x

Норвегийн улаан тарланг нутагшуулах сонирхолтой байна гэв

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан ХБНГУ-ын Берлин хотноо айлчлах үеэрэээ Норвеги Улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайд Олауг Боллестадтай уулзлаа.

Уулзалтын үеэр Сайд Ч.Улааны зүгээс Норвеги Улстай хамтран эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, мал эмнэлгийн тогтолцоог сайжруулах, малын гоц халдварт өвчнийг тандах, хянах чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, улам өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

Тэрбээр нэг талаас Норвегийн мал эмнэлгийн хүрээлэнгийн чадавхи, нөөц боломжийг ашиглан Монгол Улсын зүүн бүсийг эрүүлжүүлэх, малын гоц халдварт өвчнийг тандах, хянах чиглэлээр хамтарсан эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, дотоодын чадавхыг бэхжүүлэх, нөгөө талаас Норвегийн малын эмч нарыг туршлагажуулах, практик чадавхыг гүнзгийрүүлэх чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж байгааг сайшаан цохон тэмдэглэлээ.

Сайд Олауг Боллестадын зүгээс энэхүү хамтын ажиллагааг үргэлжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, хоёр орны мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болохыг онцолсон.

Цаашлаад Норвегийн зүгээс өвлийн хүйтэнд тэсвэртэй, сүүний гарц сайтай Норвегийн улаан тарланг нутагшуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгааг мэдэгдэж, тус улсын ГЕНО хөдөө аж ахуйн хоршооны туршлагыг хуваалцах, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр ажиллах боломжтойг дуулгалаа.

Сайд Ч.Улаан Монголоос Норвегийн хүйтэнд тохиромжтой ноос, ноолууран бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой, хувийн хэвшлийн сонирхол их байгааг дуулгасан. Үүний хариуд Норвеги Улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайд Олауг Боллестад Монголын ноолууран бүтээгдэхүүний чанарыг сайн мэддэг, худалдан авагчдын сонирхол байгаа гэдгийг мэдэгдсэн.

Эх сурвалж: ХХААХҮЯам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2 цаг 34 мин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна 2 цаг 36 мин Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлууд 2 цаг 37 мин ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 20-нд дуусгахыг үүрэг болгов 2 цаг 38 мин Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацааг сунгалаа 2 цаг 39 мин Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүллээ 2 цаг 39 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгууллагын удирдлагатай уулзлаа 2 цаг 40 мин Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бодлого, хөтөлбөрүүдийг танилцууллаа 2 цаг 41 мин БОУАӨЯ-наас гадаад томилолтын асуудлаар гаргасан албан ёсны мэдэгдэл Өчигдөр 18 цаг 55 мин "Их хотын бүсгүйчүүд 2026" арга хэмжээний шилдгүүдийг тодрууллаа Өчигдөр 18 цаг 15 мин Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, өөрчлөлтийн талаар хэлэлцлээ Өчигдөр 18 цаг 13 мин ХУД-ийн 8 дугаар хороонд хэрэгжих "Шүншиг гэгээн" төслийн нээлт боллоо Өчигдөр 18 цаг 12 мин Монгол, Норвегийн Гадаад хэргийн яамд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр 18 цаг 10 мин Улаанбаатар метроны төсөлд ажиллах долоон оюутан БНСУ-д суралцахаар боллоо Өчигдөр 16 цаг 33 мин Жендэрийн үндэсний хороо хуралдаж, 2026 оны төлөвлөгөөгөө баталлаа Өчигдөр 16 цаг 30 мин Согтуу эмэгтэйн гар утсыг дээрэмдсэн этгээдийг баривчилжээ Өчигдөр 16 цаг 25 мин Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж, ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэж байна Өчигдөр 16 цаг 24 мин Дархан-Уул аймагт хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийг чадавхижуулах төсөл эхэллээ Өчигдөр 16 цаг 24 мин Д.Трамп: Ираны дараа Кубын талаарх бодлогоо боловсруулна Өчигдөр 16 цаг 15 мин О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн санаачлах эрхтэй хуульд хамаарах уу гэдгийг харна Өчигдөр 16 цаг 05 мин
iИх уншсан
Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа АНУ, Израилын цохилтын дараа Индонез улс Энхийн зөвлөлөөс га...
Top