x

Ж.Бат-Эрдэнэ: Сонгуулийн тойрог, мандатын тоо хүн амынхаа тоонд уялдах ёстой

УИХ ирэх сарын 1-ний дотор УИХ-ын сонгуулийг товлон зарлаж, тойргийн мандатын тоог батлах ёстой. Энэ талаар болон ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа.

-УИХ-ын сонгуулийн тойрог хуваах, мандат хуваарилах асуудал маргаан дагуулж буй мэдээлэл бий. Тийм асуудал байгаа юу?

-Нэг их айхтар асуудал болоод УИХ-ын гишүүд талцаад үзээд байгаа зүйл байхгүй. Сонгуулийн хуулийн гол зарчим бол тойрог, мандат хуваах. Цаашлаад ард иргэдийн тэгш, шударга сонголт хийх боломж бололцоог хангах явдал юм.

-Зарим аймагт мандатын тоог нэмнэ гэж байгаа. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Булган, Дундговь, Говь-Алтай, Сүхбаатар аймагт тус бүр хоёр мандат олгох асуудал бий. Жишээ нь Булган аймаг 62 мянга гаруй хүн амтай. Тэгэхээр хоёр мандат зайлшгүй байх ёстой. Иймд эдгээр аймагт тэгш байдал олгох үүднээс нэг нэг мандат нэмж өгөх байх. Энэ нь зүй ёсны асуудал. Бусад тойрогт айхтар нэмж хасах тухай мэдээлэл хэвлэлээр л гараад байгаа.

-Тойрог хувааж, мандат хуваарилах асуудлыг хэдийд цэгцэлж нэг мөр болгох вэ?

-Бүх зүйл УИХ-ын Сонгуулийн хуулийн дагуу явна. Хоёрдугаар сарын 01-ний дотор тойрог, мандатын асуудлыг шийдвэрлэх учиртай. Тэгэхдээ дээрх дөрвөн аймагт мандатын тоог зайлшгүй нэмэх ёстой.

-Тэгэхээр хаанаас мандатын тоог нь цөөлөх вэ. Улаанбаатар хотын мандатыг хасах яриа бий?

-Улаанбаатар хотын мандатыг цөөлж таарна. Урд нь хөдөөнөөс мандатыг нь цөөлж Улаанбаатар хот руу шилжүүлсэн. Үүнийг л буцаана гэсэн үг.

-Хуульд хүн, газар нутгийн хэмжээг харгалзан үзэж тойрог, мандатыг тогтоох ёстой гэж байгаа шүү дээ?

-Сонгуулийн хууль хүн амын тоонд уялдах ёстой. Зөв сонголт, ардчилсан зарчимтай байх, тэгш сонголт хийх боломжийг олгох зарчмын төлөө сонгуулийн хуулийг баталсан. Түүнээс хөгжил, суурьшлын бүс гэдэг асуудлыг татан оруулж ирж хольж хутгаж болохгүй. Гол зарчим нь Монгол улсын иргэн бүр хууль тогтоох байгууллагад өөрийн төлөөллөө сонгох явдал юм. Үүнийгээ далийлгаж болохгүй. Тэгэхээр хүн амын нягтрал суурьшилтай тойрог, мандат хуваарилах асуудал зайлшгүй уялдах ёстой. Газар нутгийн байршил мэдээж нөлөөлөх байх.

-Тэгвэл Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдарч буй гэдэг. Иймд Улаанбаатар хотын мандатыг цөөлөх нь буруу гэсэн асуудал бас яригдаж байгаа?

-Хүн амын нягтрал суурьшил, мэдээлэл авах бололцоо нь Улаанбаатарт илүү байгаа. Тухайлбал, сонгууль өгөх, тойрогтоо очоод ажиллах боломжоороо давуу талтай. Сонгуулийн штаб дээр болон бусад арга хэлбэрээр мэдээлэл авах боломж Улаанбаатарт илүү.

-Эрх баригч МАН хөдөөгийн тойргоос илүү санал авна гэж тооцож буй гэж байгаа. Ийм тооцоо хийсэн юм уу?

-Энэ бол зүгээр л нэг талыг барьсан шүүмжлэл. Түүнээс биш хот, хөдөөгийнхөн тус тусдаа, өөр өөр санал бодолтой гэж хагалж бутаргаж болохгүй. Үндсэн хуульд заасан Монгол Улс иргэнээ дээдлэх зарчим бий. Тийм болохоор ийм ойлголт ярих ёсгүй.

-ОУВС-гийн хөтөлбөр зогсох нь манай улсад ямар нөлөө авч ирэх бол?

-Энэ нь Засгийн газартай холбоотой зарчмын асуудал. Монгол Улсын төр, засаг захиргаа хэвийн ажиллах нь Засгийн газартай холбоотой. УИХ тодорхой хөтөлбөрүүд баталж өгдөг. Засгийн газар тэр төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой. Хүссэн хүсээгүй энэ ачааг Засгийн газар үүрч сурах хэрэгтэй. УИХ хууль тогтоох үүргээ гүйцэтгээд явж байна. Иймд тухайн хууль амьдралд хэрэгжиж байна уу, амьдралд нийцэх үү гэдэг асуудлыг УИХ хариуцах ёстой. Харин УИХ-аар баталсан хууль болон мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх эсэхийг Засгийн газар нуруундаа үүрээд явах учиртай. Ийм учраас УИХ хууль батлаад гаргасан бол хэрэгжилтийг нь Засгийн газар хариуцаад явна гэсэн үг. Энэ бол зарчим.

-Тэгэхээр ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих ёстой гэж бодож байна уу?

-Тийм. Гэрээгээр хүлээсэн үүргээ аль аль талдаа биелүүлж цаг хугацаанд нь дуусгах ёстой. Аливаа дэмжлэг аваад явахгүй бол Монгол Улсын эдийн засаг хүнд байгаа.

-ОУВС хөтөлбөрөө зогсоовол Засгийн газар хариуцах нь ээ дээ?

-Засгийн газар тэтгэврийн зээлийг тэглэх бодлогыг хэлэлцээд УИХ-д оруулж ирсэн.

Ардчилал таймс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 10 цаг 44 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 10 цаг 49 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цаг 53 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 11 цаг 0 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 11 цаг 3 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 11 цаг 7 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 11 цаг 11 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 11 цаг 14 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 16 цаг 31 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 16 цаг 45 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 16 цаг 49 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 16 цаг 52 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 17 цаг 6 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 17 цаг 11 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 17 цаг 13 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цаг 18 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цаг 20 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 17 цаг 26 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 17 цаг 33 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top