x

Боксын насанд хүрэгчдийн ДАШТ Дубайд эхэллээ

АНЭУ-ын Дубай хотод өнөөдөр насанд хүрэгчдийн боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. ОХУ-ын иргэн Умар Кремлевийн удирддаг Олон улсын боксын холбоо (IBA)-ноос зохион байгуулж буй энэ тэмцээнд 100 гаруй улсын боксчид нийт 13 жинд хурд, хүч, ур чадвараа сорино.

Манай улсаас уг тэмцээнд Гавьяат тамирчин Э.Цэндбаатар тэргүүтэй 6 боксчин оролцож байна. Тэднийг Олон улсын боксын холбооны 1 одтой дасгалжуулагч Х.Хайнар удирдаж буй аж.

Тэмцээнд өрсөлдөх Монголын тамирчид

  • 54 кг-д: ОУХМ Г.Ган-Эрдэнэ
  • 57 кг-д: ОУХМ Х.Энх-Амар
  • 60 кг-д: Гавьяат тамирчин Э.Цэндбаатар
  • 63.5 кг-д: Спортын мастер А.Даваадалай
  • 67 кг-д: ОУХМ А.Жандос
  • +98 кг-д: ОУХМ Х.Бекнур

Тэмцээн арванхоёрдугаар сарын 2-13-нд болно. Өнөөдөр техникийн зөвлөгөөн, нээлт болов. Тулаан маргааш эхэлнэ.

ДАШТ-ий шагналын сан 8 сая 320 мянган доллар. Жин тус бүрт түрүүлсэн боксчин 300 мянган ам.доллар, хоёрдугаар байр эзэлсэн нь 150 мянган ам.доллар, гуравдугаар  байрын шагналтан 75 мянган ам.доллароор шагнуулна. Дөрөвдүгээр байр эзэлбэл 20 мянга, тавдугаар байрт шалгарвал 10 мянган ам.доллароор урамшуулна.

Шагналын мөнгөний 50 хувийг боксчин өөрөө авч, дасгалжуулагчид 25 хувийг, улсынхаа Боксын холбоонд 25 хувийг нь өгдөг юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top