x

Медведевийг огцруулж, Мишустиныг томилсон шалтгаанууд

Ерөнхийлөгч Владимир Путин жил тутмын илгээлтээ Холбооны хуралд танилцуулсан нь улс төрийн дээд хүрээнийхэн болон нийгэмд асар өргөн мэтгэлцээн үүсгэлээ. Энэ бол яахын аргагүй түүхэн явдал мөн. Ерөнхийлөгчийн зүгээс засаглалын эрх мэдлийг шилжүүлэх үйл явцыг гэнэт эхлүүллээ.  Энэ асуудлаар олон улс төр судлаачид, сэтгүүлчид өмнө нь байнга ярьж байсан хэдий ч уг үйл явц хэтийн ирээдүйд болно гэж таамаглаж байсан юм. Гэтэл Путин шилжилтийг нэн даруй эхлүүлэхээр шийдсэн тухай, Медведевийг огцруулж, түүний оронд Мишустиныг томилсон шалтгааны талаар Оросын “pravda.ru” цахим хуудсанд бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

ПУТИН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЛБАН ТУШААЛАА ОРХИХ БОДОЛТОЙ БАЙГАА ЮУ?

Шинжээчдийн үзэж байгаагаар, Ерөнхийлөгч Путин      

  • Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүд;
  • Засгийн газрын эрх мэдлийг танах;
  • Ерөнхийлөгчийн засаглалын эрх мэдлийг хязгаарлах;
  • Парламентыг бэхжүүлэн хүчжүүлэх;  
  • Төрийн зөвлөлийн эрх хэмжээний тухай заалтуудыг Үндсэн хуульд оруулах талаар ярьсан нь тэрбээр ойрын жилүүдэд Ерөнхийлөгчийн албан тушаалаа орхих бодолтой байгааг харуулж байгаа ажээ.                                                                                                                                                                    Д.Медведев: ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛЫН ТЭРГҮҮН НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙХ НЬ ЗҮЙТЭЙ

Ерөнхийлөгч илгээлтээ уншиж танилцуулсны дараа Дмитрий Медведевийн тэргүүлсэн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Гэхдээ “Коммерсантъ” сонины нийтлэлчдийн тэмдэглэн хэлснээр, Дмитрий Анатольевич Оросын улс төрийн тогтолцоог шинэчлэхээр төлөвлөж байсан ба үүнийгээ Путинд санал болгон танилцуулж байжээ. Уг шинэчлэл нь ерөнхийлөгч нь гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажилладаг АНУ-ын загвараар хийгдэх ёстой байсан тухай “Коммерсантъ”-ад бичсэн байна.

Төрийн тэргүүн илгээлтдээ “супер ерөнхийлөгч”-ийн засаглалаас “ерөнхийлөгч-парламентын бүгд найрамдах улс”-ын тогтолцоонд шилжих нь зүйтэй гэсэн байр сууриа маш тодорхой томьёолсон юм. 

Нэмж хэлэхэд, засгийн газар нь өөрөө шийдвэрээ гаргаад огцорч байгаа гэдгийг Д.Медведев хэдэнтээ мэдэгдсэн. Эл шийдвэр нь засгийн газрын кабинетийг эмхлэн бүрдүүлэх журмын талаарх нэмэлт өөрчлөлтүүдийг Үндсэн хуульд оруулах тухай зарлан мэдэгдсэнтэй холбоотой. Нөгөөтэйгүүр, энэ нөхцөлд зохих шийдвэрүүдийг гаргах боломжийг В.Путинд олгохыг Медведев хүссэн байна.  

ЗАСГИЙН ГАЗРЫГ ТАРААНА ГЭДГИЙГ МЕДВЕДЕВ МЭДЭЖ БАЙСАН

Ерөнхийлөгч нь засгийн газрыг ямар нэгэн тайлбар, шалтгаангүйгээр огцруулах эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалтыг баримтлан засгийн газрыг огцруулж байгаа тухай Путиний зарлиг гарсан. Түүнээс гадна, засгийн газрыг тараах гэж байгаа талаар Медведев өөрөө мэдэж байсныг шинжээчид хэлж байна. Учир нь, 1 дүгээр сарын 15-наас хойших Медведевийн ажлын төлөвлөгөөг огт бөглөөгүй байснаас үндэслэн улс төр судлаачид ийм дүгнэлт хийжээ.  

“ХЭН НЭГНИЙ ТОЛГОЙ ХИЙСЧ ОДНО”

Мэдээлэлд ойрхон эх сурвалжуудын батлан ярьж байгаагаар бол, Ерөнхийлөгчийн 5 дугаар сард гаргасан зарлигуудыг хэрэгжүүлэх талаар яамдууд хангалтгүй ажиллаж байгаад Путин маш сэтгэл дундуур байжээ. Үүний сацуу, шинэ Ерөнхий сайд Михаил Мишустин засгийн газарт эрс өөрчлөлтүүд хийнэ гэж мэдэгдсэн нь зарим сайд нарыг засгийн газрын бүрэлдэхүүнээс гаргах нь зүйтэй гэсэн Путиний заавар-зөвлөмжийг биелүүлэх гэж буй хэрэг хэмээн улс төр судлаачид дүгнэж байна. 

МЕДВЕДЕВИЙГ ОРЛОГЧОО БОЛГОСОН НЬ  

Ингээд Путин Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргаар ажиллахыг Медведевт санал болгосон нь өөрийнхөө орлогч болгохоор дуудсан хэрэг юм. Түүнчлэн Медведев эрх баригч намын даргаар хэвээр үлдэх боловч 2024 онд ямар өөрчлөлтүүд гарах вэ гэдэг нь том асуудал мөн...

МИШУСТИНЫГ ЕРӨНХИЙ САЙДААР ТОМИЛСОН ШАЛТГААН

В.Путин яагаад Михаил Мишустины нэрийг ОХУ-ын Ерөнхий сайдын албан тушаалд дэвшүүлсэн бэ? Үүнд 6 үндсэн шалтгаан байгааг Болгарын “Стандарт” сонинд дурдсан байна.

МИШУСТИНЫ ЗАСГИЙН ГАЗРААС ЮУ ХҮЛЭЭЖ БОЛОХ ВЭ?

Ерөнхийлөгч В.Путин Д.Медведевийн халааг авах хүнээр Оросын татварын албаны даргыг нэрлэсэн нь “гэнэтийн санамсаргүй” шийдвэр байсан тухай дээрх сонинд онцлон тэмдэглэсэн байна.

Янз бүрийн хувилбарууд яригдаж байсан. Харин төрийн албанд 20 жил ажилласан өндөр албан тушаалтныг Путин сонгосон нь ямар шалтгаантай вэ? Дашрамд дурдахад, төрд 20 жил ажиллах явцдаа Мишустин “Дойчбанк”-ны харьяа нэгэн хөрөнгө оруулалтын компанид 2 жил удирдах албан тушаал хашсан байна. Мишустиныг Ерөнхий сайдаар томилохоор шийдвэрлэсэн нь дор хаяж 6 шалтгаантай гэдгийг “Стандарт” сонинд дурджээ.  

МИШУСТИНЫГ БАРУУНЫХАН ХҮНДЭТГЭН ҮНЭЛДЭГ

1.Мишустин бол төрийн удирдлагын тогтолцоонд инновацийг нэвтрүүлэх талаар манлайлан ажилладаг хүмүүсийн нэг юм. Тэрбээр татварын албанд автоматжуулалтын чиглэлд шинэчлэл хийж, цахим гарын үсэг, татвар төлөгчийн хувийн дугаар зэргийг нэвтрүүлсэн байна. Мөн татварын байгууллагуудад нэг цонхны үйлчилгээг бий болгожээ.

2.Мишустин бол хатуу гараар удирддаг хүн. Бизнесийн салбарт маш нарийн тодорхой хяналт тогтоосон хүн гэж түүний тухайд ярьдаг. Мишустины үед маш өргөн хүрээтэй татварын шалгалтуудыг явуулж байсан боловч тэрбээр өөрөө ярихдаа “татвар-бизнесийн харилцаанд эв найртай байхыг үргэлж эрхэмлэсээр ирсэн” гэдэг.   

3.Мишустин олон улсын татварын байгууллагуудтай амжилттай хамтран ажиллажээ. Үүний тод жишээ бол Орос улс мөнгө угаах, оффшор бүст мөнгө нуух явдалтай тэмцэх зорилгоор хэрэгжиж буй BEPS олон улсын төсөлд оролцож байгаа явдал юм. Төслийн хүрээнд Орос улс татварын мэдээлэл солилцох системд нэгдсэн ба ингэснээр улс орон бүрийн талаарх шаардлагатай мэдээллийг онлайнаар авах боломжтой болсон байна. Төсөлд оролцож байгааг Путин сайшаажээ. 

4.Шинэ технологи, шинэ программ хангамж ашигласны үр дүнд хурааж буй татварын мөнгөн дүн дээд амжилт тогтоохоор хэмжээнд хүрч байна. 2017 онд хураасан татварын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 20 хувиар, 2018 онд 23 хувиар тус тус өссөн ба 2018 онд татварын орлого 21,3 их наяд рубльд хүрсэн нь Орос улсын нэн шинэ түүхэн дэх дээд амжилт юм.  

5. Путинтэй найз нөхдийн харилцаатай бөгөөд 2015 онд тэрбээр “Эх орны өмнө гавьяа байгуулсны төлөө” IV зэргийн одонгоор шагнуулсан байна. Путин, Мишустин нар Хоккейн шөнийн лигт хамт тоглодог ба Мишустин хоккейн ЦСКА багийн хөгжөөн дэмжигч ажээ.  

6.Мишустин бол хангалттай хэмжээний орлоготой хүн. Түүний хувийн амьдралын талаарх мэдээлэл төдийлөн их байдаггүй боловч тэрбээр татварын тайлангаа олон нийтэд ил болгожээ. 2018 онд Мишустин эхнэрийн хамтаар 65 сая рублийн орлого олсон ба эхнэрийнх нь цалин хоёр дахин нэмэгдсэн аж.  

Хамгийн сүүлд ирсэн мэдээллийг үзвэл, Төрийн Дум дахь “Нэгдмэл Орос” намын бүлэг Мишустиныг Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн байна.

Б.Адъяахүү /montsame.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 18 цаг 56 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав 19 цаг 28 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ 19 цаг 33 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ 19 цаг 40 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа 21 цаг 4 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв 21 цаг 10 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна 21 цаг 19 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Уржигдар 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Уржигдар 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Уржигдар 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа
Top