x

"Ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа байгуулга үнээ нугалж нэмжээ"

Шинэ төрлийн коронавирусийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд худалдаа үйлчилгээний 10 мянган аж ахуй нэгжид ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байна.

Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нарын алсаны мэдээлэл хийв. 

Т.Гантөмөр “Эрсдэл бүхий обьектуудад нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр ариутгал халдваргүйжүүлэлтийг үнэ төлбөргүй хийж байна. Өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөлтэй 37 байгууллагын 160 гаруй ажилчид уртасгасан цагаар худалдааны байгууллагын 1937, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 509, ахуйн үйлчилгээний 1432  цэг болон эрсдэл бүхий 2451 гээд нийт 1290 аж ахуйн нэгж байгууллагад ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байна” хэмээн хэллээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх “Шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн чухал. Нийтийн эзэмшлийн гудамж талбай, томоохон зах худалдааны төв, нийтийн тээврийн хэрэгслүүдэд халдваргүйжүүлэхэд  хлор агуулсан бодисыг ашиглаж байна. Иргэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх аргуудыг сайтар ашиглаж, амны хаалтаа зүүж хувийн ариун цэврээ сайтар хангахыг зөвлөж байна” гэв.

Харин шинэ төрлийн вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд зарим аж ахуйн нэгжүүд ойр орчмын 50 метр хүртэлх газрыг цэвэрлэхгүй байгаагаас үүдэж халдваргүйжүүлэлтийн ажил удааширч байгааг “Монголын ариутгал, халдваргүйжүүлэлтийн төв” ТББ-ын тэргүүн Н.Баасанжав хэлэв.

Тэрбээр “Аж ахуйн нэгжүүд их цэвэрлэгээ хийгдсний дараагаар халдваргүйжүүлэлтийн ажил хийгдэх ёстойг ойлгохгүй байна. Аж ахуйн нэгжүүд албан ёсны  Монголын ариутгал, халдваргүйжүүлэлтийн холбооны үнэмлэхтэй хүмүүсээр ариутгалыг хийлгүүлнэ. Захирагчийн ажлын алба тусгай зөвшөөрөлтөй байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд нэг метр газрыг 200 төгрөгөөр ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байна. Гэтэл зарим нэг ашиг хонжоо хайсан байгууллагууд метр квадратыг 1500 төгрөгөөр халдваргүйжүүлэлт хийж байна” хэмээн хэлэв.

Аж ахуйн нэгж байгууллагуудын ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд нийслэлийн Мэргэжлийн хяналтын 70 гаруй байцаагч хяналт тавьж байгаа аж. Ингэхдээ тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын ашиглаж буй халдваргүйжүүлэлтийн бодисыг лабораторийн шинжилгээ хийж дүгнэлт гаргаж байгаа гэнэ. Шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд бүх аж ахуйн нэгжүүдийг халдваргүйжүүлэлт хийхийг албаныхан уриаллав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 11 цаг 50 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 12 цаг 15 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 12 цаг 29 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 12 цаг 32 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 12 цаг 34 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 12 цаг 53 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 14 цаг 38 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 14 цаг 39 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 14 цаг 50 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 16 цаг 46 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 18 цаг 19 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top