамж гарч хэрэгжүүлж байна.

Ирланд улсын ерэнхий эмчийн орлогч олон нийтэд хандаж мэдээлэл хийсэн байна. Энп "Халдвараас сэргийлэх зорилгоор зайнаас харилцах, хүмүүс бие биедээ хүрэлцэхгүй байх зэргийг тусгайлан заасан удирдамжийг иргэдийн зүгээс шоглонгуй хандах, асуудлыг хөнгөхнөөр авч үзэх явдал элбэг байна. Дэлхий нийтээр тархсан цар тахалын асуудал яригдаж, олон улс оронд эрүүл мэндийн байгууллагын нөөц шавхагдаж буй энэ үед хүн бүр энэ асуудалд өөрийн хувь нэмрээ оруулж, хувийн ариун цэвэр, сахилга батаа сайжруулж, эргэн тойрондоо байгаа ахмад настан болон өртөмхий бүлгийг давхар хамгаалах ёстой шүү" гэдгийг сануулсан байна. 

Их Бринтанид өчигдөр 342 шинэ тохиолдол, 10 нас баралт бүртгэгдсэн байна. Япон улсын ЭМЯ-ны мэдээллээр өчигдөр 64 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь халдварын тархалт гарснаас хойш хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн нь бямба гариг болсон байна.  Өмнө тус улсад өдөрт дунджаар 30 орчим шинэ тохиолдол бүртгэгддэг байжээ. 

АНУ-д халдвар бүх мужид тархсан, улс орон даяар онц байдал зарласан байдалтай байгаа. Европын холбооноос зорчигч тээвэр хүлээн авахгүй байсан өмнөх хоригийг өргөтгөж, 28 улсыг хамруулахаар болсон. Энэ хоригт өмнө ороогүй байсан Их Британи, Умард Ирландийн Нэгдсэн Вант Улсыг нэмж хамруулахаар болсон байна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 7 цаг 15 мин Монтенегро улсын түүхийн товч 7 цаг 24 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 7 цаг 31 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 7 цаг 35 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 7 цаг 40 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 7 цаг 43 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 8 цаг 38 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 22 цаг 29 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 22 цаг 33 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 22 цаг 56 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 23 цаг 3 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 23 цаг 25 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 23 цаг 33 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 23 цаг 56 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top