x

"Хөх сувд" мөсний баярыг тэмдэглэхгүй байх санал хүргүүлжээ

Хөвсгөл аймгийн Онцгой комисс өчигдөр шуурхай хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ. Тус аймагт шинэ коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдээд байна.

1. Шинэ коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тандалт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хариу арга хэмжээний бэлэн байдалд эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийхэд Эрсдэлийн түвшин “Өндөр” үнэлэгдсэн тул идэвхжлийн горимд шилжин ажиллах;

2. Аймаг сумдад Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газар, караоке, баар цэнгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ыг хүртэлх хугацаанд түр зогсоох;

3. Аймгийн төвд коронавирусийн сэжигтэй тохиолдол 1 бүртгэгдэж тусгаарлагдсан тул Мөрөн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүн ам олноор цуглардаг хүнс, барааны зах болон “Шинэ мөрөн” худалдаа үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг 2020 оны 02 дугаар сарын 11-нээс 2020 оны 02 дугаар сарын 13-ыг хүртэлх 2 хоногийн хугацаанд түр зогсоох энэ хугацаанд объектуудад ариутгал халдваргүйтгэл хийлгэх, хог хаягдлаа цэвэрлэх, ил задгай хаяхгүй байх, хориглосон газар, цэг болон нийтийн эзэмшлийн зам талбайд хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалах, үзэсгэлэн худалдаа гаргах, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхгүй байх;

4. Шинэ коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж буй “Шуурхай штаб”-ыг 24 цагаар гаргаж, холбогдох албадын дарга гишүүдэд үүрэг чиглэл өгч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэн зөв мэдээлэл өгч ажиллах, эрсдэлийн түвшин нэмэгдэх үед хүний нөөцтэй байх, шинэчилсэн төлөвлөгөө боловсруулж ажиллах, сэжигтэй тохиолдлын 1 дүгээр хавьтлыг илрүүлж, хүн тээвэрлэж байгаа жолооч нар болон Өмнөговь аймгийн Гашуун сухайт, Цагаан хаданд ажиллаж байгаа болон ажиллаж байгаад ирсэн жолооч нарын нарийвчилсан судалгааг гаргах, холбогдох айлуудын орчимд хяналтын пост ажиллуулах;

Зэргээр аймгийн Онцгой комиссын даргын 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэн ажиллахыг бүх байгууллагуудын дарга нарт тус тус үүрэг болголоо.

Мөн "Хөх сувд" мөсний баярыг тэмдэглэхгүй байх саналыг аймгийн Онцгой комиссоос Байгаль орчин, аялал жуулчлалын газартаа хүргүүлжээ.

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top