x

Норвег улс байгалийн баялагаа эрх тэгш хуваарилдаг туршлагаасаа хуваалцахад бэлэн гэв

Норвегийн Хаант улсад айлчилж буй Ерөнхийлөгч Х.Баттулга, тус улсын Ерөнхий сайд хатагтай Эрна Солберг нар уулзсаныхаа дараа хоёр улсын хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд товч мэдээлэл өглөө.

Хатагтай Эрна Солберг, “Норвег болон Монгол улс газар зүйн хувьд алслагдмал, эдийн засгийн бүтэц нь өөр ч харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх өргөн боломжтой. Бидний хувьд ижил төстэй зүйл цөөнгүй байгаагийн нэг нь газрын арвин баялаг юм. Монгол Улс байгалийн баялгаа ашиглаж, түүнээс олсон ашгаараа иргэдийнхээ орлогыг нэмэхэд хэрхэн анхаарч байгаа талаар мэдээлэл сонсоход таатай байлаа. Норвег улс газрын тос, хийн нөөцөөр арвин. Үүнээс олсон орлогоо эрх тэгш хуваарилдаг энэхүү туршлагаасаа хуваалцахад бэлэн байна. Ингэснээр газрын баялгаас олсон орлого цөөн хэдэн айл, өрх, компанид бус, нийт иргэдэд хүртээмжтэй байх боломжтой болно. Монгол Улсын Ерөнхийлөгч таныг Норвег Улсад тавтай морилохыг хүсье” гэсэн юм.

Харин Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, “Хатагтай Эрна Солбергтэй санал нэг байна. Хоёр улсын хооронд адил төстэй зүйлс их байдаг. Энэ удаад баялгийн сангийн асуудлаар болон бусад асуудлаар хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо. Ажил хэрэг болгох үүднээс цаашид илүү нягт хамтран ажиллахаар боллоо” гээд сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Монгол улс 2019 онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Баялгийн сантай байх талаар шинэ заалт оруулсан. Энэ удаагийн Монгол улсын Ерөнхийлөгчийн айлчлал ч гэсэн Үндсэн хуульд оруулсан энэхүү заалттай салшгүй холбоотой гэж бид дүгнэж байгаа. Норвег улс нь дэлхий дээрх хамгийн амжилттай Баялгийн сангийн менежмент хэрэгжүүлж байна. Энэ бүхнийг эхлүүлэхэд учирч байсан хамгийн том бэрхшээл нь юу байсан бэ. Бид юунд анхаарах хэрэгтэй вэ гэдэгт хатагтай Эрна Солберг хариулна уу?

-Хатагтай Эрна Солберг: Бидэнд тулгарч байсан хамгийн том бэрхшээл нь иргэдийн шахалт байсан. Учир нь, иргэн бүр байгалийн баялгаасаа ижил, тэгш, хүртээмжтэй хувь хүртэхийг хүсэж байсан юм. Энэ бол бидний хамгийн том давж гарах ёстой бэрхшээлийн нэг байсан. Бид парламентаараа Баялгийн санг байгуулахдаа Санхүүгийн дүрэм баталсан. Энэ дүрмээр тухайн сангаас улсын төсөвт төвлөрүүлэх хэмжээг тодорхой зааж өгсөн байдаг. Ингэснээр эдийн засагт нөлөөлөх нөлөө багасаж, бусад салбарын хөгжлөөс хойш татахгүй байх давуу талтай болсон.

-Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Та энэ удаагийн айлчлалаас ямар хүлээлттэй байгаа вэ? 

-Хоёр улсын хамтын ажиллагааг улам ойртуулах хүсэлтэй байгаа. Ялангуяа, Баялгийн сангаар дамжуулан баялаг иргэдэд тэгш, хүртээмжтэй очдог байх аргачлалыг судалж, тус улсын мэргэжилтэн, хуульчдыг Монголд ажиллуулах санал тавьсан. Энэ саналыг Ерөнхий сайд, хатагтай Эрна Солберг хүлээн авлаа. Энэ бол айлчлалын хүлээж буй үр дүн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 29 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 39 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 20 цаг 54 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу...
Top