x

Х.Баттулга: Монгол улс “Байгалийн төлөө өндөр эрмэлзэл бүхий эвсэл”-д нэгдэн ороход бэлэн байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 22-ны өдөр Давосын эдийн засгийн чуулганы хүрээнд зохион байгуулсан “Байгаль, хүмүүний төлөөх Засгийн газруудын эвсэл” сэдэвт хэлэлцүүлэгт оролцов. Энэ хэлэлцүүлгийг “National Geographic” нийгэмлэг, “The Wyss” сан, Бүгд Найрамдах Коста-Рика болон Бүгд Найрамдах Франц улсын Засгийн газрууд хамтран зохион байгуулсан юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХ ҮЕЭРЭЭ:

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид,

Хатагтай, ноёд оо,

Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

Өнөөдрийн энэ чухал ач холбогдолтой хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэх завшаан олдсонд нэн талархалтай байна.

Монгол Улс, монголчуудын хувьд олон зууны туршид нүүдлийн мал аж ахуйг эрхэлсэн өвөрмөц соёл иргэншлийн явцдаа байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, уул усаа тахин шүтэж, байгальтайгаа зохицон амьдрахыг эрмэлзэж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Түүний дотор тусгай хамгаалалтад газар нутгийг оруулах, түүний ач холбогдлын тухай ойлголт олон зуунаар уламжлагдан ирсэн түүхтэй.

Аль 1294 онд Улаанбаатар хотын урд хэсэгт орших Богд хаан уулыг төрийн тусгай хамгаалалтад авах шийдвэрийг Монголын Их Юань Улсын хаан гаргаж байлаа. 1992 онд Рио-де Жанейро хотноо хуралдсан НҮБ-ын “Байгаль орчин ба Хөгжил” сэдэвт дээд хэмжээний чуулган дээр Монгол Улс “Нийт газар нутгийнхаа 30 хувийг улсын тусгай хамгаалалтанд авч байгалийн унаган төрх, онгон дагшин байдлыг хадгалах Шим мандлын нөөц газар (Biosphere reserve) болгон эх дэлхийдээ бэлэг барина” хэмээн албан ёсоор тунхагласан.

Далайд гарцгүй, байгаль цаг уурын өөрчлөлтөд эмзэг өртөмтгий орнуудын нэг учир Монгол Улс унаган байгалиа хамгаалах, хойч үедээ хадгалан үлдээх чухал арга хэмжээний нэгийг тусгай хамгаалалттай газар, сүлжээг өргөтгөх гэж үздэг. Үүнийг төр, засаг, ард иргэд бүгдээр сайтар ойлгож, хамтран ажиллаж байгаа болно.

Монгол Улсын нэгдэн орсон Биологийн олон янз байдал болон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцуудын хэрэгжилтийг хангах, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтуудыг биелүүлэх тодорхой арга хэмжээг Монгол Улс хэрэгжүүлж ирлээ. Онцлоход Парисын хэлэлцээрт оруулах үндэсний хувь нэмрийн зорилтоо ахиулан тодорхойлсон анхдагч улсуудын нэг Монгол болж, үндэсний хүлэмжийн хийн ялгарлаа 2030 он гэхэд 14 хувь бууруулахаар тооцсон байсныг 22.7 хувь бууруулах зорилтыг тодорхойлж, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцод оролцогч талуудын 25 дугаар бага хурлын үеэр албан ёсоор мэдэгдсэн билээ. Энэхүү зорилт болоод Биологийн олон янз байдлыг хамгаалах Үндэсний хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хүлээсэн үүрэг амлалтуудад улсын тусгай хамгаалалттай нутгийн эзлэх хувийг 2030 оны байдлаар 30 хувь болгох зорилтыг тусган хэрэгжүүлж, эрхзүйн таатай орчныг бий болгоод байна.

Монгол Улсад өнөөгийн байдлаар Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээ нийт нутгийн 20, орон нутгийн хамгаалалтад авсан газрыг оруулбал 30 хувьд дөхөөд байна. Эдгээр нутгууд нь анхдагч экосистемийн төлөв байдлыг хадгалсан тулгуур газар нутаг болж, экосистемийн үйлчилгээний өвөрмөц голомт нутгийн үүргийг гүйцэтгэж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг саармагжуулахад Тусгай хамгаалалттай газар нутгийн хувь нэмрийг тооцох зорилгоор 2019 онд Дэлхийн байгаль хамгаалах сангаас дэлхийн 170 гаруй улс орныг хамруулан хийсэн судалгаагаар Монгол Улс хамгийн өндөр оноо авч тэргүүлсэн. Энэ чиглэлээр манай хийж буй ажлын бодитой үр дүн гэж үзэж болно.

Монгол Улс 2030 он гэхэд тусгай хамгаалалттай нутгийн хэмжээг 30 хувьд хүргэх тухай санаачилгыг дэмжин “Байгалийн төлөө өндөр эрмэлзэл бүхий эвсэл”-д нэгдэн ороход бэлэн байгаагаа илэрхийлж байна.

2020 он бол дэлхийн хэмжээнд байгаль орчны асуудлаар чухал шийдвэрүүд гаргах, нэгэнт гарсан хамтын шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангахад чухал жил болох учиртай. Дэлхий нийтээр 2020 оныг SUPER YEAR гэж тодорхойлсон.

Монголчууд бид дэлхийн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон биологийн олон янз байдлыг хадгалан хамгаалах үйлсэд нэгдэн далай, тэнгисийн тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэх нь энэ цаг үед чухлыг онцлохын ялдамд Далайн улс орнуудыг энэ эвсэлд нэгдэхийг уриалж байна. Нэг дэлхий, нэг байгаль, нэг л орчин бидэнд бий.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэж хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 30 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 40 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 20 цаг 55 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу...
Top