x

Путин, Уиткофф нар Украины асуудлаар тохиролцоонд хүрээгүй

Украины дайныг зохицуулах асуудлаар ОХУ, АНУ-ын талуудын хэлэлцээ Кремльд боллоо. Уулзалт бараг таван цаг үргэлжилж, Москвагийн цагаар лхагва гаргийн 00:30 цагийн орчимд дууссан гэж Оросын мэдээллийн агентлагууд мэдээлэв.

Оросын талаас хэлэлцээнд Ерөнхийлөгч Владимир Путин, түүний туслах Юрий Ушаков, Оросын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Кирилл Дмитриев нар оролцсон бол АНУ-ыг Ерөнхийлөгчийн тусгай элч төлөөлөгч Стивен Уиткофф, Дональд Трампын хүргэн Жаред Кушнер нар төлөөлжээ. 

Кремльд болсон хэлэлцээгээр Украинд дайныг зогсоох хэд хэдэн хувилбарыг хэлэлцсэн гэж Оросын Ерөнхийлөгчийн туслах Ю.Ушаков уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Оросын тал АНУ-ын анхны “энхийн төлөвлөгөөнөөс” гадна дөрвөн өөр баримт бичгийг хүлээн авчээ. В.Путин Вашингтоны зарим саналыг “шүүмжилж, түүгээр барахгүй хүлээн зөвшөөрөхгүй” байгаагаа илэрхийллээ гэж Ю.Ушаков онцлоод уулзалтын үеэр “газар нутгийн асуудлуудыг тодорхой” хэлэлцсэн гэдгийг дурдсан байна.

“Одоогоор харилцан буулт хийсэн, хоёр талд хүлээн зөвшөөрөгдөх шийдэл хараахан олдоогүй байна. Гэхдээ Америкийн зарим санаачилга харьцангуй хүлээн зөвшөөрч болохуйц харагдаж байгаа ч тэдгээрийг цаашид нарийвчлан хэлэлцэх шаардлагатай. Бидэнд санал болгосон манайд таарахгүй зарим томъёолол, заалтууд байгаа. Тиймээс ажил үргэлжилнэ” гэж Оросын Ерөнхийлөгчийн туслах хэлжээ. Гэсэн хэдий ч Ю.Ушаков хоёр талын уулзалтыг “тун өгөөжтэй, ихээхэн ач холбогдолтой” болсон гэж дүгнэлээ. Эдгээр хэлэлцээний дараа дайныг дуусгах боломж улам холдсон эсвэл ойртсон эсэх талаарх сэтгүүлчдийн асуултад хариулахдаа тэрбээр “Холдоогүй нь лав. Гэхдээ цаашид Вашингтон, Москва хоёрт хийх ажил их байна” гэж хэлэв.

Ю.Ушаковын хэлснээр, яриа хэлэлцээ “бүрэн хаалттай, нууц” горимоор явагдсан бөгөөд хэлэлцээний агуулгыг талууд дэлгэхгүй гэдгийг онцоллоо. АНУ-ын төлөөлөгчид Оросын Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын үр дүнгийн талаар эхлээд Ерөнхийлөгч Д.Трампад "биечлэн танилцуулсны дараа" Вашингтон дахин Москватай утсаар холбогдон яриа хэлэлцээг үргэлжлүүлэх төлөвтэй байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Кремльд уулзалт болж байх үеэр Telegram хуудсандаа бичихдээ, дайныг зогсоох нөхцлийн талаар “амархан шийдэл” гарна гэж хүлээхгүй байгаагаа мэдэгдээд, АНУ-ын төлөөлөгчдийн Орост хийсэн хэлэлцээний талаарх мэдээллийг хүлээж байна гэжээ. “АНУ-ын төлөөлөгчид уулзалтаа дуусмагц хамгийн түрүүнд бидэнд мэдээлэхийг хүсэж байна. Тэдний өгсөн мэдээллээс бидний дараагийн алхам шалтгаална” гэж тэрбээр мэдэгдээд АНУ-ын төлөөлөгчидтэй, тэр дундаа Ерөнхийлөгч Трамптай удахгүй уулзана гэдгээ хэлсэн байна. 

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 6 цаг 10 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав 6 цаг 42 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ 6 цаг 47 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ 6 цаг 54 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа 8 цаг 18 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв 8 цаг 24 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна 8 цаг 33 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ 22 цаг 19 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ 22 цаг 21 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно 22 цаг 22 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 22 цаг 23 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа 22 цаг 26 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Өчигдөр 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Өчигдөр 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Өчигдөр 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Өчигдөр 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Өчигдөр 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Өчигдөр 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Өчигдөр 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Өчигдөр 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top