x

Жүжигчин Г.Ундармаа НАЙМ дахь эмнэлгээ М-Си-Эс Групптэй хамтран тохижуулжээ

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийг засварлаж, тохижуулах төслийг М-Си-Эс Групп 300 гаруй сая төгрөгөөр санхүүжүүлж, “Итгэлийн танхим” ТББ гурван сарын хугацаанд бүрэн гүйцэтгэж, өнөөдөр хүлээлгэн өглөө. Энэхүү төслийг тус тасгийн хамт олон Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 380 жилийн ойн хүрээнд санаачилсныг М-Си-Эс Групп дэмжиж, жүжигчин Г. Ундармаатай хамтран хэрэгжүүлжээ.

Жүжигчин Г.Ундармаа өмнө нь Улаанбаатар хотод долоон эмнэлэг тохижуулж байжээ. Тэрээр орон нутагт тохижуулсан анхны эмнэлгийн төслөө хүлээлгэн өгөхдөө,  “Өмнөх төслүүдийн санхүүжилтийг би өөрөө бүрдүүлдэг байсан бол энэ удаа М-Си-Эс Групп 100 хувь санхүүжүүлснээр хүн, хүч, хөрөнгө мөнгөний хувьд хүндрэлгүй, ажил хурдан шуурхай, сайхан бүтлээ. Ж.Оджаргал захирлын аав Б.Жамбалжамц, ээж Д.Бадамжав нар 1964-1969 онд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт тасгийн эрхлэгч, эмнэлгийн даргаар ажиллаж байсан түүхтэй. Аав, ээжийнхээ ажиллаж байсан эмнэлгийг ийм сайхан болгон засварлаж, тохижуулах үйлсийг дэмжсэн Ж.Оджаргал захиралд нийт Баянхонгорчуудынхаа өмнөөс талархлаа илэрхийлье” гэлээ.

Аймгийн хэмжээнд өвчлөлийн болон осол гэмтлийн үеийн яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлдэг тус тасгаар 2019 онд 5800 хүн үйлчлүүлжээ. Тус эмнэлгийн удирдлага, хамт олны зүгээс ийнхүү тасгийг засварлан тохижуулж, үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлж өгсөнд талархаж буйгаа илэрхийлж байлаа. Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Д.Өлзийсайхан, “Засвар, тохижилтын ажил хийгдсэнээр манай тасгийн зохион байгуулалт, үйлчилгээний урсгал аймгийн Нэгдсэн эмнэлгүүдийн хэмжээнд жишиг болохуйц өндөр түвшинд хүрч, үйлчилгээний орчин нөхцөл сайжирснаар өвчтөнүүдийн сэтгэл санаа, ажиллагсдын ажлын чанар, бүтээмжид сайнаар нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна. Мөн эмч, ажиллагсад болон үйлчлүүлэгчдэд сургалт явуулах боломжтой зориулалтын тавилга, хэрэгслээр тоноглосон байнгын сургалтын өрөөтэй боллоо. Бидний санаачлагыг дэмжсэн М-Си-Эс Групп, “Итгэлийн танхим” ТББ болон хамтран ажиллаж, туслалцаа үзүүлсэн бүх байгууллага, хувь хүнд талархал илэрхийлье” гэв.

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Отгонбаяр хэлэхдээ “Гаднаас ороод ирэхэд яг гадаадын эмнэлэгт орж ирж байгаа мэт сэтгэгдэл төрж байна. М-Си-Эс Группт анх төсөл танилцуулахад 70 орчим сая төгрөгийн төсөвтэй байсан бол даруй дөрвөн дахин их хөрөнгө оруулалтаар түргэн тусламжийн тасгийг засварлан тохижуулж өгсөн тус группийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье” гэлээ.

Орон нутагт эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах уг төсөлд “Интермед” эмнэлгийн хамт олон эм, эмнэлгийн хэрэгсэл хандивласан бол “Тотал Дистрибюшин” компани тавилга, хэрэгслийг нь Улаанбаатар хотоос үнэ төлбөргүй тээвэрлэж, дэмжлэг үзүүлсэн байна.

М-Си-Эс Групп нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, үндэсний уламжлал, өв соёлоо хадгалж хамгаалах төслүүдийг нэн тэргүүнд дэмжин, амжилттай хэрэгжүүлж ирсэн билээ. Тухайлбал, 2019 онд “Энержи Ресурс” компани Эрүүл үрс- Гэрэлт ирээдүй ТББ-тай хамтран говийн бүсийн эмнэлгүүдийг нярайн тоног төхөөрөмжөөр хангахад 370  сая төгрөг, “Монголын Улаан Загалмай” нийгэмлэгийн “Бяцхан зүрх” төсөлд 920 сая төгрөг, “Лантуун дохио” ТББ-ийн Ид шидийн орон төсөлд 740 сая төгрөг тус тус хандивласан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ 12 цаг 16 мин Дубайн нисэх буудалд дроны дайралт болж, нислэгүүдийг түр зогсоов 12 цаг 18 мин "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа 12 цаг 20 мин Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо 12 цаг 21 мин Япон улс Ормузын хоолой руу цэргийн хөлөг илгээх төлөвлөгөөгүй байна 12 цаг 22 мин 108 хүүхдийн тусламжийн утсанд 1,782 дуудлага иржээ 12 цаг 22 мин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дурангийн аргаар түрүү булчирхай авах мэс заслыг анх удаа хийлээ 12 цаг 23 мин Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 14 цаг 28 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 14 цаг 29 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 14 цаг 32 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 14 цаг 36 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 14 цаг 41 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 15 цаг 57 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 16 цаг 9 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 16 цаг 12 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 16 цаг 12 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 16 цаг 13 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 16 цаг 18 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 16 цаг 18 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 16 цаг 22 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top