x

Коронавирусийн тухай анх мэдээлж байсан эмч уг халдварын улмаас нас баржээ

Шинэ төрлийн коронавирус тарсан тухай анх олон нийтэд зарлаж, анхааруулж байсан 34 настай эмч Ли Вэнлянь өөрөө уг вирусийн халдвараар нас баржээ. 

ДЭМБ-ын онц байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райан “Гамшгийн тэргүүн эгнээнд ажиллаж байсан мэргэжилтэн нас барсанд бид гүнээ эмгэнэн гашуудаж байна” гэж мэдэгджээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Ли сургууль хамт төгссөн эмч нартай чатаар харилцахдаа SARS хэлбэрийн вирус тарж, Ухань хотын эмнэлэгт хэд хэдэн өвчтөнийг тусгаарлаад байгаа тухай мэдээлж байжээ.

Үүний дараа орон нутгийн эрүүлийг хамгаалах газар шинэ төрлийн вирусийн халдвараар 27 хүн өвдөөд байгаа тухай мэдээлсэн юм.

Удалгүй Ли эмчийг өөр долоон хүний хамт цагдаагийн газарт дуудаж, дахин өвчний талаар мэдээлэл задруулахгүй байхыг шаардаж, ам өчгийг нь бичгээр авч байжээ.

Нэгдүгээр сарын 1-ний өдөр Хятадын төрийн суваг CCTV “цуурхал” тараасан Ухань хотын найман эмчийг буруутгасан мэдээ цацаж байв. Цагдаагаас сануулга авсан Ли Вэнлянь нэгдүгээр сарын 3-ны өдөр ажилдаа буцаж ирсэн бөгөөд нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн биед нь халдварын шинж илэрч эхэлжээ.

Энэ үеэр Хятадын засгийн газар коронавирус хүнээс хүнд халдсан тохиолдол илрээгүй, эмнэлгийн ажилтнуудаас халдвар авсан хүн байхгүй гэсэн мэдээллийг цацсаар байсан гэнэ.

Эрх баригчид эмч халдвар авсныг нууж, гадагш мэдээлэхгүй байгаа тухай тэр нэгдүгээр сарын 31-нд Вэйбо сошиал сүлжээнд нийтэлсэн байна. “Миний шинжилгээний хариу халдваргүй гэж гарсан ч амьсгалахад хүнд, арай ядан явж байна. Аав, ээж хоёр маань ч эмнэлэгт хэвтлээ” гэж тэр бичиж байжээ. Эцэст нь өнгөрсөн Бямба гарагт Ли Вэнлянийг коронавирусийн халдвартай гэж албан ёсоор оношилжээ. 

Хятадын сошиал орчинд иргэд эмгэнэл илэрхийлж, мэдээлэл задруулсан Ли Вэнляньд хатуу хандаж байсан эрх баригчдаас уучлал гуйхыг шаардсан байна.

Эх сурвалж: ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 17 цаг 10 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав 17 цаг 42 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ 17 цаг 47 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ 17 цаг 54 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа 19 цаг 18 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв 19 цаг 24 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна 19 цаг 33 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Уржигдар 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Уржигдар 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Уржигдар 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа
Top