x

МАН-ын сөрсөн "базаа"

Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсаны дараа тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанд МАН-ын дарга У.Хүрэлсүх мөн оролцсон байна. Д.Амарбаясгалан энэ өдөр хийсэн мэдээлэлдээ,

-"МАН 2020 оны парламентын сонгуульд нэр дэвших хүмүүсээс ямар нэг байдлаар мөнгө авахгүй. Өмнө нь улс төрийн намууд тодорхой хэмжээнд мөнгөний босго тавьж, түүнийг нь хандивласан хүн нэр дэвших эрхээ олж авдаг байсан. Харин МАН энэ удаа тийм байдлаар ажиллахгүй. Сонгуулийн тойрогт нэр дэвшихийг хүссэн хүмүүс МАН-аас явуулах зохион байгуулалтын буюу суурь судалгааны ажлыг дэмжиж, өөрт оногдох зардлыг л гаргаж оролцоно. Сонгуульд нэр дэвших хүмүүсээс хөрөнгө авахгүй болсноор улс төрийн намын санхүүжилтийг илүү ил тод байх зарчим руу орж байна.

Нам сонгуульд ялсан тохиолдолд хандив өгсөн хэмжээгээр нь албанд томилох асуудлыг таслан зогсоох ёстой. Монгол ардын нам ах дүү, найз нөхдийн хүрээллээр албан тушаалд томилдог байдлаас татгалзаж, илүү хариуцлагатай, ёс зүйтэй ажиллаж чадах хүмүүсээ төрд төлөөлөл болгон ажиллуулах чиглэлийг барина. 2020 оны сонгуулийн дараа шинээр байгуулагдах Парламент, Засгийн газар, төрийн албанд өмнө нь гарч байсан алдаа дутагдал давтагдахгүй" гэв.

Өөрөөр хэлбэл МАН-ын удирдлагууд нэр дэвшигчдээ 100 сая төгрөгийн босго тавьсан АН-ын алдаан дээр тоглож эхэллээ. Мөн тус намын зүгээс өмнө явуулж байсан алдаатай бодлого, булхайтай үйл ажиллагаануудаа ч гэсэн хүлээн зөвшөөрсөн хэрэг болов. АН-ын 100 саяас болж намынх нь залуус дарга нартайгаа "алалцаж алалцаж" арай гэж намжсаны дараа МАН шархан дээр нь давс үрж байгаа хэрэг.

Гэхдээ энд нэг зүйл дутуу байна. Энэ бол улс төрийн намын санхүүжилтыг ил тод болгох асуудал. Үүний тулд аль нэг нам санаачлага гаргаад, түүнийгээ зарласнаар асуудал шийдэгдчихгүй. Хамгийн наад зах нь Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиа батлах ёстой. Улс төрийн намууд үл хөдлөх хөрөнгөтэй байх нь зөв юм уу, буруу юу? Үйл ажиллагаагаа хаанаас санхүүжүүлэх вэ? гэх мэтчилэн олон асуултад хариу өгөх ёстой. Тэгэхгүй нэг хэсэг нь улсын төсвийн хөрөнгөөр барилга байшин бариулж аваад түүнийгээ түрээсэлж орлого олдог, нэгээ хэсэг нь намын даргынхаа бариулсан байшинд толгой хоргоддог байвал намуудын хооронд шударга өрсөлдөөн бий болохгүй нь ойлгомжтой. Нөгөө "та шал согтуу, би гэж бүр хатчихсан" гэдэг шиг инээдэм болно биз дээ.

МАН гишүүдээсээ татвар авахгүйгээр яаж өөрийгаа санхүүжүүлээд байгаа, АН болохоор татвар аваад байгаа хэрнээ санхүүжүүлж чаддаггүй энэ тэр ч бас л эрс тэс үзэгдэл л дээ. Үүнийг гаднаас нь хараад "шударга, шударга бусын тухай" ярих, дүгнэх ч боломжгүй юм. Ядаж л орон даяар байгаа өмч хөрөнгөө үнэлүүлээд, бүртгэл тооллогод оруулж, ашиг орлогоо тайлагнаж байж "ил тод байдлын" тухай ярих эрхтэй болно.

Тэгэхээр АН-д ч гэсэн "сөрсөн базаа" хийх боломж байна. МАН-ын Монгол Улсын хэмжээнд эзэмшиж, ашиглаж байгаа бүх өмч хөрөнгө, түүнээс олдог ашиг, орлогыг эрж хайж олоод нийтэд зарлая. /Төрийн өмчит үйлдвэрийн газруудаас урсаж орж ирж байгаа мөнгийг бол яриад ч яахав/ Өөрийнхийгөө ч бас үлдээхгүй тайлагная. Тэгж ирэх сонгуульд жинхэнээсээ "шударгаар" өрсөлдөх боломж олдоно. Тэгэхгүй гэвэл МАН-ын сонгууль угтсан пиарт АН далаараа тавиулаад дуусах нь байна.   

Б.ЗАЯА 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 11 цаг 19 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 11 цаг 24 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цаг 28 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 11 цаг 35 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 11 цаг 37 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 11 цаг 42 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 11 цаг 46 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 11 цаг 49 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 17 цаг 6 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 17 цаг 20 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 17 цаг 24 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 17 цаг 27 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 17 цаг 40 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 17 цаг 46 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 17 цаг 48 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цаг 53 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цаг 55 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 18 цаг 1 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 18 цаг 8 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top