x

Путины санал болгосон ҮХНӨ бидэнд ямар хамаатай вэ?

Путины санал болгож буй ҮХНӨ-үүдээс бидэнд хамаатай нь юу байна гэж нутгийнх нь хэвлэлийг ухлаа, нутгийн судлаачдыг уншлаа. Дараах хэдэн өнцөгийг онцолмоор байна.

1. Путин, түүний баг 2024 оноос хойш ч улс орноо удирдсаар байх нь. ҮХНӨ түүний энэ санааг хэрэгжүүлэх үндэс суурь болж өгөх юм байна. Тиймээс тэдний гадаад бодлого цаашдаа хэвээрээ үлдэх нь гэж ойлгож болно. Сайн мууг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ бидэнтэй нөгөө л мах, хийн хоолой, төмөр зам гэсэн асуудлуудаа тойрч ярьдаг уламжлал маань хэвээрээ үлдэх магадлал тун өндөр. 

2. Путины санал болгосон өөрчлөлтүүдийн тэргүүн эгнээнд Олон Улсын гэрээ хэлэлцээрийг үл дагах, зөвшөөрөх, ОХУ-ын хууль тогтоомжоос дээгүүр ОУ-ын гэрээ хэлэлцээр байхгүй гэсэн заалтыг ҮХ-ндаа оруулах санал байсан. Энэ бол тун ноцтой заалт. Энэ заалт оросын ҮХ-д орсон тохиолдолд бидний орох гээд зүтгээд буй Евразийн Эдийн засгийн Холбоо, ШХАБ гэсэн байгууллагуудад элсэн орох эсэхээ дахин бодож үзэх нь зүйтэй болов уу. Учир нь бид тэнд элслээ ч ОХУ өөрт нь ашиггүй гэж үзвэл гэрээ хэлэлцээрээ дагахгүй байх хууль зүйн бүрэн боломжтой болно. Бид элсэнгүүтээ за танайх руу махаа татваргүй гарганаа, бензинээ рублиэр тооцноо гэхэд оросын тал наад чинь манай эрх ашигт нийцэхгүй юм байна, бид тэр заалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэхэд яах вэ?

3. Бас нэгэн санал болгосон өөрчлөлт бол ҮАБЗ-ын эрх мэдлийг нэмэгдүүлэх санал юм. Үүнийг баталсан тохиолдолд орос дах “хүчнийхний” нөлөө улам нэмэгдэнэ гэсэн үг. Учир зөвлөлд дан хүчнийхэн байдаг. Одоо даргаар нь ФСБ-н дарга байдаг. Магадгүй 2024 оноос хойш Путин даргалах байх. Оросын хүчнийхний удирдлага бол Брежневийн үеийн офицерууд буюу хүйтэн дайны үеийн сэтгэлгээтэй хүмүүс. Энэ хүмүүс асуудлыг эдийн засгийн өнцгөөс бус аюулгүй байдал, геополитикийн өнцгөөс хардаг. Тиймээс манай хойд хөрш бидэнтэй ийм өнцгөөр л харилцах нь. Бид ч асуудлаа тэдэнд тохируулж тавьж сурах хэрэгтэй болох нь.

С.Энхтөр /trends.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 10 цаг 46 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 10 цаг 50 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цаг 55 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 11 цаг 2 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 11 цаг 4 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 11 цаг 9 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 11 цаг 12 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 11 цаг 16 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 16 цаг 33 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 16 цаг 47 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 16 цаг 50 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 16 цаг 54 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 17 цаг 7 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 17 цаг 13 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 17 цаг 15 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цаг 20 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цаг 22 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 17 цаг 28 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 17 цаг 35 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top