x

Ч.Сайханбилэг удахгүй эх орондоо ирнэ

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хэмээн зарлаж, эрэн сурвалжилж буй тухай мэдээлэл Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны цахим хуудаст нийтлэгдсэнээс хойш багагүй хугацаа өнгөрөөд байна. 

Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг үүнийг "гүтгэлэг" хэмээн нэрлэв. Ерөнхий сайд асан өөрийн фэйсбүүк хуудастаа "Гүтгэлэг бүхэнд хариулт өгнө. Зугтаасан гэх зохиолтой жүжиг хэзээ дуусах вэ? Өмгөөлөгчөөрөө дамжуулж тогтмол хууль хүчний байгууллагатай холбоотой ажиллаж байгаа. Улс төрийн зохиомол жүжгийн гол дүр нь болж хэлмэгдэх ёстой бол төрийн хамгаалалт нь хамт явж байгаа. Эхлээд та бүхэн шаардлагын дагуу шалгалтаа хийнэ үү?" хэмээн бичсэн байна. 

Ч.Сайханбилэгийн ойрын эх сурвалжийн хэлснээр тэр АНУ-д яваа бөгөөд тун удахгүй Монголд ирж, албан ёсоор мэдээлэл хийнэ гэв. 

Сануулахад, түүнийг Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурахдаа албан тушаалаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй хэмээн АТГ-аас мөрдөн шалгаж, яллагдагчаар татаад байгаа юм.

Түүнийг өнгөрөгч оны дөрөвдүгээр баривчлан сааатуулж, хоёр сар цагдан хорьсоны эцэст шүүхийн шийдвэрээр батлан даалтад гаргасан байна. Мөн өнгөрсөн наймдугаар сард өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд хүсэлт гаргаж, “гэр бүлийнхээ гишүүнийг гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон” гэжээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хүсэлтийг хүлээн авч хилийн хоригийг нь цуцалсан байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 10 цаг 44 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 10 цаг 49 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цаг 53 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 11 цаг 0 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 11 цаг 3 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 11 цаг 7 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 11 цаг 11 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 11 цаг 14 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 16 цаг 31 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 16 цаг 45 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 16 цаг 49 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 16 цаг 52 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 17 цаг 6 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 17 цаг 11 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 17 цаг 13 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цаг 18 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цаг 20 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 17 цаг 26 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 17 цаг 33 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top