x

Бизнес эрхлэгчид үнээ нэмэхгүй, гол нэрийн бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлнө

МҮХАҮТ-ын өргөтгөсөн хуралдаан болж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн уг хуралдаанд оролцлоо. УИХ-ын дарга Г.Занданшатар үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, амны хаалт, ариутгах бодис, хүнсний хангамжийн асуудлаар ярилцав.

БНХАУ-аас амны хаалтын түүхий эд импортлох боломжгүй байгаа тул Турк улсаас хангах талаар тус улсын Элчин сайдтай ярилцаж байна. Улаанбаатар-Истанбулын хооронд шууд нислэгтэй болсон тул энэ асуудал хүндрэлгүй шийдэгдэх байна.  Мөн маргааш УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, титэмт вирусын халдварын эрсдэлийн талаар ярилцана гэв.

Түүнчлэн хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох гурилын нөөц энэ оны эхний хагас хүртэл хүрэлцэх хэмжээтэй байна. Дахин гурил импортлоход хүрвэл квотыг шинээр тогтооно. Хүнсний буюу стратегийн бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх боломжтой. Түүнээс бүх бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлнө гэж ойлгож болохгүй. Татвараас чөлөөлөх эрх зөвхөн УИХ-д бий. Банкуудын шимтгэлийг үнэ төлбөргүй болгох тухайд  Цагаан сарын баярын долоо хоногт л хүчинтэй. Үүнээс удаан үргэлжлэх боломжгүй тухай УИХ-ын дарга ярив.

Амны  хаалт үйлдвэрлэгч “Мөнхийн тун” компанийн ТУЗ-ийн дарга н.Батхишиг: 

-Амны хаалтны түхий эд 3 ам.доллар байсан бол одоо 16 ам.доллар болж өссөн. Гэтэл төрөөс үнэ нэмэхийг буруутгаж байна. Тээвэрлэлт хожимдож байна. МИАТ БНСУ-аас үнэгүй тээвэрлэсэнд талархаж байна. Бид нэг сарын дотор 90 мянган ширхэг  хамгаалах хувцас нийлүүлэх үүрэгтэй. БНСУ-аас материал татаж байна. Тяньжин, эсвэл Эрээнд тээвэрлэлт саатаж, цаг алдаж байна. Түүхий эдийн гаалийн болон НӨАТ-ын татвараас чөлөөлнө үү гэж хүсэх байна. Энэ хүсэлтээ 14 хоногийн өмнө тавьсан ч одоог хүртэл хариу өгөөгүй. Амны хаалтын түүхий эдийн хувьд машинд таарах, таарахгүй гэж бий. Иймд Туркээс татах түүхий эд манай машинд таарах уу гэдэг нь чухал.     

“Өгөөж чихэр боов” компанийн захирал С.Түмэнгэрэл: 

-Борлуулалт хэвийн байна. Гурил, элсэн чихэр гэх мэт түүхий эдээ гаднаас авдаг. Эдгээрийг татвараас хөнгөлж өгнө үү.     

УБ гурил компани: 

-Гурилын нөөц ирэх сарын сүүлээр дуусна гэдгийг Гурил үйлдвэрлэгчдийн холбоо мэдэгдсэн. Бид үнээ өсгөхгүйн тулд өртөг хэвээрээ байх ёстой. Бид 800 мянган төгрөгөөр буудай аваад гурилын үнээ яаж хэвээр хадгалах вэ? Яаравчлах хэрэгтэй байна.      

“Алтан жолоо” компани: 

-Ам.доллар 2760 хүрчихлээ. Энэ нь бидэнд сөргөөр нөлөөлнө, ихээхэн дарамт болох арга хэмжээ авна уу. Бид импортлогч улс. БНХАУ, Вьетнамд үйлдвэрлэл саарлаа.        

“Номин холдинг” компани: 

-00-ын цаас, хлорамин гэх мэт ахуйн цэвэрлэгээний бодис дутагдалд орох шинжтэй байна. Иймд энэ төрлийн бүтээгдэхүүнийг мөн татвараас чөлөөлөх талаар судалж үзнэ үү. Гурилын тухайд үйлдвэрлэгч НӨАТ төлдөг атлаа буудай нийлүүлэгч НӨАТ төлдөггүй байдлыг бодолцох ёстой гэв.

Мөн элсэн чихэр, цагаан будааны үнэ өссөн. Мөн нийлүүлэлт саарч болзошгүй. ОХУ-аас хүнсний бүтээгдэхүүн авахаар ярилцаж байгааг импортлогчид дуулгалаа.

“Сүү” ХК-ийн захирал н.Мандхай: 

-Өвөл шингэн сүү хомстдог. Хуурай сүүг импортоор оруулахдаа 15.5 хувийн татвар төлдөг. Энэ татвраас чөлөөлж өгнө үү. Энэ онд ХХААХҮЯ хуурай сүүний квотыг бүтээн жилээр нь батлсангүй. Хэсэгчилж батална хэмээн 2000 тонныг л баталсан. Уг нь компаниуд нийт 8000 тонн хуурай сүү импортлох хүсэлтээ тавьсан юм. Дараагийн квотыг хэзээ батлах нь тодорхойгүй байна.

Хуурай сүүний үнэ мөн өссөн. Ханшийн дарамтад өртөж эхэлсэн. Гааль дээр хугацаа их алдаж байна. Бүтээгдэхүүн бүрээс дээж авч, шалгаж байна хэмээн хүлээлгэдэг. Уг нь бид нийлүүлэгч талтай бүтэн жилийн гэрээ хийдэг. Банкууд ам.доллараар зээл олгохгүй байна.            

Амны хаалт үйлдвэрлэгчид: 

-ЭМЯ-ны захиалгаар үйлдвэрлэлээ явуулж байна. Түүхий эдээ урд хөршөөс татсан байсан. Гэвч уул уурхайн компаниуд үндэсний үйлдвэрлэгчээс худалдан авалт хийдэггүй. Дандаа импортолдог. Бид илүү хямд үнэ санал болгодог юм. 00-ын цаас, салфеткаар амны хаалтыг оруулах боломжгүй гэв. Мөн гар дээрээс хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байгааг зогсоох санал тавив.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга манай улсын гадаад худалдаа нэг улс буюу БНХАУ-аас шууд хамаардаг нь ихээхэн эрсдэлтэйг онцлов. Үүнтэй холбоотойгоор МҮХАҮТ-ын гишүүн компаниуд Беларусь, Узбекистан, Туркээс жимс импортлохоор ажиллаж эхэлжээ. Мөн бизнес эрхлэгчдийн зүгээс өнөөдөр тавьсан асуудлаар маргааш үргэлжлүүлэн өргөтгөсөн хуралдаан зохион байгуулахаа УИХ-ын дарга амлав.    

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 

-Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бид судалгаа хийж байна. Олон улсад өмнө нь гарсан САРС-ын халдвартай харьцуулан судалж байна. САРС-ын үеэр эдийн засаг огцом бнаж, огцом өссөн түүх бий. Энэ удаад ч энэ үзэгдэл БНХАУ болон бусад улсад гарах болов уу гэсэн таамаглал байна.

2019 онд төгрөгийн үнэ америк долларын эсрэг 3.4 хувиар, энэ онд 6 хувиар суларсан. Гэхдээ төгрөгийн сулрал инфляцаас бага байгаа тул харин ч тогтвортой байна. 2019 онд манай эдийн засаг 5 хувиар өсжээ. Иймд ханш савлахгүй. Төлбөрийн болон худалдааны тэнцлээс төгрөгийн ханш шууд хамаардаг. Төлбөрийн тэнцэл дандаа ашиггүй гардаг байсан бол хамгийн сүүлийн үзүүлэлтээр ашигтай гарсан.

Гэвч иргэд ханш сулрах нь гэсэн хүлээлттэй байгаа нь эрэлт үүсгэж байна. Түүнээс эдийн засгийн сууриа харвал төгрөг харин ч чангарах учиртай. Валютын албан нөөц 4 дахин өссөн. Хангалттай нөөц бий тул төгрөгийн үнэ дахин унахгүй. Өнөөдөр 40 сая ам.долларын захиалга ирснийг бид бүгдийг нийлүүлсэн. Ямар захиалгууд байна гэхээр дийлэнх нь шатахууны компаниудынх байна.  

Бид өнөөдрийн зах зээлийн ханшаар ам.доллар хангалттай нийлүүлж чадна. Зээлийн тухайд бидэнд богино хугацааны сорилт тулгарч байна. Та бүхэнд ямар нэг хүндрэл үүссэн бол банктайгаа харилцах хэрэгтэй. Бид ямар нэг зохицуулалт хийж чадахгүй. Олон улсын бүртгэлийн стандартаа л мөрдөнө.

Үүнд төр оролцох боломжгүй. Эдийн засаг тогтвортой өсөж байгаа нөхцөлд бид бодлогын хүүг бууруулах орон зай үүслээ. 10.5 хувь болгох талаар хэлэлцсэн ч АНУ-БНХАУ-ын худалдааны дайны улмаас болгоомжилсон. Мөнгөний бодлогын зөвлөлийн дараагийн хурал ирэх сард болно. Энэ хурлаар бодлогын хүүг авч хэлэлцэнэ. Зээлийн хүү яваандаа зугуухан бууна гэдэгт итгэлтэй байна.     

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Од (66.181.161.10)
    Heregte vyd zow shiidwer gargasan bn nomin law hewiin vneere zarj bnle
    2020 оны 02 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 7 цаг 44 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 7 цаг 53 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 7 цаг 58 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 8 цаг 1 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 8 цаг 35 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 10 цаг 10 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ
Top