x

Халдварын улмаас Үхань хотын тээврийг зогсоож, гарах хөдөлгөөнийг хаалаа

Сүүлд мэдээлэгдсэнээр шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо 552 хүрч, амиа алдсан хүний тоо 17 болоод байна.

Тэдгээрээс Тайландад 4, Хонг Конгт 2, Макао, Тайвань, Өмнөд Солонгос, Япон, АНУ-д тус тус нэг халдвар илрээд байгаа юм. Бусад нь бүгд эх газрын Хятадад буюу дийлэнх нь Үхань хотод илэрчээ.

Үүний улмаас Олон улсын олимпийн хороо Уханьд болох олимпын эрх олгох боксын тэмцээнийг цуцалсан байна. “Токио 2020” зуны XXXII олимпын наадмын боксын тэмцээнийг ОУОХ-ноос зохион байгуулж байгаа бөгөөд Ази, Номхон далайн бүсийн олимпын эрхийн тэмцээн хоёрдугаар сарын 3-14-нд Хятадын Ухань хотноо болох байв.

Мөн Үхань хотоос гарах чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээ болон нисэх буудал, төмөр замын буудлуудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ. 

Өнөөдөр өглөөний 10 цагаас эхлэн хотоос гарах чиглэлийн автобус, метро, гаталга онгоц, хот хоорондын тээврийн автобусны үйлчилгээг зогсоосон байна. "Уушгины хатгалгаа өвчнийг үүсгэж буй коронавирусний халдварын тархалтыг зогсоож, ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг баталгаажуулах зорилгоор эдгээр арга хэмжээг хэрэгжүүлж байна" гэж хотын захиргаа мэдэгджээ. Тээврийн хориг хэзээ цуцлагдах талаар мэдээлээгүй байна.

Ухань хот нь Хятадын төмөр замын гол дөрвөн зангилааны нэг болдог. Хувийн машинтай иргэдэд хориг тогтоогоогүй ч “онц шаардлагагүй бол хотоос гарахгүй байх”-ыг анхааруулжээ. Нийт 11 сая оршин суугчтай Ухань хот нь Лондон, Нью Йоркоос ч том хот юм. Өчигдөр орой нийтийн тээврийн хориг зарлагдсаны дараа өглөөний 10 цагаас өмнө амжиж хотоос гарах гэсэн иргэд төмөр замын өртөө, нисэх онгоцны буудлуудыг дүүргэсэн байна.

Өчигдөр Швейцарийн Женев хотод хуралдсан Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) шуурхай зөвлөл шинэ коронавирусийн халдварын улмаас олон улсад онц байдал зарлах эсэхийг шийдэх байсан юм. Зөвлөлийн гишүүд Ухань хотод тогтоосон нийтийн тээврийн хориг, өвчтөнүүдийн биеийн нөхцөл байдлын талаар Хятадын талаас дэлгэрэнгүй мэдээлэл авсны дараа эцсийн шийдвэрийг өнөөдөр буюу пүрэв гаригт гаргах юм байна.

Эх сурвалж: Xinhua, Reuters, AFP

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 7 цаг 51 мин Монтенегро улсын түүхийн товч 8 цаг 0 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 8 цаг 6 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 8 цаг 11 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 8 цаг 15 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 8 цаг 18 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 9 цаг 13 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 23 цаг 4 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 23 цаг 8 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 23 цаг 31 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 23 цаг 38 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Өчигдөр 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top