x

Бондын алдагдлыг Засгийн газар хариуцахаар заасан нь хамгийн том эрсдэл

Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг шийдэх агуулга бүхий хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүд Б.Жавхлангаас тодрууллаа. 

-Байнгын хорооны хуралдааны үеэр Салхитын мөнгөний ордоос яаж бонд босгох вэ гэдэг асуултыг та тавьж байсан. Энэ талаар тодруулахгүй?

-Энэ асуудлыг тойроод эргэлзээ дагуулсан олон зүйл гарч ирж байна. Байгалийн баялгийг иргэдэд хүртээнэ гэдэг зарчмыг буруутгах аргагүй. Гэхдээ үүнийг гүйцэлдүүлэхдээ хамгийн зөв аргыг сонгох ёстой. 

Нөгөө талаар нэг асуудлаа шийдэхийн тулд эдийн засгаа шоконд оруулахгүй байх ёстой. Бидний сонгосон алхам эдийн засагт сөрөг үр дагавар авчирч болзошгүй байна. 

Салхитын мөнгөний ордын лецинзийг эзэмшиж байгаа “Эрдэнэс силвер ресурс” компани нь хөрвөх чадвартай, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц бонд гаргаад тэр нь хөрөнгийн зах зээл дээр чөлөөтэй арилжаалагдаж, босгосон мөнгийг нь төр юунд зарцуулахаа шийддэг байж болно. Гэтэл гаргах гэж байгаа бонд нь зургаан хувийн хүүтэй, ямар нэг хөрвөх чадваргүй. Ийм бонд гаргахаар эцсийн худалдан авагч нь төв банкнаас өөр байхгүй болчихоод байна. 

Төв банк энд оролцоод эхэлбэл хууль зөрчинө. Гэх мэтчилэн сөрөг үр дагаврууд байна. Төв банк мөнгөний нийлүүлэлтээр үүнийг худалдаад авлаа гэхэд инфляц дээр зохих хэмжээний дарамт ирнэ. Тиймээс энэхүү халамжийн хуулийг олон талаас нь харж, чамбай гаргах хэрэгтэй. 

Халамжийн бодлого хэрэгжүүлэх маш олон хувилбар бидэнд байгаа шүү дээ. Хөрөнгө босгох боломж Засгийн газарт байгаа юм бол тэтгэврийн реформ хийхдээ зарцуулж яагаад болохгүй гэж. Тэтгэврийн зөрүүг арилгаснаар иргэдийн зээл төлөх чадвар нь нэмэгдэнэ. 

Төр халамжийн бодлого барихдаа зарлага тал дээр нь биш орлого бий болгоход нь анхаардаг байвал илүү үр өгөөжтэй юм. 

-Цаашдаа тэтгэврийн зээлгүй болно гэж байна. Мөн ахмадууд урьдчилаад тэтгэврээ авсан тохиолдолд банкуудад дарамт учруулна гэж байгаа? 

-Тэтгэвэр авагчдын гол орлогыг өөр зүйл рүү зарцуулдаг эрсдэл сүүлийн 10 гаруй жилд бий болчихоод байгаа. Үүнийг зориулалт руу нь чиглүүлнэ гэдэг нь тэтгэврийн зээлийг тэглэсний дараа үүсэх сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх зөв арга хэмжээ гэж харж байгаа. 

-Хуулийн төсөлд Хөгжлийн банк эрсдлийг нь үүрнэ гэдэг зүйл тусгасан. Гэтэл Хөгжлийн банк нь өөрөө алдагдалтай ажиллаж байна?

-Эргээд л өргөн барьсан хуулийн асуудал болчихоод байна л даа. Хуульд төв банк бондоор худалдаж авна гээд заачихсан байгаа. Төв банкан дээр бондоос үүсэж болзошгүй эрсдэл, алдагдлыг Засгийн газар хариуцна гээд заачихсан. Засгийн газар төсвөөрөө хариуцна. Төсөв гэдэг нь татвар төлөгчдийн хөрөнгө шүү дээ. Хамгийн том эрсдэл нь энэ юм. 

Хуулиараа Хөгжлийн банк нь экспорт, импортыг дэмжсэн урт хугацаанд үр өгөөжөө өгөх, хөгжлийн чиг баримжаатай бизнесийн төслүүдийг санхүүжүүлэх, баталгаа гаргах заалттай институт шүү дээ. Гэтэл Засгийн газар нийгмийн халамжийн чиглэлийн үйл ажиллагаанд баталгаа гаргана гэдэг нь бас л хууль зөрчих үйлдэл. 

Тэгэхээр аль болох Хөгжлийн банк, төв банк хоёрыг оролцуулахгүйгээр зах зээлд хөрвөх чадвартай бондыг төрийн компани гаргаад, түүгээр босгосон хөрөнгийг хэрхэн зарцуулахаа төр нь мэдээд явбал хуулийн зөрчил үүсэхгүй. 

-Энэ асуудлыг нэг мөсөн төсөвт оруулъя гэдэг саналыг зарим гишүүд хэлж байсан. Та үүнд ямар байр суурьтай байна вэ? 

-Би үүнтэй санал нийлж байгаа. Төсвөөс гадуурх эдийн засаг үүсчихвэл хяналтгүй болно. Энэ дарамтууд нь төв банкан дээр ирдэг. Төв банк нь мөнгөний бодлогын хүрээнд мөнгө хэвлэх онцгой эрхтэй. Түүгээр нь улс төрийн дарамт үүсгээд эхэлбэл хязгаарлаж чадахгүй хүнд байдалд орно. 

Харин үүний оронд төсвөөс баталгаа гаргадаг эсвэл төсөвтөө суулгаад явбал хаа нэг газраа очоод төсвийн хязгаарлалтад орж зөв харьцаагаа барих ёстой. Гэтэл төсвөөс гадуур том мөнгө үүсээд эхлэхээр хяналтаа алдах эрсдэлтэй. 

Эх сурвалж: ikon.mn

 

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 11 цаг 19 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 11 цаг 24 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цаг 28 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 11 цаг 35 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 11 цаг 38 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 11 цаг 42 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 11 цаг 46 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 11 цаг 49 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 17 цаг 6 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 17 цаг 20 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 17 цаг 24 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 17 цаг 27 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 17 цаг 41 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 17 цаг 46 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 17 цаг 48 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цаг 53 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цаг 55 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 18 цаг 1 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 18 цаг 8 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top