x

"Nissan"-ын экс боссыг онгоцны ачаан дунд нуугдан хил давсан гэв

Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гон барьцаагаар суллагдсан хугацаандаа хувийн нисэх онгоцны ачаанд нуугдан Японы хилийг давсан гэж Туркийн “Aksam” сонин өнгөрсөн ням гаригт мэдээлжээ.

К.Гоныг Туркийн агаарын тээврийн компанийн хувийн нисэх онгоцонд суун Японы хилийг хууль бусаар давж, өнгөрсөн даваа гаригт Ливанд очсон хэмээн үзэж байгаа юм. Түүнийг барьцаагаар сулласан нөхцөлүүдэд бусад улс орон руу аялахыг хориглосон байжээ.

“Aksam” сонинд мэдээлснээр, Америкийн хоёр иргэн Дубай хотоос анх нисэх онгоцонд сууж, Осака хот руу нисчээ. Тухайн үед уг нисэх онгоцонд аудио төхөөрөмж хийх зориулалт бүхий хоёр том хайрцаг байсан байна. Уг хайрцагнуудыг Осака хотын нисэх онгоцны буудлын рентген төхөөрөмжөөр шалгах боломжгүй байсан тул илрүүлгийн гар төхөөрөмжийг ашиглан шалгасан байна. К.Гон хайрцагнуудын тусламжтайгаар Японы хилийн шалган нэвтрүүлгийг давсан ажээ.

Нислэгийн үеэр Америкийн хоёр иргэн өөрсдөд нь саад болохгүй, зочны өрөөнд орж ирэхгүй байхыг онгоцны үйлчлэгчдээс хүсчээ. Тэпнийг Истанбул хотоос хоёр дахь онгоцонд суух үед уг үйл ажиллагаанд оролцохгүй байхыг агаарын тээврийн компанийн өндөр албан тушаалтан хөлгийн багийнханд үүрэг болгожээ. Туркийн хууль сахиулагчид уг төлөөлөгчийг баривчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Карлос Гоны эцэг эх нь Ливан хүмүүс бөгөөд өөрөө Бразилд төрж, Францад боловсрол олсон хүн ажээ. Тэрээр Францын Michelin, Renault зэрэг компаниудаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан юм. Карлос Гон нийтдээ $80 саяын орлогоо татварын албанаас нуусан хэрэгт сэжиглэгдэн 2018 оны арваннэгдүгээр сард Токиод баривчлагдаж байв. Дараа нь түүнийг Ниссан компанийн өмч хөрөнгийг хувьдаа ашигласан хэмээн буруутгасан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 2026-03-13 УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав 2026-03-13 Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна 2026-03-13 Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов 2026-03-13 Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо 2026-03-13 Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав 2026-03-13 ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу 2026-03-13 Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн 2026-03-13 Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна 2026-03-13 Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ 2026-03-13 Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна 2026-03-13 Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай 2026-03-13 Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа 2026-03-13 Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 2026-03-13 А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ 2026-03-13 Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь 2026-03-13 Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ 2026-03-13 Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ 2026-03-13 Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо 2026-03-12 Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа 2026-03-12
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top