x

Саяас доош төгрөгийн зээлтэй ахмадуудын зөрүү төлбөрт үнэт цаас эзэмшүүлнэ

УИХ-ын пүрэв гаригийн нэгдсэн чуулган оройн 21 цаг хүртэл цаг сунган хуралдаж, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг эхний хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы хуралдааны өмнө УИХ-ын Эдийн засаг, Нийгмийн бодлогын байнгын хороод нэгдсэн хуралдаан хийж ажлын хэсгээс боловсруулсан тэтгэврийн зээлгүй ахмадуудад сая тгрөгийн эрхийн бичиг олгох тухай саналыг хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжсэн юм. 

2019 оны арванхоёрдугаар сарын байдлаар тэтгэврийн зээлтэй нийт ахмад настан 229 мянга, үүнээс 21 мянга нь 6 саяас дээш төгрөгийн зээлтэй байна.

Тиймээс хуулийн төсөлд, тэтгэврийн зээлийг тэглэх дээд хэмжээ нь 6 сая төгрөг байх, тэтгэврээ барьцаалан банкнаас зээл аваагүй 194 мянган ахмад настанд Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалж гаргах үнэт цааснаас 1 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний нэрлэсэн үнэтэй үнэт цаас эзэмшүүлэх, 1 саяас доош төгрөгийн зээл авсан ахмад настанд зөрүү төлбөрт ногдох үнэт цаасыг эзэмшүүлэхээр тусгасан байна.  Үнэт цаасыг 2021 оны тавдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн гаргана.

Мөн хуулийн төсөлд ахмад настан жилд 1 удаа 6 сарын хугацаатай тэтгэврийн зээл авах эрхтэй байхаар тусгажээ.

Сүүлийн үед хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр, мөн зарим УИХ-ын гишүүдийн хийсэн "Арванхоёрдугаар сард 100 гаруй тэрбум төгрөгийн зээл гаргасан" гэх мэдээллийг Монголбанк няцаалаа. Монголбанкны мэдээллээр 2019 оны арванхоёрдугаар сард ахмад настнууд 55 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл авчээ. Үүнийг өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулбал, 2018 оны арвандугаар сард 91 тэрбум, 2017 оны мөн сард 63 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл авсан байна. 

Дээрх мэдээллүүдийг хийсний дараа гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-Зээл тэглэх асуудлыг сар шинийн баяраас өмнө шийднэ гэж байгааг дэмжиж байна. Үүний хажуугаар 194 мянган иргэнд нэг сая төгрөгийн үнэт цаасыг 2021 оны тавдугаар сард өгнө гэлээ. Нэгмөсөн бондоо босгоод нэг сая төгрөгөө сар шинийн баярын өмнө өгөх асуудлыг судалсан уу. Хамтад нь шийдээд явсан нь дээр. 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: 

-194 тэрбум төгрөгийг бэлнээр олгоё гэж байна. Үүнээс гарах үр дагавар эдийн засгийг хүндрүүлнэ гэж тооцсон учраас үнэт цаас хэлбэрээр олгоно гэж байгаа юм.

УИХ-ын гишүүн С.Жавхлан:

-Та бүхний санаачилга зөв. Харин цаг хугацаагаа олсонгүй. Та нарыг сонгогдсоныхоо дараа, ядаж нэг жилийн дараа үүнийг хэрэгжүүлсэн бол гэж бодож байна. Сонгууль дөхөөд ирэхээр баахан амьтан "хошгируулдаг" болсон. Төрийн мөнгөөр яаж сонгуулийн сурталчилгаа хийж болдгийг өнөөдөр харж байна. Та нар хүнд юм өгч, буян хийж байгаа бол араас нь олон юм яриад байлгүй зүгээр өгчихөөрэй. Сонгуулийн сурталчилгаанд ашиглаад, ялархаад, баахан юм яриад байв. Хүнд туслаад чимээгүй орхичихдог байх хэрэгтэй. Би дараагийн удаа энэ суудалд сууж байвал юмыг цаг тухайд нь хийхийн төлөө ажиллана. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Энэ хууль зөвхөн ахмад настнуудад зориулагдаагүй. Тэтгэврийн зээлтэй 418 мянган зээл байгаагийн 309 мянга нь өндөр настных, бусад нь тэжээгчээ алдсаны, хөдөлмөрийн чадвараа алдсаны, цэргийн зэрэг бусад төрлийн тэтгэвэр барьцаалсан зээл юм.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Энэ хууль батлагдсанаар зээлээ хаалгаж байгаа ахмадуудад нэг ч төгрөг очихгүй. Зээл аваагүй нь ч бас мөнгөтэй болохгүй. Монголын төр ахмадуудаа шууд хоёр ангилж байна. Зээл авсан ухаантай ахмадууд, зээл аваагүй ухаан муутай ахмадууд болгож байна. Тиймээс ахмадуудаа алагчлахгүй байх үүднээс зээл аваагүй ахмадуудад нэг сая төгрөгийг бэлнээр өгөх нь зүйтэй гэдэг байр сууриа ШИНЭ нам илэрхийлсээр байгаа гэв.

Гишүүд асуулт асууж, үгээ хэлж дууссаны дараа, зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулснаар, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлэг дууслаа.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлгэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлсэн бөгөөд өнөөдөр чуулганаар эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг эцэслэн батлах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно 1 цаг 6 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ 1 цаг 16 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай 1 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ 21 цаг 31 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Өчигдөр 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Өчигдөр 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Өчигдөр 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Өчигдөр 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Өчигдөр 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Өчигдөр 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Өчигдөр 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу...
Top