x

Д.Одхүү: Иргэн бүр саналаа АН-ын хөтөлбөрт тусгах боломжтой

УИХ-ын гишүүн асан, АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Одхүүтэй ярилцлаа.

-Орон даяар АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт санал авах “Монгол 30:30” үндэсний IY аян эхэлсэн байна. Энэ аяны тухай мэдээллийг өгөөч?

-Улс төрийн нам сонгуульд оролцохдоо улс орноо хөгжүүлэх зорилго, зорилтууд тавьж, түүнийгээ хэрэгжүүлэх төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулахдаа Намынхаа дүрэмд тусгасан үзэл баримтлал, үнэт зүйл эрхэмлэн, ард иргэдийнхээ хүсэл зориг, санаа бодлыг тусгадаг байх ёстой. Ардчилсан нам энэ зарчмыг баримтлан 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө иргэд сонгогчдын санал, хүсэлтийг авч тусгах аяныг эхлүүлээд байна. Энэ аяны хүрээнд бид Ардчилал, тусгаар тогтнол, хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөгөө олж авсан 30 жилийн ололт амжилт, алдаа оноогоо эргэж нэг харъя, дүгнэе гэсэн зорилго тавьж байгаа юм. Бас ирээдүйн хөгжлийн хандлага, чиг баримжаа, хэтийн зорилго, хүрэх түвшингээ ч тоймлоод авах бодолтой байгаа. Аяны нэрийг ийм л утгаар ойлгож байна.

-Иргэн хэн ч бай АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт өөрийн санал бодлоо илэрхийлж оролцох эрхтэй болж байгаа гэсэн үг үү. Иргэд ямар байдлаар яаж холбогдох вэ?

-Тийм. Эх орныхоо хөгжил дэвшилд санаа зовнидог, өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй хэн ч байсан санал бодлоо илэрхийлэх, бодитой саналаа манай намын хөтөлбөрт тусгах боломжтой. Бид санал авах хуудас иргэдэд өгч байгаа бөгөөд санал бүртэй нэгд нэгэнгүй танилцаж бололцоотой саналуудыг тусгана. Бас санал өгсөн иргэн бүртэй эргэх холбоотой ажиллаж хариуг өгөх болно.

-Аливаа намын мөрийн хөтөлбөр эргээд биелдэг, иргэдийн амьдралд бодит тусгал болох учиртай байдаг. Тэр утгаараа АН иргэдээсээ асууж буй хэлбэр маш зөв зүйтэй гэж харагдаж байна. Энэ талаар...?

-Сонгуулиар иргэдэд амласан амлалтаа эрх баригч болсон хойноо биелүүлдэг байх нь улс төрийн намуудын үүрэг. Харамсалтай нь хэт давамгай суудал авч эрх баригч болсон МАН амласан бүх зүйлийнхээ эсрэг үйлдэл, шийдвэрийг гаргасаар байгаад сонгуулийн жилтэй золголоо. Сонгуульд орохдоо сонгогчдын тархийг угаах зорилгоор амьдралд нийцээгүй, биелэх боломжгүй худал амлалт авдаг, түүнийгээ хэрэгжүүлэхгүй бултдаг эрх баригчдаас АН ялгаатай. Бид бүтээдэг, босгодог гэдгээ иргэддээ харуулсан, баталсан нам. Энэ жилийн сонгуулиар ч гэсэн бид мөрөөдлийн жагсаалт биш харин бодит зорилт, хэрэгжүүлэх арга замаа тусгасан мөрийн хөтөлбөртэй оролцоно.

-АН-ын мөрийн хөтөлбөр бусад улс төрийн намуудаас юугаараа ялгаатай байх юм бол?

-Дахин хэлэхэд, АН-ын мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт, хуурай лоозон, бүтэхгүй амлалт биш, харин нарийн тооцоо судалгаатай, тов тодорхой хүрэх зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөртэй байна. Ирэх дөрвөн жил улс орны хувьд хүндхэн, ачаалал ихтэй байх төлөвтэй. Ийм учраас ямар ч аргаар хамаагүй ялах бүтэхгүй амлалт авч иргэдийг хуурах эрх улс төрийн намуудад байх ёсгүй. Манай нам иргэд, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, худал үг яриа, популизм, цаасан дээрх тоон үзүүлэлтээр бус, бодит амьдрал дээр ард түмний амьдралыг дээшлүүлэх зорилттой ажиллах болно. Ардчилсан хувьсгалаас хойших 30 жилд АН дангаараа засгийн эрх авсан жилүүд цөөхөн гэдгийг иргэд маань мэднэ. Тэгсэн хэдий ч энэ хугацаанд улс оронд маань гарсан өөрчлөлт шинэчлэлийн дийлэнхийг нь АН санаачилж хэрэгжүүлсэн байдаг юм билээ. Иргэдээ өмчтэй, газартай, орон сууцтай болгосон. Хамгийн урт засмал замыг бид л бариулсан. Эдийн засагт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ, босгосон үйлдвэр, бизнес гээд олон зүйлийг дурдаж болно. Улаанбаатар хотыг яаж удирдаж, ямар өөрчлөлт оруулж чадсаныг Нийслэлчүүд мэднэ. АН өөрчлөлт шинэчлэлтийг зоригтой хийдэг, амласандаа хүрдэг гэдгийг ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэднэ.

Ардчилсан намаас дэвшүүлэх УИХ-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт иргэдийн саналыг авах аян орон даяар явагдаж байна. Та саналаа sanal@demparty.mn хаяг, "Ардчилсан нам"-ын фэйж хуудас болон 7733-1206 дугаарын утсаар өгөх боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 27 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 37 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 56 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 20 цаг 52 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу...
Top