x

Н.Номтойбаяр: Би сайн дураараа бүрэн эрхээсээ татгалзана гэж байхгүй

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар МАН-ын бүлэг хуралдаж байна. Н.Номтойбаяр гишүүн намын бүлгийн хуралдаанд орохын өмнө сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрээр өөрийгөө хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй учраас сайн дураараа бүрэн эрхээсээ татгалзах асуудал байхгүй гэв. Мөн хоёр өдрийн өмнө УИХ-ын дарга асан Г.Батхүү агсны гэр бүлийн зүгээс хийсэн мэдээллийн талаар ямар байр суурьтай байгааг асуухад "Намайг хүн амины хэрэгт гүтгэхээр зориуд санаатай зохион байгуулж байна. Талийгаачийн хүү нь Өвөрхангайд, дүү нь Дорнодод ч билүү нэр дэвших юм гэсэн. Түүнтэй л холбоотой байх" гэв. 

Харин түүнийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх санал тавиад байгаа прокурорын үндэслэлийн тухайд "Маш тодорхой гурван зүйл байгаа. Нэгдүгээрт ХНХ-ын сайд байхдаа ХЭДС-гийн асуудал дээр хууль зөрчсөн гэдэг асуудал тавьж байгаа. Би энэ талаар өмнө нь хангалттай ярьсан.  Тийм зүйл байхгүй. Хоёрдугаарт "худал мэдүүлэг өгсөн" гэх хэрэг байгаа. 4,5 сая төгрөгийн ялтай, эсвэл зургаан сар зорчих эрхийг хязгаарлах ялтай зүйл анги бий. Би өөрийн санаачилгаар цагдаагийн байгууллага дээр полиграф тестэнд хоёр удаа орсон, хоёуланд нь 80-90 хувьтай үнэн гэж гарсан. Тийм байхад яагаад "худал мэдүүлэг өгсөн" гэж яллаад байгааг би ойлгохгүй байна. Гуравдугаарт би өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-нд надтай холбоотой шалгаж буй асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн. Би өөрийгөө өмгөөлөх, нотлох баримтыг шалгуулах эрхтэй. Тэр дагуугаа цагдаагийн байгууллага ажлаа хийгээч ээ гэдэг шаардлага л тавьсан. Гэтэл түүнийг маань "Хэрэг бүртгэлийн ажиллагаанд саанд учруулсан, нууц задруулсан" гээд дахиад хэрэг үүсгэсэн" гэв. 

Мөн тэрээр өөрийг нь Г.Батхүү агсны үхэлтэй холбогдуулан гүтгэж байгаа асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаад байгаа гэдгээ хэллээ.

Бүлгийн хуралдаан дууссаны дараа УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 29 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 40 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 20 цаг 54 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу...
Top