x

2026 оны төсөвт ногоон хотын бодит хөрөнгө оруулалт шаардлагатай байна

НИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны хуралдаанаар өнөөдөр Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа хэлэлцэх асуудлыг танилцуулав. Нийслэлийн 2026 оны төсвийн төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай танилцууллаа.

Ирэх оны төсөвт хот тохижилт, ногоон байгууламжийн нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй төслийг дэмжих хүрээнд  Улаанбаатар хотын угсармал орон сууцны дулаалга, орон сууцны дээвэр, фасад засварын ажилд 49.8 тэрбум төгрөг, Ногоон нуур орчмын тохижилтын ажилд 5.2 тэрбум төгрөг, Гандантэгчэнлин хийдийн зүүн өргөн чөлөөний тохижилт ногоон байгууламжийн ажилд 4.8 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Түүнчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Нийслэлийн байгаль орчны газар зэрэг харьяа газруудад төсөвлөсөн хөрөнгийн дийлэнх хувь нь үйл ажиллагаа, алба хаагчдын цалингийн зардалд зарцуулагдахаар байгаа бөгөөд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ундны ус, дархан цаазат газрын хамгаалалт зэрэг асуудалд бодлогын хувьд төсөв хөрөнгө дутмаг суулгасан талаар хорооны гишүүд онцоллоо. Түүнчлэн нийслэлийн хөгжлийг зөвхөн бүтээн байгуулалтаар харах бус зэрэгцээд ногоон хотыг хөгжүүлэхэд анхаарах зайлшгүй шаардлагатай гэдгийг хэллээ.

НИТХ-ын төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа ирэх оны эхээр хорооны бүрэлдэхүүн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болоод Нийслэлийн байгаль орчны газруудад ажиллаж, нөхцөл байдалтай танилцаж, нийслэлийн ногоон хөгжлийн бодлогод онцгой анхаарч ажиллана гэдгийг онцоллоо.  

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 10 цаг 34 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 10 цаг 39 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цаг 43 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 10 цаг 50 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 10 цаг 53 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 10 цаг 57 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 11 цаг 1 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 11 цаг 4 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 16 цаг 21 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 16 цаг 35 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 16 цаг 39 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 16 цаг 42 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 16 цаг 56 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 17 цаг 1 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 17 цаг 3 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цаг 8 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цаг 10 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 17 цаг 16 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 17 цаг 23 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top