x

Үндэсний геологийн албыг сэргээн байгуулахаар болов

УИХ-ын чуулганы өчигдөрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлав. Тогтоолд, Үндэсний геологийн албыг сэргээн байгуулахаар тусгажээ. 

Тус албыг УУХҮЯ-ны хэрэгжүүлэгч агентлагийн статустайгаар байгуулах бөгөөд Монгол орны газрын хэвлийн баялгийг ашигт малтмалын төрлөөс үл хамааран геологи, геохими, геофизик зэрэг судалгааны аргуудаар цогцоор нь иж бүрэн хийж гүйцэтгэх үүрэгтэй ажиллах юм. Мөн эрдэс баялгийг нээн илрүүлж, улсын мэдээллийн санд бүртгүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн судалгааны ажлыг бие даан гүйцэтгэх, эрдсийн шинжилгээ хийх, Үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн санг бүрдүүлэх, түүнийг баяжуулах, нууцын зэрэглэлд хамруулснаас бусад мэдээллээр сонирхсон этгээдэд үйлчилгээ үзүүлэх зорилтын хүрээнд ажиллах юм байна.

Үндэсний геологийн албаны бүтцэд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс, Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв, Геологийн судалгааны төв (ТӨҮГ), Геологийн төв лаборатори (ТӨҮГ) нэгж хэлбэрээр орох бөгөөд эдгээр нэгжүүд нь геологийн судалгаа явуулах, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, хадгалах зэрэг нэгдсэн удирдлагад цогц байдлаар ажиллахаар төсөлд тусгажээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргаж дэмжжээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Баттөмөр, Г.Тэмүүлэн, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж тодруулсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү тус байгууллагыг байгуулснаар, ямар хэмжээний зардал гарахыг тодруулахын зэрэгцээ ач холбогдлыг нь лавлав.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, 1990-ээд оны үед Үндэсний геологийн албыг албан ёсоор татан буулгаснаас хойш уул уурхай, геологийн салбарт төрийн бодлого, хараа хяналт суларсан гэдгийг онцлов. Монгол Улсад сүүлийн 30 жилийн хугацаанд бий болсон хариуцлагагүй уул уурхай, замбараагүй байдлыг төрийн бодлогоор цэгцэлж, оновчтой, зөв үе шаттай ажил хэрэгжүүлэх шаардлагатай байгаа тухай хариултдаа дурдлаа.

Энэхүү албыг байгуулснаар, Монгол Улсын эдийн засагт тэргүүлэх салбар болох уул уурхай, геологийн салбарыг шинжлэх ухаанч байдлаар олон улсын түвшинд гаргах боломж бүрдэнэ. Энэ алба нь зөвхөн уул уурхайн геологи хайгуул биш, усны хайгуул, хөрсний судалгаа болон барилга бүтээн байгуулалт, хот төлөвлөлтөд оролцох зэрэг ач холбогдолтой гэдгийг тайлбарлалаа. Сангийн яамтай зөвшилцсөнөөр нэмэлт хөрөнгө шаардахгүйгээр, батлагдсан төсвийн хүрээнд бүтэц орон тоог байгуулна гэдгийг тодотгов. Цаашид ажлыг өргөжүүлж Геологийн төв лаборатори, АМГТГ-ыг түшиглэн 21 аймагт салбар байгуулах шаардлагатайг тэмдэглэж байлаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, байгалийн ховор элементийг хайх чиглэлээр ямар бодлого баримтлах, цаашлаад социализмын үед байгуулсан Налайх, Багануур зэрэг хотуудад ямар нөөц байгааг судалсан эсэхийг тодрууллаа. Мөн геологийн салбарын мэргэжилтнийг хэрхэн бэлтгэж байгааг лавлав.

УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Мөнхтөр, Урт, дунд хугацааны бодлогыг судалсан бөгөөд Үндэсний аюулгүй байдалтай холбоотой геологи, геофизик, геохимийн зэрэг оновчтой чиглэлд судалгааг хийнэ гэдгийг тодотгов. Мөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын судалгааг гарган цэгцэлж нэгдсэн мэдээллийн санг байгуулна гэж хариултдаа онцолсон. Одоогоор, нийгэм эдийн засагт ач холбогдол бүхий эрчим хүчний салбарыг тэжээх нүүрсний ордуудын мэдээлэл байгааг тэмдэглэв.

Мэргэжилтний хувьд, ШУТИС-д бакалавр, магистр, докторын сургалт явуулж байгаа бөгөөд ОХУ, Япон, БНСУ, ХБНГУ-д  мэргэжилтэн бэлтгэгдэж байгааг дуулгалаа. Хэдийгээр боловсон хүчнийг мэргэшүүлэх бодлого алдагдаж ирсэн тул цаашид энэ чиглэлд ажиллана гэв.

Мөн гишүүдийн асуултад хариулахдаа, нийгэм эдийн засагт томоохон нөлөө үзүүлэхүйц орд газруудын судалгааг давхар хийж байгааг дурдаж цаашид нэмэлт хөрөнгө оруулах шаардлагатайг хэлж байлаа. Ингэснээр, тэдгээр ордын тухай УИХ-аар хэлэлцэж Баялгийн сангийн тухай хуультай нэгдсэн бодлогоор уялдуулна гэдгийг тэмдэглэв.

Ингээд Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Байнгын хорооны саналыг 64.1 хувь дэмжсэн. Иймд тус төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 9 цаг 51 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 9 цаг 55 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цаг 59 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 10 цаг 6 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 10 цаг 9 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 10 цаг 13 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 10 цаг 17 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 10 цаг 20 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 15 цаг 37 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 15 цаг 51 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 15 цаг 55 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 15 цаг 59 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 16 цаг 12 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 16 цаг 17 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 16 цаг 20 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цаг 24 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цаг 27 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 16 цаг 32 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 16 цаг 39 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top