x

С-500-гийн тухай Хятадын хэвлэлд

Энэ онд шинэ үеийн зенитийн пуужингийн систем болох С-500-г туршиж эхлэх ба 2025 он гэхэд зэвсэглэлд нийлүүлнэ хэмээн хэдхэн хоногийн өмнө Оросын хэвлэлүүдэд мэдээлсэн нь НАТО-гийн эвслийнхэнд хүнд их буугаар галласан мэт хүндээр туслаа. С-500 цогцолбор Оросын армийн зэвсэглэлд шилжсэнээр улс орнуудын пуужингийн довтолгооноос хамгаалах системүүдийн хувьд хүчний харьцаа өөрчлөгдөх болно гэж Хятадын “Жунго зюньван” сонинд нийтлэлч Го Яньин (郭衍莹) дүгнэн бичжээ.

С-400-тай харьцуулсан үзүүлэлтүүд

С-500 бол 5 дахь үеийн зенитийн пуужингийн цогцолбор бөгөөд түүнийг 4 дэх үеийн цогцолбор болох С-400-гийн суурин дээр техникийн шинэчлэл хийх замаар сайжруулан зохион бүтээсэн байна. Ингэснээр байлдааны үүрэг гүйцэтгэх боломж нь үлэмж өсчээ.

Техникийн үзүүлэлтийн хувьд С-500 нь С-400-гаас хэд хэдэн давуу талтай.

Нэгдүгээрт, 180 км-ийн өндөрт байгаа байг устгаж чадах бол С-400-гийн хувьд эл үзүүлэлт ердөө 30 км юм. Ингэснээр С-500 нь Америкийн THAAD системийн адилаар алсын тусгалтай баллистик пуужингууд, тойрог замын нам өндөр дэх хиймэл дагуулуудыг устгах боломжтой. Түүнчлэн шинэ цогцолбор нь Оросын өөр нэгэн пуужингаас хамгаалах стратегийн систем болох А-235-тай хослон ажиллаж, байлдааны үүрэг гүйцэтгэнэ.

С-400 цогцолбор 

Хоёрдугаарт, С-500-гийн хувьд байг устгах алслалт нь 600 гаруй км бол С-400-гийнх 500 км. Тодорхой хэлбэл, С-500 нь үзэгдэх орчноос гадна байгаа НАТО-гийн байлдааны онгоцуудын дайралтыг илүү үр дүнтэйгээр няцаах боломжтой гэсэн үг.

Гуравдугаарт, дайсны пуужингуудыг замаас нь амдан барьж устгах маневрийг онцгой сайн гүйцэтгэнэ. Шинэ цогцолбор нь секундэд 7 км-ийн хурдтай /20 Мах орчим/ нисч буй байг онилон устгаж чадах бол С-400 цогцолбор нь 4,8 км/сек-ийн хурдтай хөдөлж буй байг илрүүлэн устгах боломжтой. С-500 нь өндөр хурдтай 10 хүртэлх тооны бай, тэдгээрийн дотор баллистик болон дуунаас хэт хурдан пуужингууд, тойрог замын нам өндөрт нисч буй хиймэл дагуулуудыг замаас нь барьж устгах чадах бол С-400-д ийм боломж үгүй.  

Оросууд С-400 цогцолбортоо “Триумф” гэдэг нэр өгсөн бол С-500-гаа эртний Грекийн үлгэр домгийн баатрын нэрээр “Прометей” гэж нэрлэжээ. Прометей нь Зевс бурхны мэдэлд байсан галыг хулгайлж хүмүүст өгснөөр хүн төрөлхтнийг устгах гэсэн аянгыг захирагч Зевсийн хорон санаат төлөвлөгөөг нураадаг. Энэ утгаараа Оросын тал пуужингийн довтолгооноос хамгаалах салбарт АНУ-тай өрсөлдөх шийдвэр төгс байгаагаа харууллаа.

С-500-гийн 3 гол давуу тал

Нууцыг хадгалах үүднээс Оросын хэвлэлийнхэн С-500-тай холбоотой бусад мэдээллийг нийтэлсэнгүй. Гэхдээ гадаадын зарим хэвлэлийг уншсаны дараа шинэ цогцолборын давуу талуудын тухайд тодорхой дүгнэлт хийж болохоор байна.

Амдан сөнөөгч пуужин

Америкийн цогцолборуудад кинетик сумыг /KKV/ашигладаг бол Оросын С-400, С-500 цогцолборуудын пуужингууд нь чиглүүлсэн дэлбэрэлтээс үүссэн хэлтэрхийгээр байг устгах зарчмаар ажилладаг билээ. Зарим мэдээлэлд үндэслэн дүгнэлт хийхэд, татах хүчний векторын тусламжтайгаар С-500-гийн амдан баригч пуужинг удирдах ба уг пуужин нь заавал байг онож мөргөх шаардлагагүй. Чиглүүлсэн дэлбэрэлтийн үед пуужин байнаас 3-5 м-ийн зайд байх ба уг технологийг ашигласны үр дүн нь кинетик сумныхтай тун ойролцоо, гэхдээ Оросын пуужин өртгийн хувьд Америкийнхаас хамаагүй бага юм. 

Америкийн THAAD систем 

С-500 цогцолборын алсын тусгалтай 77Н6-Н пуужин нь хоёрдогч асалтын технологиор бүтээсэн  хоёрдахь угсраа хэсгийн хөдөлгүүртэй. Пуужингийн нислэгийн өндөр нь 70 км-т хүрэх ба пуужинг аэродинамик болон хийн залуур, түүнчлэн татах хүчний векторын тусламжтайгаар залж удирдана. Нислэгийн чиглэлийг хянах систем нь өмнөхөөс илүү мэдрэмтгий, илүү нарийвчлалтай болсон байна. Байнаас хамгийн холдоо 3 м-ийн зайд дэлбэрдэг учраас кинетик сумтай үндсэндээ адил гэсэн үг.

Пуужингийн нислэгийн траекторийн сүүлчийн хэсэг дэх чиглүүлэлтийг инерцийн удирдлага, радиолокацийн хагас идэвхт өөрөө чиглүүлэлт болон давхар диапазоны дулааны дүрс харагдалтын технологийг нэгэн зэрэг ашиглан гүйцэтгэдэг болой. Сүүлд дурдагдсан технологийг ашигласнаар жинхэнэ пуужинг хуурамчаас ялгах, радарт учрах саадыг тусгаарлах боломжтой болжээ.

Газрын радиолокацийн станц

Бидэнд байгаа мэдээллээр, С-500 цогцолбор нь газрын 4 радартай ажээ. Үүнд 1. С диапазонд ажилладаг, гурван солбицол бүхий 96Л6-ЦП загварын радиолокацийн станц, 2. S диапазонд ажилладаг, фазын тортой, эрт илрүүлэн анхааруулах радиолокацийн систем, 3. Галыг удирдах 77Т6 загварын радиолокацийн станц 4. Х диапазонд ажилладаг бөгөөд байг ажиглах, хайх, дагах болон таних үүргийг гүйцэтгэдэг идэвхтэй фазын тор бүхий олон үйлдэлт радар юм. Түүнчлэн шинэ цогцолбор нь байг онилох 76Т6 загварын радиолокацийн олон үйлдэлт иж бүрдэл төхөөрөмжөөр тоноглогдсон байна. 76Т6 ба 77Т6 радарууд нь хоршин ажилладаг ба эхнийх нь алсын ба дунд зайнд нисч буй байнуудыг онилдог бол хоёрдахь нь ойрын ба нам өндөрт нисч буй байнуудыг илрүүлдэг.     

“Хуучныг өвлөх замаар шинийг шат дараатайгаар зохион бүтээх”-эд чиглэсэн Оросын армийн зэвсэглэлийг боловсронгуй болгох төлөвлөгөөний дагуу С-500-гийн газрын төхөөрөмж бол С-400 цогцолборын сайжруулан шинэчилсэн хувилбар гэсэн үг. Иймээс 96Л6-ЦП ба 91Н6Е радаруудыг дорвитой шинэчлээгүй болов уу. Гэхдээ галыг удирдах 77Т6 радиолокацийн станц нь цөөнгүй давуу талтай. Энэ бол фазын долгионы антенний тор бүхий радарыг Оросын зенитийн пуужингийн цогцолборт анх удаа хэрэглэж буй тохиолдол юм. Уг радарт галлийн арсенидийн T/R модулиудыг суурилуулснаас гадна хялбарчлан тохируулах, цацрагийг хянах тэргүүний технологиуд ба шилэн кабелийн сүлжээг ашиглажээ. 

91Н6Е загварын радар 

Шинжээчдийн дүгнэснээр, 77Т6 радиолокацийн станц нь THAAD  цогцолборт суурилуулсан Америкийн AN/TPY-2 радартай техникийн үзүүлэлтээрээ дүйж байгаа аж. Х диапазонд ажилладаг уг олон үйлдэлт станцын дундаж хүчин чадал нь 300 кВт, хамрах хүрээний радиус 600 км юм. 

Хяналт-командын цэг ба хөөргөлтийг удирдах станц бүхий машин

С-500-гийн хяналт-командын төхөөрөмж бол команд-штабын 55К6МА  машин ба байлдааны удирдлагын 85Ж6 пунктээс бүрдэх хорооны чиглүүлэгч станц юм. Эдгээр нь С-300 цогцолборт ашиглаж байсан холбоо-удирдлагын 54К6Е загварын машины сайжруулсан хувилбар ажээ. 

Хорооны чиглүүлэгч станц дээр эрт илрүүлэн анхааруулах дэлгэцийн радиолокацийн систем ба фазын тор бүхий 91H6E загварын удирдлагын системийг тус тус суурилуулжээ. Дайсны талаарх мэдээлэлд тулгуурлан хорооны штабаас дайсны пуужинг замаас нь илрүүлэн барих байлдааны үүргийг тэргүүн шугамын анги нэгтгэлүүдэд өгнө. С-400 болон бусад цогцолборыг радиолокацийн станц бүхий бүх автомашин ба байршил тогтоох тооцооллыг гүйцэтгэгч штабын машинууд дээр суурилуулжээ. Уг цогцолбор нь хиймэл дагуулаас байршил тогтоох ГЛОНАСС системээс мэдээлэл хүлээн авдаг төхөөрөмжтэй.

Б.Адъяахүү /montsame.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.73.45)
    Газрын зэвсэг хэчнээн өндөр хөгжсөн ч сансарын зэвсэгт дайчдыг ялахгүй
    2020 оны 01 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 7 цаг 48 мин Монтенегро улсын түүхийн товч 7 цаг 57 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 8 цаг 3 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 8 цаг 8 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 8 цаг 12 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 8 цаг 16 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 9 цаг 10 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 23 цаг 1 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 23 цаг 5 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 23 цаг 28 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 23 цаг 35 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 23 цаг 57 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Өчигдөр 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Өчигдөр 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Венецийн кино наадам эхэллээ Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top